1
Адал явдалд дурлагч нэгэн
Ихэнх Холливуудийн жүжигчид адал явдалт киноны хурд, хүч шаардсан хэсгүүдэд орлох жүжигчнээ тоглуулдаг ч, Гал Гадот "Галзуу хурд-6" киноны аюултай, амьд өрссөн бүх хэсэгт өөрөө тоглож байжээ.
2
Шүүмжлэл
Гал Гадотыг "Wonder Woman"-ы дүрд тоглохоор болсныг олон нийтэд албан ёсоор зарлахад маш олон хүмүүс дүргүйцлээ илэрхийлж байжээ. Түүний Израйл гарал болон биеийн зарим хэсэг нь жинхэнэ "Wonder Woman"-тэй адилхан биш байна гэж үзсэн нь ийнхүү дүргүйцлээ илэрхийлэх гол шалтгаан болсон байдаг. Гал Гадот дан ганц жүжигчин бус эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тууштай тэмцэгч юм.
3
Ахиад л шүүмжлэл
2016 онд "Wonder Woman"-ыг Нэгдсэн үндэсний байгуулгаас охид, эмэгтэйчүүдийн элчээр сонгож байсан боловч ахин л олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч байсан гэнэ. Энэ удаа олон нийт "Залуу охидод үлгэр жишээ болох дүр хэтэрхий төгс биетэй, зохиолын дүр байж болохгүй" гэсэн шалтгаантай байсан бөгөөд 2 сарын дараа "Wonder Woman"-ыг уг ажлаас чөлөөлж байжээ.
4
Эрх тэгш байдлыг эрхэмлэгч
Тэрээр нэгэн ярилцлагандаа "Эмэгтэйчүүд, эрчүүдээс олон зүйлээр доогуур үнэлэгдэж байна. Жишээлбэл, жийж байгаа ажил нь адилхан л бол эрэгтэй, эмэгтэй ялгаагүй ижил цалин авах ёстой. Иймээс би мянга, мянган охид, эмэгтэйчүүдэд чадах чинээгээрээ туслахыг хүсэж байна." гэж дурдсан байдаг.
5
Асар хүнд бэлтгэл
"Wonder Woman" кинонд тоглохын тулд хийсэн бэлтгэл, сургуулилт Израилийн армид өнгөрөөсөн 2 жилээс ч хэцүү байсан" хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа дурджээ. Зураг авалтаас өмнөх 6 сарын турш 7 хоногийн 6 өдөр бэлтгэлээ хийдэг байсан бөгөөд күнг фү, сэлэм гэх зэрэг тулааны төрлүүдээр хичээллэдэг байжээ.
6
Холливуудийг орхих тухай бодол
"Галзуу хурд-6" кинонд зэвсгийн мэрэгжилтний дүрд тоглосны дараа хэсэг хугацаанд түүнд дүрийн санал ирээгүй гэнэ. Үүнээс шалтгаалаад Холливуудийг орхиж Израильд буцаж очоод кино урлагийн салбараас өөр чиглэлд хүч сорихоор төлөвлөж байсан гэнэ. Гэсэн ч аз, боломж түүний талд байж, удалгүй хэд, хэдэн киноноос дүрийн санал авч чадсан юм.
7
Алдар хүндэд дургүй бүсгүй
2004 онд "Израилийн гоо бүсгүй" гэх цолыг хүртэж чадсан бөгөөд Дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөх эрх авч байжээ. Гэсэн ч тэрээр хэт ганган хээнцэр байдалд дургүй учраас зориудаар зураг авалтуудад хоцорч, Англи хэлний чадвараа нууж, буруу хувцсаа өмссөнөөр, уг тэмцээнд шагналт байранд шалгарч чадаагүй хэмээдэг.
8
Хүчирхэг ээж
"Wonder Woman" киноны зарим хэсгийн зураг авалтын үеэр тэрээр жирэмсэн байжээ. Харин одоо тэрээр 2 охины ээж бөгөөд гэр бүлдээ цаг зав гаргахын хажуугаар, жүжигчний ажлаа амжуулж яваа гайхалтай эмэгтэйчүүдийн нэг билээ.
9
Хүсэл мөрөөдөлдөө үнэнч жүжигчин
"Wonder Woman"-ээс өмнө түүнд хэд, хэдэн дүрийн санал ирж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь Жэймс Бондын нэгэн цувралын дүр байсан гэнэ. Гэсэн ч тэрээр татгалзсан бөгөөд өөрийн жүжиглэх чадвараа хувийн багш хөлслөн сайжруулж, үүний үр дүнд олон, олон найруулагчдын хараан өртөж байсан аж.
10
Түүх бүтээгч
Алдарт "Wonder Woman"-ы дүрийг өмнө нь дандаа Америк гаралтай бүсгүйчүүд бүтээдэг байсан ба Гал Гадот уг дүрийг авснаар, анх удаа Америкаас өөр үндэстэн тус дүрийг бүтээсэн юм. Түүний тоглосон "Wonder Woman" кино нь мөн л анх удаа уг баатрыг гол дүрээ болгосон бүрэн хэмжээний уран сайхны кино гэдгээрээ онцлог билээ.
11
Ингээд танд түүний бусад зургуудыг сонирхуулъя