Та энэ зурагнаас юу харж байна вэ? /сонжоо/

Хүн бүр өөрийн туулсан амьдрал, хуримтлуулсан туршлагаасаа шалтгаалаад нэг зүйлийг олон талаас нь харж, дүгнэлт гаргадаг. Тэгвэл аливааг харж буй өнцгөөр нь тухайн хүний зан араншинг хэлэх боломжтой юу? Та дараах зураг тус бүрээс хамгийн түрүүнд юуг олж харсан бэ? 

Та энэ зурагнаас юу харж байна вэ? /сонжоо/

1 Зураг 1

Дурандаж буй хүн: Та шинийг сэдэх, төсөөлөн бодох чадвар сайтай хүн бөгөөд дэлхий ертөнцийг тайлагдашгүй нууцаар дүүрэн гэж боддог. Олон төрлийн хүмүүс, тааварлашгүй нөхцөл байдал таны төсөөлөн бодох чадварыг цаг үргэлж хөгжүүлж, тэтгэж байдаг.

Машин: Шекспир-ын хэлсэн “Өөрчлөлт бол амьдралын амт” гэсэн үгнээс эсрэг байр суурьтай хүн. Учир нь та өөрчлөлтийг тийм ч их хүсдэггүй бөгөөд таны хувьд ахиц дэвшил гэдэг өөрчлөлтгүйгээр ч болдог л зүйл.

“А” үсэг: Та хүн бүрийг хүндэлдэг, тэдэнтэй харьцаа тогтоохдоо ч сайн бөгөөд бараг л ганцаарддаггүй. Хайрлаж, дурлан үргэлж цоглог байдаг хүн юм.

Зураг 1

2 Зураг 2

Халим: Урлаг болон уран зохиолд дуртай нэгэн. Та өөрийн төсөөлөл урам сэтгэмжээрээ дотоод ертөнцөө бүтээдэг. Амьдралдаа хайж буй зүйлээ олохгүй үедээ сэтгэл санаагаар унах тохиолдол байдаг.  

Сар, усанд туссан сарны туяа: Өөрчлөлтийг таатай хүлээж авдаггүй. Асуудалд аль болох тайван, амгалан байдлаар хандаж чаддаг давуу талтай. Гуниглаж байгаа хүн бүрд туслахыг хүсдэг.  

Давлагаан дээр гулгаж буй хүн: Та өөрчлөлт хийхийг хүсдэг бөгөөд бусадтай харьцахдаа сайн. Өөртэйгөө адилхан зан ааштай хүмүүсийн дунд байвал жинхэнэ өөрөөрөө байж чаддаг. Шийдвэр гаргахаасаа өмнө маш олон удаа боддог бөгөөд дотоод мэдрэмжээ тэр болгон илэрхийлээд байдаггүй.

Зураг 2

3 Зураг 3

Хөшигтэй цонх: Та төрөлхийн уран бүтээлч бөгөөд бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаад ихэд анхаардаг. Ирээдүйд өөрийн дотоод хүнээ хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Цонхны цаадах үйл явдал: Дотоод хүнээ маш сайн анхаарч, авьяас чадвараа хөгжүүлэхийг хичээдэг нэгэн. Хүсэж буй оргилдоо хүрэхийн тулд золиос гаргахаас татгалздаггүй.

Эмэгтэй хүний бие: Та маш тайван хүн бөгөөд бусдаар хүндлүүлэхийг хүсдэг. Таны бодол санаа үргэлж цэгцтэй байдаг. Аливааг анзаарч харахдаа сайн, бусад зүйлсээс илүүтэйгээр гэр бүлээ  эрхэмлэдэг хүн.

Зураг 3

4 Зураг 4

Матар: Та бол өөрийн амьдралдаа аль болох олон төрлийн зүйл хийж үзэхийг хүсдэг, төсөөлөн бодох чадвар сайтай, урлагт хайртай хүн юм. Сониуч зантай учраас шинэ зүйл хийхэд үргэлж бэлэн байдаг.

Завьтай хүн: Тайван, дөлгөөн зантай хүн. Дотоод хүнтэйгээ байнга ярилцдаг. Амьдралдаа томоохон өөрчлөлтийг хийхийг төдийлөн хүсдэггүй бөгөөд хийж буй ажилдаа сайн төвлөрч чаддаг. Ирээдүйгээ яг л төлөвлөсний дагуу байлгахыг хүсдэг төрлийн хүн юм.

Уул, ус: Та бусдыг гаднаас нь хараад шүүмжлэх тун дургүй бөгөөд бүх л төрлийн хүмүүсийг хүндэлж харьцдаг. Сэтгэл санаа, оюун бодлоо чадах чинээгээрээ хөгжүүлэхийг хүсдэг.

