Таныг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ? /зурхай/

Та бүхэндээ шинэхэн долоо хоногийн мэнд хүргье. Ирээдүйг таамаглан мэдэх боломжгүй хэмээдэг. Хэрэв бид мэддэг бол гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, амьдрал илүү амар болоод аз жаргалтай байхсан болов уу. Харин бид та бүхэндээ хэн бүрийн тааварлан хэлж чаддаггүй ирээдүйн тухай өгүүлж, энэ долоо хоногийн зурхайг хүргэхээр бэлтгэлээ. Та үүнээс өөрт тохиолдох зүйлсийнхээ ерөнхий дүрсийг харж, төлөвлөгөө гаргаж болох юм. 

Таныг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ? /зурхай/

1 Хонины орд

Энэ долоо хоногийн өнгө: Тод улаан

Таны гол зан чанар бол тэсвэр хатуужил болон шударга байдал юм. Харин та энэхүү чанараа ашиглаж, үргэлж өөртөө итгэл дүүрэн байснаар, ямар ч саадыг даван туулж чадах болно. Энэ долоо хоногт та сонирхолтой содон бүхэнтэй нүүр тулж, тун ч завгүй болоод адал явдалтай өнгөрүүлэх аж. Аливааг туршиж үзэн, шинэ зүйлс сурахын амтыг мэдэрч, улам бүр өөрийгөө нээх боломж гарч ирэх тул үүнийг алдаж хэрхэвч болохгүй.

"Үгүй" гэж хэлэх, шулуун шударга байхаас санаа зовж хэрхэвч болохгүй бөгөөд өөрийн бодолдоо үнэнч байж, юу бодсоноо тэр чигээр нь илэрхийлж байх нь таныг амжилт болоод амар амгалан руу хөтөлнө. 

Харин таны эрүүл мэндийн тухайд ямар нэгэн асуудал байхгүй боловч, дотоод бодолтойгоо зөрчилдөж, сэтгэл санаа бага зэрэг тавгүй байж болзошгүй. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Change — Christina Aguilera

Хонины орд

2 Үхрийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Хар

Материаллаг эд зүйлс таны замыг зааж мэднэ. Таны мөрөөдөл бол баян тансаг амьдрал бөгөөд юугаар дутахгүй сайхан амьдрах гэсэн хүсэлтэй. Харин та энэхүү мөрөөдөлдөө нэг алхам ойртож, санхүүгийн олз ашигтай байх болно. Мэдээж таныг зүгээр сууж байхад мөнгө орж ирэхгүй бөгөөд ирээдүйд тань хөрөнгө оруулалт болохуйц маш том боломж гарч ирэх аж.

Хүмүүстэй нүүр тулсан ярилцлага хийж, харилцаагаа нэг мөр шийдэх боломжит өдрүүд айсуй. Хоёрын хооронд найз гэхэд хэтэрхий хөндий, танил төдий гэхэд дэндүү сайн мэдэх хүмүүс байдаг. Эдгээрийг зааглаж, найз болон бусад хэмээн хуваах нь таны амьдралд хялбар болоод олон асуудлаас сэргийлж чадна. Сэтгэл хөдлөлөө үргэлж гадагш гаргаж, өөрийгөө хэт дарахаас сэргийлээрэй. Хэн зоригтой, сэргэлэн байсан нь хождог гэдгийг бүү мартаарай. 

Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Энэ долоо хоногт та нойрны асуудалтай байж, унтаж чадахгүй өөрийгөө зовоож мэднэ.  

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Waiting On The World To Change  — John Mayer

Үхрийн орд

3 Ихрийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Шар

Итгэл найдвар бол таны энэ долоо хоногийн гол зүйл байх болно. Амьдралд хамгийн чухал нь найз нөхөд болоод гэр бүл байдаг. Харин тэдэнд итгэхгүй эсвэл итгэлийг нь алдах хамгийн хэцүү зүйл мөнөөс мөн билээ. Энэ долоо хоногт та хайртай хүмүүстэйгээ ойр дотно байж, тэдэнд анхаарал тавихыг хичээгээрэй. 

Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байж магадгүй. Ар гэрт эсвэл найз нөхдийн хооронд асуудал үүсч болзошгүй тул, эртнээс сэрэмжилж, хүн бүхэнтэй сайхан харилцаж, хэлэх үгсээ цэгнээрэй. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Change — David Bowie

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Цагаан

Сэтгэл хөдөлгөсөн зүйлс энэ долоо хоногт их болох аж. Адал явдалтай, сонирхолтой зүйлс олон тохиолдож, танд мартагдашгүй 7 хоног байх болно. Та бол уяхан зөөлөн сэтгэлтэй нэгэн бөгөөд бусдад тусламжийн гараа сунгахыг үргэлж хичээдэг. Харин энэхүү зан чанар тань саад учруулж, танд төвөг удахыг үгүйсгэхгүй.

Зөвхөн өөрийнхөө асуудалд анхаарлаа хандуулах нь илүү зөв зам байж болно. Мөн сэтгэл хөдлөлөө хянаж, багахан асуудалд бууж өгөн, сэтгэлээр унах хэрэггүй. Аль болох хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байх нь бүхнийг давах хүчийг танд олгоно. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Change — Taylor Swift

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Алтан шар

Энэ долоо хоног бол таны хувьд хамгийн үр бүтээлтэй болоод аз жаргалтай өдрүүд байх аж. Бүх зүйлс аяндаа бүтэж, асуудал бүхэн аажим аажмаар шийдэгдэх тул, та ердөө л энэ бүхнийг харж, баяр баяслыг мэдэрч суухад хангалттай юм. 

Санхүүгийн асуудлууд шийдэгдэж, гэр бүлийн харилцаа халуун дулаан хэвээрээ, ажил амжилттай явж байх төдийгүй сэтгэл өөдрөг болоод эрч хүчээр дүүрэн 7 хоног таныг хүлээж байна. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: That's How You Change The World — Newsboys

Арслангийн орд

6 Охины орд

Энэ долоо хоногийн өнгө: Хөх, ягаан

Бодолд автаж, өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйг төсөөлөх долоо хоног байх болно. Хүнд өөрийгөө таньж мэдэх, өөртэйгээ ярилцах цаг хэрэгтэй хэмээдэг. Харин тэрхүү цаг тань энэ долоо хоногт тохиох аж. Өөрийгөө юу хийж, ямар зорилготой явааг ч мэдэхгүй аясаараа амьдарсаар, хаана зогсож, хэзээ өөрийн хүслээр байх юм бол? гэх асуултаас улбаалан, олон зүйлсийн тухай бодох цаг ирлээ. 

Харин та тэрхүү бодлоо бодит болгож, санаж сэтгэсэн бүхнээ бодитоор биелүүлэх нь олон хоног толгойгоо гашилгасны үр дүн болох юм. Мөн цахим сүлжээнд аль болох бага цаг зарцуулж, бодит байдлыг түлхүү мэдрээрэй. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Girl In The Mirror — Britney Spears

Охины орд

7 Жинлүүрийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Ягаан
Та энэ долоо хоногт тун ч завгүй байх аж. Хэт их ажил, карьертаа анхаарлаа хандуулснаас болж, хайртай хүмүүсээ гомдоож, хөндийрүүлж болзошгүй гэдгийг бүү мартаарай. Магадгүй энэ асуудлаас болж, хэрүүл маргаан үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ажил албанаас илүүтэй гэр бүл, найз нөхдөө нэгдүгээрт тавьж, цаг зав гаргаж байхаа бүү мартаарай. 

Мөн бусдаас хайр, халамж хүртсэн бол буцаад заавал үүнийг нь хариулан өгч байх хэрэгтэй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул таны хайхрамжгүй байдлаас болж, тэд гомдож, хэнд ч хэлэлгүй сэтгэлдээ тээж болно. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Winds of Change — Scorpion

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Энэ долоо хоногийн өнгө: Цэнхэр 

Таны хүссэн бүхэн биеллээ олж, хайсан бүхэн өмнө тань гарч ирнэ. Нэг ёсондоо энэ долоо хоног таны хувьд диваажин мэт байх болно. Мөн өөрийгөө шинээр төрсөн мэт мэдэрч, үсээ засуулан, шинэ хувцас худалдаж аваарай. Энэ нь таныг улам бүр эрч хүчтэй, баяр хөөртэй байлгах болно. Магадгүй юм бүхэн аясаараа бүтэх нь бага зэрэг айдас төрүүлж болзошгүй хэдий ч, ирсэн жаргалыг хар муу санаагаараа халхалж, нууна гэдэг хэтэрхий эмгэнэлтэй. Тиймээс олдсон дээр нь баярлах нь зүйн хэрэг билээ. 

