Жуулчдыг хамгийн их алмайруулсан 10 үйл явдал

2017-10-31, 13:35
10,894

Бидний амьдарч байгаа дэлхий дээр хачирхалтай, бүр гайхшрал төрүүлэм зүйлс олон байдаг. Тэдгээрийн дундаас та бүхэндээ хамгийн өвөрмөц, басхүү этгээд баяр наадмуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь улс орнуудын ёс заншил, онцлог байдал зэргээс үүдэлтэй байх бөгөөд олон зуун жил уламжлал болгон зохиогдсоор ирсэн баярууд ч байх аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, дэлхийн хамгийн хачирхалтай баяруудыг мэдэж авцгаая.

Жуулчдыг хамгийн их алмайруулсан 10 үйл явдал

1 Түүдэг галын үдэш (Night of bonfires)

1605 оны нэгэн үдэш Католик шашинтай хэсэг хүмүүс нэгдэн Английн засгийн газрыг шатаахаар оролдсон байна. Мөн "Фох" гэх залуу зулын гол болж шатахаар төлөвлөж байсан ч бүтэлгүйтэн, баривчлагджээ. Уг хэрэг явдлаас хойш энэхүү өдрийг "Авралын өдөр" хэмээн нэрлэж, өргөн дэлгэр тэмдэглэгдэх болсон байна. Түүнчлэн жагсаалд оролцогчид Ромын Папын дүрстэй хүүхэлдэйг шатааж, баяраа тэмдэглэдэг аж. 

Хаана, хэзээ: Их Британи, Шинэ Зеланд, Хойд Африк гэх зэрэг орнууд, 11-р сарын 5-ны шөнө.

Түүдэг галын үдэш (Night of bonfires)

2

3 Амьд үлдэгдсийн баяр (The Feast of Saint Marta de Ribarteme)

Уг өдөр үхэлтэй нүүр тулсан ч амьд үлдэж чадсан хүмүүс цуглан "Гэгээн Мартагийн" үзүүлсэн авралд талархаж буйгаа илэрхийлдэг. Эдгээр хүмүүс авсанд хэвтэх ба тэднийг гэр бүл болон найз нөхөд нь өргөн сүмрүү авч явдаг бөгөөд сүмд цугласан олонд зориулж лам номлол айлддаг байна. Үүний дараагаар хүмүүс оршуулгын газарт очих бөгөөд авсанд хэвтэж буй хүнийг амьдын ертөнцөд эргэн ирлээ хэмээн бэлэгшээдэг ба эцэст нь тэд хэрхэн амьд гарсан түүхээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжилдөн бүжиглэцгээдэг ажээ.

Хаана, хэзээ: Испани улс,  7-р сарын 29-нд.

Амьд үлдэгдсийн баяр (The Feast of Saint Marta de Ribarteme)

4 Walpurgis-ын шөнө (Walpurgis Night)

Энэ өдөр хамгийн хүчирхэг шуламнууд сэргэдэг гэсэн домогтой бөгөөд үүнийг Европын хорон санааны баяр ч гэж нэрлэдэг. Өөрийгөө шулам, шидтэн гэж үздэг хүмүүс уг баярын жагсаалд оролцож болдог гэнэ. Түүнчлэн энэхүү баяраар олон өнгийн тууз болон цэцгэн хэлхээгээр чимэглэсэн модон багана босгодог уламжлалтай.

Хаана, хэзээ: Төв бол Зүүн Европт, 5-р сарын нэгний шөнө. 

Walpurgis-ын шөнө (Walpurgis Night)

5

6 Өлсгөлөн сүнсий баяр (Festival of hungry ghosts)

Энэхүү баярын өдрөөр доод ертөнцөөс сүнснүүд ирэн хүний ертөнцөд зочилдог ба хүмүүс харин хариу өргөл өгөх хэрэгтэй болдог гэнэ. Гэхдээ өгч буй бэлгээ шатаах хэрэгтэй учраас зарим баячууд бэлэн мөнгө, байшин бүр машин хүртэл шатаадаг байна. Харин эгэл жирийн иргэд цаасан тоглоом шатаадаг бөгөөд энэ үеэр дэлгүүрүүд ёслолын мөнгөн дэвсгэртийг "Хойд төрлийн банк" гэсэн бичээсийн хамтаар зардаг гэнэ.

Хаана, хэзээ: Хятад улс, 8-р сараас 9-р сар хүртэл.

