Голланд залуусын барьсан байшин мэргэжилтнүүдийг алмайруулав

Орон сууцны асуудал хүмүүсийн санааг ихээр зовоодог шүү дээ. Нэгнийх нь гэрт хангалттай өрөө байхгүй, нөгөөдүүлд нь шинэ байшин авах мөнгө байхгүй, зарим нь юу хүсч байгаагаа ч мэдэхгүй байдаг. Харин саяхан нэгэн Голланд архитектор 100 жилийн баталгаатай цаасан байшин барьж эхлэсэн нь олныг анхаарлыг ихээр татах болжээ. 

Голланд залуусын барьсан байшин мэргэжилтнүүдийг алмайруулав

Тус байшин 30 мянган долларын үнэтэй бөгөөд ингээд ч зогсохгүй танд хэрэгтэй бүх зүйлийг агуулсан. Байшинг 24 давхар картон цаасаар барьсан бөгөөд үнэхээр бат бөх бас дулаахан гэнэ. 

Картон цааснуудыг байгаль орчинд ээлтэй супер цавуугаар наадаг аж. Түүнчлэн үйлчлүүлэгчид байшингийнхаа хэлбэр хэмжээг өөрсдөө сонгож болдгоороо онцлог. Картонан байшинг "Wikkelhouse" гэдэг бөгөөд энэ байшинг ердөө нэгхэн өдрийн дотор барьдаг байна.   

Худалдан авагчид байшингийн бат бэх байдлыг ихээхэн сонирхож асуудаг бөгөөд "Гурван бяцхан тоорой"-ны үлгэр дээр гардаг шиг зүйл болчихгүй биз хэмээн хошигнодог байна. 
Тус үлгэр дээр зөвхөн чулуу л хүчтэй салхинд тэсч үлддэгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ зохион бүтээгчид картонан байшинг бороо, салхины алинд ч тэсвэртэй, наад зах нь 50 жил, дээд тал нь 100 жил оршин тогтнож чадна хэмээж байна.

Байшинг цаг агаарын хүнд нөхцлөөс хамгаалахын тулд ус чийгэнд тэсвэртэй нимгэн гадаргуугаар хучиж өгчээ. Харин тэрхүү хамгаалалтыг 30 жил тутам солих шаардлагатай. Энэ нь байшингийн байгальд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг. "Wikkelhouse" бүхэлдээ гурван тонн жинтэй бөгөөд суурь /фундам/-гүй баригддаг ажээ.

Энэ байшинг худалдан авагчид зүгээр нэг хоосон байшин авахгүй бөгөөд дотроо тааламж төрүүлэхүйц агааржуулалтын системтэйгээс гадна, тавилгыг ч мөн багтаажээ. 

Байшин дотроо гал тогооны өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Эдгээрийг худалдан авагчийн хүсэлтээр өөрчилж болохоос гадна холбоход ч хялбар аж. Байшингийн гадна фасадыг шил, картонан хавтангийн аль алингаар хийж болно. 

Тус байшингийн материалыг дахин ашиглах боломжтой бөгөөд үүгээрээ энэ байшин байгаль орчинд ээлтэй бүтээлээр нэрлэгдэж байгаа юм.  

Байшин Европ, тэр дундаа Голланд, Герман, Их Британи, Дани зэрэг орнуудад аль хэдийнэ борлуулагдаад эхэлжээ. Уг байшинг жилд 20 орчим ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Учир нь компанийн ажилчид бүтээгдэхүүнийхээ чанарт тун няхуур ханддагтай холбоотой.

Байшингуудын нэг нь Амстердамын их сургуулийн хашаан дотор байдаг ба сургуулийн анги болгон тохижуулжээ. Үүнтэй адилаар өөр нэг картонан байшин Лондонд бүтээлч байдлаар ашиглагддаг. 

"Wikkelhouse"-г бүтээж байхдаа зохион бүтээгчид нь хөрш орнуудад хэрхэн дасан зохицож байгааг харжээ.  Тэднийхээр бол Хойд туйлд байсан ч энэ байшин асуудалгүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()