Зураг 4

5 Зураг 5

Боулинг: Амьдралдаа тохиолдож байгаа бүх зүйлийг та эерэг болгож чаддаг. Өглөө бүр зорилготой сэрдэг бөгөөд шинэ зүйлсийг туршиж үзэхдээ үргэлж бэлэн байдаг.

Хөлийн мөр: Та үргэлж төлөвлөдөг бөгөөд хийж буй зүйлдээ тууштай нэгэн. Гарааны бизнес эрхлэх нь магадгүй таны хувьд зөв сонголт болж чадна. Мөн та хийж буй ажилдаа хариуцлагатайгаа бөгөөд үргэлж бусдад санаа тавьдаг. Та байнга өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, яг л өөрийнхөө хүссэн замаар явж чаддаг.

Матрёшка: Таны сэтгэл санаа сүүлийн үед илүү сайжирч байна. Товчхондоо бол үерхэл, нөхөрлөлд нээлттэй нэгэн юм.

Зураг 5

6 Зураг 6

Алим: Таны амьдрал маш олон өнгөөр будагдсан байдаг бөгөөд шинийг сэтгэхдээ тун сайн учраас шинэ зүйл туршиж үзэхдээ үргэлж дуртай байдаг. Ихэвчлэн эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хүсэж буй зүйлдээ маш их хичээл зүтгэл гаргадаг давуу талтай.

Эрвээхий: Та өөрийгөө маш их хүндэлж, бодол санаагаа үргэлж хянадаг төрлийн хүн юм. Тогтвортой байдалд дуртай бөгөөд үүнийг өөрийнхөө амжилттай нягт холбоотой гэж үздэг.

Хутга: Та маш хөгжилтэй, өөдрөг хүн. Ямар нэг муу зүйл тохиолдсон ч та толгой гудайлгадаггүй харин асуудлынхаа учрыг олж, гаргалгаа олох чадвартай.

Зураг 6

7 Зураг 7

Голын эрэг: Та эрх чөлөө, сэтгэл ханамж, шинэлэг байдлыг эрхэмлэдэг нэгэн. Магадгүй та өөрт тохиолдсон хэцүүхэн үеүдийг байнга бодож эдгээрийг шийдэхийг оролддог ч тэр болгон амжилттай шийдэж чаддаггүй.

Нохой: Та тогтвор, суурьшилтай хүн бөгөөд хэзээ ч дэлхийд нэрээ дуурсгах хүн болохыг хүсэхгүй харин зүгээр л амар амгалан байхыг хүсдэг. Түүнчлэн хэрэгцээ болон хүслээ ялгаж мэддэг. Хэн нэгнийг үзэн ядахаас ямагт зайлсхийдэг.

Хүний царай: Та хүн бүрийг илүү сайн таньж мэдэхийг хүсдэг бөгөөд харьцаж байгаа хүнээ ажиглаж,бодол санаа, хүсэл зорилгыг нь мэдэхийг хичээдэг. Ганцаараа байхаас илүүтэйгээр үерхэл нөхөрлөлийг илүүд үздэг.

Зураг 7

8 Зураг 8

Уран зураг болон цэнхэр өнгө: Та итгэл даахуйц бас ухаалаг хүн. Аливаа зүйлсийг том хүрээгээр харахыг хичээдэг бөгөөд жижиг зүйлсэд төдийлөн анхаардаггүй. Хайр дурлалдаа тогтвортой байдлыг хүсдэг. Ямар нэг чухал зүйл хийхийнхээ өмнө заавал төлөвлөдөг.

Нууцлагдмал эмэгтэй: Та аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвартай. Та хүнд ятгуулах бас бусдыг ятгахдаа ч сайн. Заримдаа танд өөрийн нэгэнт дассан орчноосоо гарч шинэ орчинд орох зориг шаардлагатай болдог.

Зураг 8

9 Зураг 9

Хүний нүүр царай: Та урлагийн мэдрэмж өндөртэй бөгөөд жижиг зүйлсэд төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Модны дэргэд суугаад ном уншиж байгаа залуу: Та маш тайван хүн бөгөөд чимээгүй, амар амгалан байдалд дуртай. Том зүйлсээс илүү жижиг зүйлсэд анхаарал хандуулж, үүнээсээ ч аз жаргалыг мэдэрч чаддаг.  

Алим: Та итгэл сайн даадаг, ямар ч орчинд дасан зохицож чаддаг хүн юм. Мөн хайр дурлал болон үерхэл нөхөрлөлийг ихэд дээгүүр тавьдаг.

Зураг 9

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()