Өнгөрөгч ням гарагт хосууд хамтдаа сүмд яван, гадуур зугаалж хооллосон байна. Өглөөнөөс орой хүртэл хамтдаа цагийг өнгөрүүлсэн болохыг ойрын эх сурвалжууд мэдээллээд байгаа билээ.
Энэхүү мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хэдхэн цагийн дотор цахим ертөнцийг шуугиулж чадсан юм. 2010 онд анх болзож эхэлсэн тэд салж нийлсээр 2015 онд харилцаандаа цэг тавьсан.
Харим хамтдаа нэг өдрийг өнгөрүүлсэн залуус маргааш нь ахин уулзаж байгааг нь папарациуд дурандаа буулгаж амжсан байна. Тэд Лос Анжелес хотын нэгэн ресторанд орж, хоолложээ.
Дуучин Жастин Биберийн тухайд өмнөх өдрийн хувцастайгаа явж байсан бол, Селена цайвар цэнхэр өнгийн нимгэн цамц өмссөн байв. Ямартай ч залуусыг өмнөх харилцаагаа сэргээн, болзож эхэлж байгаа тухай гадны шар хэвлэлүүд онцолж, шуугиад байгаа юм.
Тэд Селенаг бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсноос хойш холбоотой болж, ярилцаж эхэлсэн байна. Харин "Hillsong" сүмд хамтдаа явдаг болсон нь тэдний харилцааг улам бүр дотно болгож, хайр сэтгэлийн холбоо нь эргэж сэргэхэд хүргэсэн аж.
Селена Гомезын тухайд саяхан 10 сар гаруй хугацаанд болзсон найз залуу болох Вийкэндээс салж, олон хүний гайхшралыг төрүүлсэн билээ. Хосуудын салах болсон шалтгааныг хамт байх цаг зав хомс, ажлын хэт ачаалал зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа төдийгүй тэднийг найзууд хэвээр үлдэхээр тохирсон хэмээн ойрын эх сурвалж мэдээллэсэн байна.
Хүмүүсийн атаархлыг төрүүлж, хайрыг татдаг байсан хосууд хоёр тийш болсонд шүтэн бишрэгчид нь тун ч дургүй байгаа бөгөөд энэ бүхэнд Жастин Бибер болон Вийкэндийн хуучин найз бүсгүй болох загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid)-ийг буруутгаад байгаа юм.
Вийкэнд ч амраг хайртаасаа салсны дараа гуниглаж, гутарч суусангүй. Саяхан тэрээр Торонто хотод болсон үдэшлэгт очиж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлсэн бөгөөд нэгэн бүсгүйтэй их л дотно наалдаж, бүжиглэж байгаа дүрс бичлэг цацагдсан билээ.
Та бүхэндээ Жастин, Селена нарын хайрын түүхийг өгүүлэх бичлэгийг хүргэж байна