Дэлхийг гайхшруулдаг Япончууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Хөдөлмөрч, шаргуу байдлаараа танигдсан Япон улсад хүүхдүүдээ хүмүүжүүлэх нууц арга байдаг болов уу? Тэдний боловсролын систем бусад орныхоос юугаараа ялгаатай вэ? Эдгээр асуултын хариулт нь маш энгийн буюу иргэдийн, цаашлаад улсын хөгжил гэдэг нь хүүхдийн хөгжлөөс шууд хамааралтай зүйл гэдэгтэй Япон гэр бүл бүр санал нийлж, хүүхдийнхээ хүмүүжилд маш их анхаардаг гэнэ. Тэгвэл Япон улсын бяцхан иргэдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг болон гэр бүлийн хүмүүжлийн онцлогийн талаар дараах нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай.

Дэлхийг гайхшруулдаг Япончууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

1 Бүх зүйлд өөрийн гэсэн хугацаа бий

Япон гэр бүл хүүхдээ 5 нас хүртэл нь хаан шиг, 5-15 настайд нь боол шиг, үүнээс хойш өөрсөд шигээ авч үздэг. Хэдий бага насандаа хүссэн болгоноо хийж болох ч 6 нас хүрээд маш хатуу дэглэм, дүрэм журмыг мөрдөх шаардлагатай болно. Түүнчлэн ямар нөхцөлд юу хийх ёстойг ч нарийн зааж сургадаг. Эдгээр уламжлалыг дагаж мөрдөхгүй байх нь тухайн хүүхдийг нийгмээс тусгаарлаж "шоовдор" хүүхэд болгох магадлалтай байдаг гэнэ. 

Бүх зүйлд өөрийн гэсэн хугацаа бий

2 Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг өөрөөр хүмүүжүүлэх нь зүйтэй

Уламжлалт ёсоороо Япон гэр бүл 4 гишүүнтэй байдаг бөгөөд үүнд аав, ээж, 2 хүүхэд багтдаг. Барууны соёл нэвтрээгүй байх үед эцэг хүн зөвхөн л гэр бүлээ тэжээх үүрэгтэй, харин ээж хүн хүүхдээ асрах, гэр орны ажлаа хийх гэсэн энгийн зохион байгуулалттай байжээ. Хамгийн том хүүхэд дүү нартаа зааж сургах ёстой бөгөөд мөн түүнчлэн ихээхэн хариуцлагыг үүрдэг. Харин орчин үед эмэгтэйчүүд гэр бүл болон албан ажлыг аль алийг гүйцэлдүүлдэг хандлага түгээмэл болсон ч бусад орнуудтай харьцуулахад эрчүүдтэй адил эрх, үүрэгтэй байдаггүй. Уламжлалт гэр бүлийн гишүүдийн үүрэгтэй холбоотойгоор эрэгтэй, эмэгтэй хүүхдийг өөр аргаар хүмүүжүүлдэг. Жишээлбэл хичээлээ тарсны дараа хөвгүүд ихэвчлэн номын санд сууж хичээлээ үргэлжлүүлэн давтдаг бол охид кафед суугаад ойр зуурын зүйлсийг ярих нь элбэг тохиолддог гэнэ. 

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг өөрөөр хүмүүжүүлэх нь зүйтэй

3 Ганцаардал бол хамгийн аймшигтай зүйл

Япон гэр бүлийн хүүхдэдээ өгч буй хамгийн том шийтгэл нь гэр бүлийн эсвэл бусад төрлийн харьцаанаас тусгаарлах байдаг. Мөн ээжүүд хүүхдээ сургахдаа: “Хэрвээ чи үүнийг буруу хийвэл хүн бүр чамайг шоолох болно” гэдэг нь Япон улсад хэн ч ганцаардахыг хүсдэггүйтэй холбоотой. Япон нийгэм бол нэг талаараа хамтын нийгэм. 

Ганцаардал бол хамгийн аймшигтай зүйл

4 Бага наснаас нь хөгжүүлж эхлэх хэрэгтэй

Япончууд хүүхдээ хөгжүүлэх, зан аашийг нь төлөвшүүлэхэд эхний 3 жил хамгийн чухал гэж үздэг. Учир нь бага насны хүүхэд шинэ зүйлийг маш хурдан сурдаг бөгөөд энэ үедээ олон төрлийн ажил хийж үзэх нь хүүхдэд өөрийн чадвараа олж нээх, ирээдүйд аливааг хийх урам зориг өгдөг гэдэгт ихэнх Япончууд итгэдэг. 

