1
Хэрэггүй файлуудаа устгах
Бидний компьютерт хэрэгцээгүй файлууд маш ихээр хадгалагдсан байдаг. Доорх зурагт үзүүлсэн шиг дэлгэц дээрх файлуудаа цэгцэлж, тус бүрд нь хавтас нээснээр компьютерын тань хурд нэмэгдэхээс гадна аливааг эмх цэгцтэй байлгаж, ажлын хурдаа нэмэгдүүлэхэд тустай. Дан ганц дэлгэц дээр файлууд ч биш өмнө нь татаж байсан програмууд, хэрэгцээгүй болсон зургууд, дүрс бичлэгүүдээ цаг тухайд нь устгаж хэвшээрэй.
2
Системийн сайжруулалтыг цаг тухай бүрд нь татах
Системийн сайжруулалт гэдэг нь зөвхөн харагдах байдал болон аюулгүй байдлыг дээшлүүлдэг зүйл биш юм. Үүний зорилгуудын нэг нь таны компьютерын хурдыг нэмэгдүүлэх байдаг. Тиймээс шинэ сайжруулалт гарсан даруйд нь татаж авах хэрэгтэй. Сайжруулах боломжтой эсэхийг дараах аргаар шалгаарай. Таны компьютерын үйлдлийн систем Windows бол Control Panel ->Windows Update, харин Mac бол About This Mac -> Software Update гэж ороод шалгах боломжтой.
3
Хэрэгцээгүй программуудыг хаах
Зарим программууд танд анзаарагдахгүй ч компьютер чинь асаалттай л бол давхар ажиллан, санах ойг ачааллуулж байдаг. Тиймээс хэрэгцээгүй програмуудыг хаах буюу "disable" болгох хэрэгтэй ба үүний тулд дараах тохиргоог хийгээрэй. Windows (8 болон 10) үйлдлийн системтэй бол Ctr, Alt, Del товчнуудыг зэрэг дараад "Task Manager" гэсэн хэсгийг сонгоно. Windows 7 бол Win, R товчнуудыг зэрэг дарж гарч ирсэн хэсэгт "MSConfig" гэж бичээд Enter дарна. Харин Mac үйлдлийн системтэй компьютертой бол System settings-> Users and groups-> Login objects гэж орох хэрэгтэй. Анхааруулахад, өмнө нь харж байгаагүй, таны компьютерын үйлдлийн системийн нэг хэсэг байж болох магадлалтай программуудыг хаахгүй орхих нь таны компьютерын хэвийн ажиллагаанд тустай юм шүү.
4
Вирусуудыг устгах
Хэрвээ таны компьютерын хурд сүүлийн үед мэдэгдэхүйцээр удааширсан бол уг асуудлын гол нь вирус байх өндөр магадлалтай юм. Таны компьютерт нуугдсан вирусуудыг устгахын тулд вирусны эсрэг программ татаж авах хэрэгтэй. Гэсэн ч вирусээс хамгаалах хамгийн шилдэг арга нь хуурамч веб сайтуудруу орохгүй байх бөгөөд сэжигтэй цахим шууданг ч нээж үзэхгүй байх нь зүйтэй.
5
Доторх эд ангиудыг нь цэвэрлэ
Бид зөөврийн компьютероо хаа сайгүй авч явдаг. Энэ нь компьютерын дотоод эд ангийг бохирдуулж, тоос шороогоор дүүргэх эрсдийг бий болгодог аж. Хэрвээ таны компьютер дуу ихтэй бас хэт их халдаг бол эд ангиуд нь бохирдсон байгаа нь гарцаагүй. Иймд мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх эсвэл өөрөө цэвэрлэх хэрэгтэй. Мэдээж өөрөө цэвэрлэхээр шийдсэн бол маш няхуур хандахыг зөвлөе.
6
Чадах чинээгээрээ эд ангиудыг нь солих
Гацаж, удаашрах гэх зэрэг асуудлууд "санах ой"-той хамааралтай байдаг. Хэдий хэрэгцээгүй файлуудаа устгаж, сайжруулалт болон цэвэрлэгээ хийсэн ч өмнөх асуудал урьдын адил байгаад байвал компьютероо солих эсвэл эд ангиудыг нь сайжруулах цаг иржээ. Эд ангиуд дундаас хамгийн чухал нь "санах ой" байдаг. Иймд өөрийн компьютерынхоо хуучин "санах ой" болон бусад эд ангиудыг сольж, илүү сүүлийн үеийн эд ангийг тавих нь зүйтэй.