Энэ долоо хоногт та шинэ танилуудтай болж, хэзээ нэгэн цагт танд тус хүргэх итгэлтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэлээ гэж ойлгож болох юм. 

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол:  Change Your Life — Little Mix

Хилэнцийн орд

9 Нумын орд

Энэ долоо хоногийн өнгө: Нил ягаан

Зүрх сэтгэлээ дагаж, өөрийгөө жаргалтай болгох зүйлсээ л хийгээрэй. Хэрэггүй зүйлсэд сэтгэлээ чилээж, гуниж гутарахад амьдрал хэтэрхий богинохон гэдгийг ухаарч, юунд ч баригдалгүй чөлөөтэй байхыг зөвлөе. Энэ долоо хоног таны хувьд чөлөөт орон зайг бий болгох тул хар бараан зүйлсээс холдож, хамгийн эерэг болоод сайхан зүйлсийг үзэж мэдрээрэй.

Хайртай хүмүүстэйгээ хамт байж, хүн бүхнээс жаргалыг мэдрэх нь таныг тайван болоод чөлөөтэй байхад туслана.

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: We Never Change — Coldplay

Нумын орд

10 Матрын орд

Энэ долоо хоногийн өнгө: Хар бараан

Энэ долоо хоног бол таны хувьд юу хүсч байгаадаа анхаарлаа хандуулж, зорилгынхоо төлөө зүтгэх өдрүүд юм. Танд өөрийгөө өөрчилж, амжилт өөд алхах боломж нээлттэй байгаа гэдгийг бүү мартаарай. Мөн өөрийгөө таньж мэдэн, би ер нь хэн, ямар төрлийн хүн гэдэг тухайгаа ахин нэг бодоод үзээрэй. Энэ нь таныг хаашаа явахыг чиглүүлж ч болох юм. Хэрэггүй зүйлсэд зарцуулах цагаа багасгаж, зөвхөн өөрийгөө хөгжүүлж, мөрөөдөл тэмүүлэлдээ алхам алхмаар ойртуулах зүйлсийг ажиглаж, суралцаарай.

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Everything Will Change — Gavin DeGraw

Матрын орд

11 Бумбын орд

Энэ долоо хоногийн өнгө: Цэнхэр ногоон

Эерэг энерги, зөв бодол таныг үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг. Тиймдээ ч танд цаашдаа ч сайн сайхан зүйлс тохиолож, ажил үйлс тань аяндаа бүтэх болно. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр бага зэрэг асуудал тулгарч болох ч, энэ бүхнийг даваад гарах хүч танд хангалттай их бий. Зорилго, мөрөөдлөө чиглэн алхсаар, нэг л өдөр үүнийхээ орой дээр гарна гэдэгт итгэж, өдөр бүрийг итгэл дүүрэн өнгөрүүлээрэй. Энэ долоо хоногт таны амьдралд ахиц дэвшил олон гарч, аз жаргалыг мэдрүүлнэ.

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Everybody's Changing — Keane

Бумбын орд

12 Загасны орд

Энэ долоо хоногийн өнгө: Цайвар ногоон өнгө

Завгүй болоод үр бүтээлтэй өнгөрөх долоо хоног айсуй. Өөрийгөө сорьж үзэх зүйлс олон гарч ирэх бөгөөд энэ бүхэнд бэлтгэлтэй байж, эр зоригтой өөрийгөө дайчлаарай. Хүн өөрт тухтай байгаа газраа байсаар байвал хэзээ ч хөгжихгүй хэмээдэг. Тиймээс тогтсон хэмнэлээс гарч, сонин содон бүхнийг туршиж үзэх нь таны амьдралыг өөрчилж, ирээдүйг гэрэлтүүлэх болно. Энэ долоо хоног бол таны хувьд маш том боломж олгосон өдрүүд байх тул, айж сандралгүй ашигтай саналуудыг хүлээж авахыг зөвлөе.

Таны энэ долоо хоногт сонсох дуу бол: Change The World— Carrie Underwood

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()