Бага наснаас нь хөгжүүлж эхлэх хэрэгтэй

5 Цэцэрлэг хамгийн чухал

Ихэвчлэн Япон ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ байлгаж, хүмүүжүүлдэг ба суурь хүмүүжил олгосны дараа л цэцэрлэгт явж болно гэж үздэг байна. Мэдээж Японд өдөр өнжүүлэх төвүүд байдаг ч тэд хэзээ ч хүүхдийн хүмүүжилд анхаардаггүй бөгөөд хүмүүжлийг зөвхөн гэр бүл нь өгөх учиртай гэсэн санааг баримталдаг. Мөн хүүхдээ өөрөө хүмүүжүүлээгүй ээжийг “амиа бодсон” хэмээн шүүмжилдэг аж.

Цэцэрлэг хамгийн чухал

6 Элит цэцэрлэгт явах нь тухайн хүүхдийн ирээдүйн баталгаа

Японд маш олон төрлийн цэцэрлэг байдаг. Тэдгээрийн нэг нь дээр дурдагдсан өдөр өнжүүлэх төв юм. Хүүхдээ өгөхийн тулд эцэг, эх нь өдөрт дөрвөөс дээш цаг ажилладаг гэдгээ батлах хэрэгтэй аж. Харин улсын цэцэрлэгт ээж нь өдөрт дөрвөөс доошгүй цаг ажилладаг хүүхдийг авдаг бөгөөд төлбөрийн хувьд гэр бүлийн орлогоос хамаардаг. Эсрэгээрээ, аливаа нэг их сургуулийн харьяа цэцэрлэгт, тун чинээлэг айлын хүүхдүүд, тэр тусмаа тодорхой нэг шалгуурыг давсан хүүхдүүд л хамрагдах боломжтой. Учир нь уг цэцэрлэгт сурч төгссөнөөр тухайн их сургуулийн харьяа дунд сургууль цаашлаад уг их сургуульд шалгалтгүйгээр элсэн суралцдаг байна. Түүнчлэн сайн их сургулийн диплом нь ирээдүйн амьдралынх нь баталгаа болдог билээ. 

Элит цэцэрлэгт явах нь тухайн хүүхдийн ирээдүйн баталгаа

7 Цэцэрлэгийн хоол ч бас чухал

Японы цэцэрлэгүүд хоолны орц найрлага дээрээ онцгой анхаарал тавьдаг. Хоолонд ихэвчлэн сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтана. Хэрэв хүүхдүүд явган аялал гэх зэрэгт явах шаардлага гарвал гэр бүлийнхэн нь хоолыг нь бэлдэж өгөх ёстой байдаг. Ингэж бэлдэхэд хүртэл тусгай стандарт бий. Тухайн хоолонд 24-өөс дээш тооны бүтээгдэхүүн орсон байх хэрэгтэй төдийгүй хоолны өнгө үзэмж дээр ч маш сайн анхаарсан байх ёстой гэнэ.

Цэцэрлэгийн хоол ч бас чухал

8 Багаар ажиллах чадварыг суулгах хэрэгтэй

Цэцэрлэгт хүүхдүүдийг 6-8 гишүүнтэй баг болгон хуваадаг. Ингэснээр тухайн хүүхдийн бусадтай харилцах болон багаар ажиллах чадвар дээшилдэг гэж үздэг байна. Мөн хичээл заадаг багш нар нь тогтмол өөрчлөгдөх бөгөөд энэ нь хүүхэд нэг багшид хэт дасахаас сэргийлдэг гэнэ. Японы нийгэм хамтын нийгэм учраас хүүхдүүдэд багаас нь өрсөлдөөн гэдэг нь тийм ч сайн зүйл биш гэж зааж сургадаг. Ийм ч учраас бие даан ажиллуулахаас илүүтэйгэээр багаар ажиллаж сургахыг эрмэлздэг байна. Мөн багш нар нь хэзээ ч нэгнийг нь зурахдаа сайн, нөгөөхийг нь гүйхдээ муу гэж дүгнэдэггүй төдийгүй эцэг эхэд нь ч энэ талаараа үг цухуйлгадаггүй. Хачирхалтай нь “Бусдаас илүү гарах хэрэггүй” гэсэн бичигдээгүй хууль Япон улсад үйлчилдэг аж. Япончуудын хүүхдээ хүмүүжүүлдэг уг аргын нэг сул тал нь ирээдүйд адил үзэл бодолтой, бусдаасаа ялгарах зүйлгүй иргэдийг бүтээж байгаа хэрэг юм.

Багаар ажиллах чадварыг суулгах хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()