Бидний амьдралд тохиолдох бодит үнэн

Нас ахихтай зэрэгцээд бидний хариуцлага, анхаарал тавих асуудал, зохицуулах ажлууд нэмэгддэг. Судлаачдын үзэж байгаагаар хүний амьдралд "18, 25, 35, 45 нас" гэсэн 4 том үе байх бөгөөд эдгээр үе бүрд өөр, өөр асуудал тулгардаг гэнэ. Харамсалтай нь маргааш бүр бидэнд шинэлэг учир тухайн асуудалд хэрхэн хандахаа төдийлөн мэддэггүй. Тэгвэл таны насныханд сэтгэл зүйчид хэрхэн зөвлөдөг болохыг дараах нийтлэлээс уншаарай. 

Бидний амьдралд тохиолдох бодит үнэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 18 нас

Өсвөр насныхны толгой олон асуултаар дүүрэн байдаг. Тэдний нүдээр ирээдүй нь гэгээлэг байх ба хаанаас нь гардаг юм гэмээр эрч хүчтэй. Шинэ зүйлийг туршиж үзэх, алдах гээд ер нь юунаас ч айдаггүй хүмүүс. 

18 нас

18 настанд тулгардаг асуудал

Ахлах сургуулиа төгсөж их сургуульд орох мөчид 18 настангууд маш олон асуудалтай нүүр тулдаг. Мэргэжлээ сонгохоос эхлээд тэдэнд гаргах ёстой хүндхэн шийдвэрүүд бий болж эхэлдэг. Энэ асуудлыг шийдэх олон арга бий. Жишээлбэл Барууны орнуудад "жилийн чөлөө" гэх ойлголт элбэг бөгөөд энэ нь ахлах сургуулиа төгсөөд нэг жилийг их сургуульд сурахад биш өөрийгөө илүү сайн таньж мэдэх зорилготой гэнэ. Тус нэг жилийн хугацаандаа аялж, ажилласнаар мэргэжил сонголтод ихээхэн нэмэр болохоос гадна сэтгэл санааны хувьд насанд хүрсэн хүний амьдралд бэлтгэгдэж байгаа гэж үздэг ажээ. 

18 настанд тулгардаг асуудал

18 настанд өгөх зөвөлгөө

Харин жилийн чөлөө авах боломжгүй бол их сургуульд орохоосоо өмнө дотоод хүнтэйгээ аль болох олон удаа ярилцах нь зүйтэй. Ингэснээр өөрийн жинхэнэ хүсэл сонирхлоо олж тогтоох боломжтой гэнэ. Хэрвээ би бүтэн өдрийн турш нэг л зүйл хийх байсан бол юу хийх вэ? Бусдаас санаа зовсноосоо болоод хийж чаддаггүй зүйл минь юу вэ? гэх зэрэг асуултыг өөрөөсөө асуугаарай.

18 настанд өгөх зөвөлгөө

2 25-30 нас

Оросын нэгэн зохиолчийн "Чухал он жилүүд" гэсэн номд 25-30 насыг дараах байдлаар дүрсэлсэн байдаг: "25 орчим настай байна гэдэг нь хүн байтугай эрэг, цахлай шувуу ч харагдахгүй асар том далайд завиа сэлүүрдээд явж байгаатай адил. Хэрвээ хүсвэл би аль ч зүг рүү явж болох ч хаашаа явахаа хараахан мэдэхгүй байна. Заримдаа би урсгал дагаад л явдаг. Үе, үе уйдаж бас бууж өгөх дуртай. Өөрийгөө ажаад байвал намайг энэ далайгаас гаргаж чадах том хөлөг онгоц хүлээгээд ч байх шиг."

25-30 нас

25-30 нас бол өөрийгөө хөгжүүлэх үе

Энэ нас бол зөвхөн сайн ажилтан байх бус сайн бие хүн байхыг сурах үе юм. Гэр бүл зохиох асуудлаа ч хойшоо тавих нь зүйтэй. Уг 5 жилийг өөрийгөө хөгжүүлж, хорвоо ертөнцтэй танилцахад зориулаарай.

