1
Буйдан болон сандал авах
Өмнө нь айлууд буйдан болон сандлыг багцаар нь худалдан авдаг байсан. Энэ нь яг л хууль дүрэм мэт үйлчилдэг байсан гэхэд буруудахгүй. Харин одооноос тэрхүү хууль дүрмийг зөрчих цаг нь иржээ. Та заавал адилхан нэг загвартай буйдан, сандлыг авалгүй, салгаж, тус тусад нь худалдаж аваарай. Энэ нь таны сонголт, мэдрэмжийг төгс мэт харагдуулах аж.
2
Унтлагын өрөөний ком
Унтлагын өрөөний тавилгуудыг комоор нь худалдаж авах нь нэгэнт хоцрогджээ. Та харин ч эсрэгээрээ өөр өөр загвартай ор болон тавилгыг авч, орчин үеийн байдлаар өрөөгөө тохижуулаарай.
3
Цагаан хана яг л эмнэлэг шиг харагддаг
Хүмүүс хана цагаан бол яг л эмнэлэг шиг харагдаж, хүйтэн мэдрэмж төрүүлдэг хэмээдэг. Гэхдээ та бага зэрэг уусалттай цагаан өнгө сонгож, гэрээ тохижуулвал энэ нь эсрэгээрээ гэрийг зайтай болоод цэмцгэр харагдуулах болно.
4
Тавилгыг зөвхөн хананд шахаж байрлуулах ёстой
Хамгийн хуучинсаг үзэлтэй хүмүүс л тус дүрмийг баримталж, ханандаа тавилгаа шахаж тавьдаг байна. Хэрвээ та гэрээ орчин үеийн интерьерээр тохижуулахыг хүсч байвал, тавилгаа хананаас зайтай төрөл бүрээр байрлуулж үзээрэй.
5
Угаалгын өрөө
Та угаалгын өрөөндөө керамик хавтан сонгохоос татгалзаарай. Үүний оронд чулуу, бетон зэргээс ханаа чимэглэх нь илүү загварлаг болоод дээд зэрэглэлийн харагдуулна.
6
Адилхан ширээ болон сандал
Гал тогооны ком ширээ сандал авах хэрэггүй. Ширээндээ үл тохирох төрөл бүрийн содон өнгөтэй сандлууд авч, тойруулан тавиарай. Энэ нь илүү орчин үеийн харагдах аж.
7
Гурван хэмжээст тавилга
Гэртээ тавилга сонгохдоо хамгийн түрүүнд зай талбайгаа бодох хэрэгтэй. Хэрвээ та танайх зай багатай бол, хэт нүсэр, том гарын түшлэгтэй буйдангаас татгалзаарай. Харин оронд нь зай бага эзлэх, тохилог буйданг сонгож болно.
8
Хүүхдийн өрөөний хана заавал тод өнгөтэй байх ёстой
Хүүхдийн өрөөний хана заавал өнгөлөг, тод байх ёстой гэх хуучинсаг бодлоосоо салаарай. Харин ч эсрэгээрээ даруухан зөөлөн өнгө нь өрөөг илүү гэгээтэй, тухтай харагдуулна. Мөн хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг аж. Хамгийн гол нь та хүүхдийнхээ өрөөг зөв тохижуулж, төрөл бүрийн зураг өлгөж, сэтгэхүйд нь нөлөөлөх зүйлсийг байрлуулах шаардлагатай.
9
Өрөөний интерьер
Та өрөөгөө яаж ч тохижуулж болно. Хамгийн гол нь хайрцагт баригдахгүй байх хэрэгтэй. Ингэж болно, болохгүй гэх бодлоос ангид байж, чөлөөтэй сэтгээд үзээрэй.
10
Цонхны хөшиг
Яагаад заавал цонхондоо нүсэр том хөшиг зүүх ёстой гэж? Одооноос та хөнгөн болоод гэгээлэг хөшгийг цонхондоо өлгөөрэй. Энэ нь өрөөг илүү том, цэлгэр харагдуулна.