1
Subaru Viziv Performance
Уг машин Субару компанийн зохиосон хамгийн сүүлийн үеийн аюулгүй жолоодлогын системтэй худалдаанд гарах гэнэ. Осол болох гэж байгааг мэдрэх тусгай алгоритмтой бөгөөд хэрэв осол болох гэж байна гэж тооцвол машиныг удаашруулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авдаг. Мөн нэмэлтээр ухаалаг жолоодлогын горимтой.
2
Suzuki e-Survivor
Сузуки компанийн үйлдвэрлэдэг бага оврын жип болох “Jimny”-ын дараагийн загвар гэж нэрлэгдэх уг машин олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Орчин үеийн ихэнх машинуудын адилаар цахилгаанаар ажилладаг бөгөөд одоогоор худалдаанд хэзээ гарах талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа юм. Гэхдээ Сузуки компани юу төлөвлөж байгааг бид таахын аргагүй билээ.
3
Toyota Century
Энэ загвар нь Century-ын гурав дахь үе бөгөөд хийцийн хувьд өмнөх хоёроосоо өөр зүйл төдийлөн их биш ч үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар жолоодлого нь зөөлхөн болсон гэнэ. Уг машиныг бүтээхэд гар ажиллагаа маш их шаарддаг бөгөөд жилд хамгийн ихдээ 600 ширхэг л үйлдвэрлэгдэх гэнэ. Ийм ч учраас үнэ нь 100 мянган ам.доллараас их байх төлөвтэй байгаа байна.
4
Toyota Mirai
Тоёота компани энэ загвараа 2020 оноос өмнө худалдаанд гаргахаа амлажээ. Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар одоогийн байдлаар 3 мянган ширхгийг үйлдвэрлэсэн байгаа бөгөөд хэрвээ 20 мянган ширхгийг үйлдвэрлэж чадвал үнэ нь ч мөн хямдрах боломжтой ажээ. Түүнчлэн, энэ нь өмнөх загварынхаа 50 хүртэлх хувийг өөрчилсөн байх гэнэ.
5
Toyota Concept i
Уг загвар нь хиймэл оюун ухааныг маш сайн ашигласан бөгөөд үүний тусламжтайгаар хүний нүүрний хувирал, биеийн хэлэмж, дууны өнгө гэх зэрэг дээр үндэслэн зорчигч болон жолоочийг “ойлгодог” байх гэнэ. Мөн жолоочийн хувийн мэдээллийг цахим хаягаас нь авах боломжтой ажээ.
6
“Dream Go” төсөл
Уг төхөөрөмжийг зайрмаг түгээгч, хөдөлгөөнт кофены мухлаг, DJ нарт зориулсан ширээ, үсний салоны нэг хэсэг эсвэл зүгээр л нохой зугаацуулагч гээд төрөл бүрээр ашиглах боломжтой гэнэ.
7
Honda S2000
Одоогоор урьдчилсан загварыг л гаргасан байгаа бөгөөд бодит болгох эсэхээ хараахан шийдээгүй байгаа гэнэ. Хонда компаний сүүлд гаргасан NSX, Civic Type R гэх зэрэг загварууд нь тун амжилттай яваа учраас S2000-г гаргах цаг нь хараахан болоогүй гэж дүгнэжээ. Honda S2000 хамгийн анх 1999 онд зах зээлд нэвтэрч 2003 онд томоохон шинэчлэлтийг хийсэн бөгөөд 2006 онд борлуулалт нь огцом унасны улмаас 2009 онд үйлдвэрлэхээ зогсоож, зах зээлээс татсан байдаг. Дэлхий дахинд 110 мянган ширхэг зарагдсан ба Япон болон АНУ-д хамгийн олон тоогоор зарагдаж байжээ.
8
Toyota Wonder-Capsule
2,5 метрийн урттай, 2 хүний суудалтай уг машиныг Тоёота компани Японы “Anrealage” компанитай хамтран бүтээсэн байна. Мэдээж уг машин цахилгаан хөдөлгүүртэй байх гэнэ.
9
Шинэ загварын такси
2020 онд зохиогдох гэж буй Олимптой холбогдуулан Япон улс одоогоор ашиглагдаж байгаа Crown загварын таксинуудаа хар өнгийн доорх зураг дээрх шиг таксигаар солих гэнэ. Энэхүү загварыг хамгийн анх 2013 онд танилцуулагдаж байсан бөгөөд үүнээс хойш тасралтгүй хөгжүүлсээр иржээ. Уг такси дээд тал нь 500 мянган км явах боломжтой.
10
Toyota Crown
Бидний сайн мэдэх Crown машины 15 дахь загвар нь 2018 оны зун худалдаанд гарна хэмээн албан ёсоор мэдээллэсэн байна.
11
Tj Cruiser
Уг загвар гаднаасаа жижиг харагдах ч дотроо маш том зайтай. Арын суудлаа хэвтүүлээд кабиндаа 3 метр хүртэлх зай гаргаж болдог. Бартаат болон хурдны замд тохиромжтой.
12
Toyota Fine Comfort Ride (FCR)
Гаднаасаа харахад жижиг мэт боловч дотроо 6 хүний суудалтай бөгөөд 4 суудал нь уламжлалт хэлбэртэй байх бол арын 2 суудал нь вандан хэлбэртэй байх гэнэ. Сонирхолтой нь урд 4 суудлыг өөд өөдөөс нь харуулж байрлуулах боломжтой бөгөөд ингэснээр гол хэсэгт их зай гарах аж. Гэхдээ уг машины загвар 2025-2030 онд үед бүрэн дуусна гэж мэдэгджээ.
13
Sora
Тоёота компани том оврын машины зах зээл хувьсгал хийх зорилготойгоор уг автобусыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү шинэ загварын автобусыг 2020 он гэхэд Токиогийн зам дээр турших гэнэ.