25-30 нас бол өөрийгөө хөгжүүлэх үе

25-30 насынханд өгөх зөвлөгөө

Нэгт, бусадтай өөрийгөө харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөрийн давуу болон сул талтай гэдгийг санаарай. Хоёрт, алдаа гаргахаас бүү ай. Учир нь энэ насанд гаргасан алдаа "алдаа"-д тооцогдохгүй. Юу хүснэ, түүнийгээ л хийж үзэх хэрэгтэй. Гуравт, зорилгынхоо төлөө хэдий жижиг ч гэсэн ямар нэг зүйл хий.

25-30 насынханд өгөх зөвлөгөө

3 35 нас

Энэ насандаа зарим хүмүүст өнгөрсөн жилүүдийг тэр чигт нь буруу өнгөрөөсөн мэт санагдах тохиолдол байдаг. Түүнчлэн хүсэж байгаа зүйлээ бус хэрэгтэй зүйлээ л хийх шаардлагатай болдог нь ч үнэн. Амжилттай яваа үе тэнгийнхнээ хараад "Амьдралаа өөрчлөхөд хэт оройтжээ" гэсэн бодол 35 настнуудын ихэнхэд нь төрдөг гэнэ.

35 нас

35 насны гол асуудал

Энэ үед өөрчлөлт хийх гэж хүсэх ч нэгэнт нөхөр, хүүхэдтэй болсон байх тул тийм ч амархан биш. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагамаар байвч нөхрийнхөө сайн эхнэр байж гэрийн ажлаа хийх эсвэл хүүхдүүдийнхээ сайн ээж байж тэдний хичээлд туслан, амттай хоол, цэвэрхэн хувцастай явуулах ёстой болдог

35 насны гол асуудал

35 насныханд өгөх зөвлөгөө

Мэдээж өөрчлөлт хийх хэцүү гэхдээ энэ нь боломжгүй гэсэн үг биш. Та өөрөөсөө дараах асуултуудыг асууж бага, багаар ч гэсэн өөрчлөлтийг эхлээрэй. 

  • Хэрвээ надад 20 тэрбум төгрөг болон амьдрах 10 жил байсан бол би юу хийх байсан бэ?
  • Амьдралын зорилго минь юу вэ? Юу хийхийг чин сэтгэлээсээ хүсэж байна вэ?
  • Хүүхдүүд минь миний талаар юу гэж яриасай гэж хүсэж байна вэ?

35 насныханд өгөх зөвлөгөө

4 45-55 нас

Залуу байхдаа хийдэг байсан зүйлсээ хийхээ больж, бүх зүйл уйтгартай болж эхэлдэг. Хүүхдүүд ч бүгд тусдаа гарч, анхаарал тавих нь улам бүр багассаар л. Энэ бүхнийг бодохоор "Залуу байхдаа ямар нэг алдаа хийгээд түүнийгээ засаагүй юм байна" гэсэн бодол аяндаа төрж эхэлдэг гэнэ.

45-55 нас

45-55 насны гол асуудал

Ихэнх хүмүүс энэ насандаа өмнөх шигээ идэвхтэй байхаа больчихдог. Өдрийн ихэнхийг гэртээ өнгөрөөнө. Гадуур явж биеэ зовоосноос буйдан дээрээ сууж байх нь хавьгүй амар санагдах нь ч бий.

45-55 насны гол асуудал

45-55 насныханд өгөх зөвлөгөө

Нас бол зүгээр л тоо. Та эргээд эрч хүчтэй болох хэрэгтэй. Аз жаргалыг мэдэрч болох зүйлс маш олон байдгийг санаарай. Найз нөхөд,  үр хүүхдүүдтэйгээ уулзаж цагийг аль болох сонирхолтой өнгөрөөх нь чухал. Мөн спортоор хичээллэж эрүүл  мэнддээ анхаараарай. 

45-55 насныханд өгөх зөвлөгөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()