Өлсгөлөн сүнсий баяр (Festival of hungry ghosts)

7

8 Тинку (Tinku)

Индианчуудын зан заншил, өв уламжлалыг хамгийн сайн хадгалж чадсан улс бол яах аргагүй Болив юм. Дэлхийн бурхан Пахамэмэгийн алдрыг хүндэтгэсэн уг баяр жилд 2 удаа болдог бөгөөд бурхандаа зориулж хүмүүс цус, нулимсаа гаргадаг гэнэ. Ингэхийн тулд тэд улангассан бух мэт бие биенийхээ нүүрийг цохиж, хоорондоо тэмцэлддэг байна. Хүүхдүүд болон эмэгтэйчүүд ч уг "зодоонд" оролцдог. Гэхдээ хүн бүр үүнийг баярт үйл явдал гэж үздэг нь хачирхалтай.

Хаана, хэзээ: Болив улс, тариа тарих болон хураах үед.

Тинку (Tinku)

9

10 Иван Куфала (Ivan Kupala)

Зүүн Славчуудын хувьд энэ нь үндэсний баярт тооцогдох бөгөөд нар буцах үед болдог. Баярын хамгийн сонирхолтой хэсэг нь шөнө болох бөгөөд хүмүүс тойрон бүжиглэн, голдоо дүрэлзэн асах гал дээгүүр харайх бөгөөд лаагаар чимэглэсэн цэцгэн хээ урладаг. Мөн зөвхөн энэ шөнө л ойм гэх ургамал цэцэглэдэг ба түүнийг олсноор орчлон ертөнцийн бүх нууц тайлагдана гэж итгэдэг аж.

Хаана, хэзээ: Зүүн Европ, 6-р сарын 24 эсвэл 7-р сарын 7-ны шөнө.

Иван Куфала (Ivan Kupala)

11

12 Таяпусам (Taypusam)

Энэхүү баяр нь дайны бурхан Муруганд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зохиогддог. Баярт оролцогчид өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд залбирдаг ба хэрвээ хүсэл нь биелбэл хариуг нь төлөхдөө бэлэн гэдгээ амладаг ажээ. Түүнчлэн шившиж буй хүслээсээ шалтгаалан төлбөр төлөөс нь ялгаатай байдаг гэнэ. Жишээлбэл, хүмүүс аягатай сүү толгой дээрээ тавьж явах эсвэл дэгээгээр биеэ гогцоолдож өөрийгөө тамладаг байна. 

Хаана, хэзээ: Мавритани, Өмнөд энэтхэг, Малайз, Сингапур гэх зэрэг улсууд, 1-2 сард.

Таяпусам (Taypusam)

13

14 Халловийн (Halloween)

Дэлхий даяар хамгийн өргөн тархсан аймшгийн баяр. Энэ өдөр сүнснүүд Дэлхийд зочилдог гэж үздэг бөгөөд хүмүүс тэдгээрийг айлгахын тулд өөрсдөө ч гэсэн аймшгийн хувцас өмсөж, нүүрээ буддаг байна. Мөн хүүхдүүд аймшгийн хувцсаа өмсөж айлуудаар яван чихэр цуглуулдаг уламжлалтай.

Хаана, хэзээ: Дэлхий дахинд, 10-р сарын 31-нд.

Халловийн (Halloween)

15 Үхэгсдийн өдөр (Day of the Dead)

Уг баяраар хүмүүс нас барсан хүмүүсээ дурсан, оршуулгын газарт очиж хүндэтгэл үзүүлдэг бөгөөд үүний дараа баярын жагсаалд оролцон хүссэнээрээ наргиж цэнгэдэг. Товчхондоо энэ өдөр уй гашуу, баяр баясал нэгэн дор мэдрэгддэг аж. Энэ баярын хамгийн онцлог зүйл болох бэлэг тэмдэг нь олон өнгийн цэцгэн хээгээр чимэглэсэн гавлын яс юм.

Хаана, хэзээ: Мексик, Гватемал, Никарагуа, Гондурас, Эл Сальвадор улсууд, 11-р сарын 1, 2-нд.

Үхэгсдийн өдөр (Day of the Dead)

16

17 Сэцубун (Setsubun)

Энэ нь өвөл дууссаны баяр бөгөөд хүмүүс чөтгөрүүдийг хөөж, ирж буй жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхын тулд шош цацдаг. Мөн баярт оролцогсод чөтгөрийн дүрд хувирч гудамжаар алхан хүмүүсийг айлгадаг байна. Түүнчлэн энэ өдөр хүмүүс тусгайлж бэлдсэн будааны ороомог идэн аз, хийморио дуудаг.

Хаана, хэзээ: Япон улс, 2-р сарын 3.

Сэцубун (Setsubun)

18

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()