Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ?

Алдар нэртэй одууд олны өмнө үргэлж төгс төгөлдөр болоод үзэсгэлэнтэй харагдах шаардлагатай болдог. Харин илүүдэл жинтэй хэдий ч, өөрийгөө ялан дийлж чадсан одуудыг та бүхэндээ танилцуулж, тэдний турсан нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. Та тэдний турсан аргуудаас санаа авч, тууштай хичээллээд үзээрэй. Үнэхээр өөртөө итгэж, зүтгэж чадвал, хүссэн жиндээ хүрэх нь цаг хугацааны л асуудал шүү дээ. 

Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ?

1 Өглөөний цайндаа өндөг идэхээс татгалзах

Өглөө өндөг идэх үед бие үүнийг боловсруулж чаддаггүй байна. Тиймээс алдарт жүжигчин Чаннинг Татум (Channing Tatum) нь өндгийг өлөн дээрээ идэхээс татгалзаж, үдийн цайндаа сонгодог аж. 

  • Мөн тэрээр өдөрт 3 цаг фитнесээр хичээллэж, биеэ хөгжүүлдэг бөгөөд түргэн хоол, биед хэрэгцээгүй хоол хүнснээс татгалздаг байна. 

Өглөөний цайндаа өндөг идэхээс татгалзах

2 Өглөөг нимбэгтэй ус ууж эхлүүлдэг

Витамин С-ээр баялаг нимбэг нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, биеийг эрүүлжүүлэхэд тусладаг. Харин халуун ус нь биеийг бүхэлд нь тайвшруулж, сэргээх үйлчилгээтэй юм. 

Жүжигчин Крис Пратт (Chris Pratt)-ын тухайд өглөө бүр кофены оронд нимбэгтэй халуун ус уудаг байна. Тэрээр хагас жилийн турш хатуу дэглэм баримталж, калори багтай хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ ямар ч согтууруулах ундаа уугаагүй байдаг. Мөн өдөрт 4 цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулсан байсан бөгөөд үүнийхээ хүчээр 36 кг хасч чадсан билээ.

Өглөөг нимбэгтэй ус ууж эхлүүлдэг

3 Смүти уудаг

Смүти нь жимсний шүүсийг бодвол калори багатай төдийгүй цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Та өөрийн хүссэн ногоо болон жимсийг блендэрт хийж, эргүүлэхэд хангалттай. Бэлэн болсон смүтиг өглөөдөө ууж, өдрийг эрч хүчтэй болоод эрүүлээр эхлүүлээрэй.

Дуучин Ферги (Fergie) нь жингээ хасахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хоолоо зохицуулж байсан төдийгүй өглөө бүрийг амтат, шим тэжээлт смүтигээр эхлүүлдэг байна. 

Смүти уудаг

4 Хэт их уураг авахаас татгалз

Жингээ хасч, гоолиг сайхан биетэй болохын тулд хамгийн түрүүнд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Ингэхдээ та хэт их уургийг биедээ хуримтлуулахаас татгалзаарай. Энэ нь элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, өвчлөхөд хүргэдэг аж.

Жүжигчин Дрю Бэрриморын тухайд йогоор хичээллэхийн зэрэгцээ хип хоп бүжгийн төрлийг сонирхож, өөрийн нэгээхэн хобби болгожээ. Мэдээж тэрээр өдөрт идэх хоолныхоо уургийн харьцааг тэнцвэржүүлж, үргэлж калориг тооцоолдог билээ. 

Хэт их уураг авахаас татгалз

5 Арван өдөр болоод дасгалаа өөрчлөх

Булчинг захирч, өөрийн хүссэнээр өөрчилнө гэдэг тун бэрх. Тиймээс та 10 өдөр болоод л хийж байгаа дасгалаа өөрчилж, сольж байх шаардлагатай аж. Ингэснээр өөрийн хүссэн үр дүндээ хүрэх боломжтой юм.

Урлагаас хөндийрч, багагүй хугацааг өнгөрүүлсний дараа дуучин Бритни Спийрс (Britney Spears) эргэн ирэхдээ, гоолиг болоод халуухан биетэй болсон байв. Харин түүний сайхан биеийн нууц нь төрөл бүрийн дасгалыг тохируулан хийсэнтэй холбоотой гэнэ. Тэрээр долоо хоногт 3-4 удаа 40 минутаар дасгал хийж, хооллолтондоо ч мөн анхаарсан байна. 

Арван өдөр болоод дасгалаа өөрчлөх

6 Өглөө сэрсэн даруйдаа дасгал хийх

Ихэнх хүмүүс өглөө эртлэн босохоос залхуурч, орой ажлаа тарж ирээд дасгал хийж өөрийгөө зовоодог. Энэ нь үр дүн багатай байх төдийгүй таны эрч хүчийг үгүй хийх сөрөг талтай. 

Хүчирхэг хоолойгоороо алдартай дуучин Кристина Агилера (Christina Aguilera) нь гоолиг биеэ олж авахын тулд өглөө эртлэн босч, дасгал хөдөлгөөн хийдэг байна. Долоо хоногт 5 удаа 90 минутаар дасгал хийхийн зэрэгцээ йогоор хичээллэсэн нь түүнийг буцаад сайхан биетэй болоход туслажээ. 

Өглөө сэрсэн даруйдаа дасгал хийх

7 Фитнес ундаа, амттан идэхгүй байх

Ихэнх фитнес, спортын ундаа нь их хэмжээний чихэр болон давсны агууламжтай байдаг. Харин фитнес амттан нь мөн л амт оруулагч ашигладаг тул эдгээрийг өндөг, самар, загастай харьцуулах аргагүй.

Жүжигчин Жонн Хилл (John Hill) нь хайр дурлалдаа шатаж, 40 кг жинг богино хугацаанд хасч чадсан байдаг. Тэрээр согтууруулах ундаанаас нэг мөр татгалзаж, түргэн хоол болон хийжүүлсэн ундааг хэрэглэхээ больсон төдийгүй үргэлж л шинэхэн ногоо, шим тэжээлтэй хүнсийг сонгох болсон байна. Мөн үргэлж спортоор хичээллэж, алхахыг илүүд үздэг аж. 

Фитнес ундаа, амттан идэхгүй байх

8 Хоолны цэс болон дасгалаа төлөвлөх

Та үнэхээр л турахыг хүсч байгаа бол, зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Тууштай зүтгэсэн байхад, та хүссэн биеийн галбиртай болж чадна. Ингэхийн тулд эхлээд долоо хоног идэх хоолны цэс болон хийх дасгалын төлөвлөөг гаргаарай. Үүний тусламжтайгаар та илүү зүйлс идэх, дасгалаа дутуу хийх зэргээс сэргийлж чадна.

Жүжигчин Зак Галифианакис (Zak Galifianakis) нь жингээ хасахын тулд өөрийн хамгийн дуртай түргэн хоол болон согтууруулах ундаанаас татгалзаж, зөвхөн гаргасан төлөвлөгөөний дагуу идэж, дасгал хийсний хүчинд 25 кг жинг хасч чадсан билээ. 

Хоолны цэс болон дасгалаа төлөвлөх

9 Өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг сонгох

Мэдээж эрчтэй дасгал хөдөлгөөн нь бодисын солилцоог сайжруулах бөгөөд калориг хурдацтай шатаана. Гэхдээ та үүнийг хэтрүүлэн хийснээр, үр нөлөөгөө үзүүлэх бус, эсрэгээгээ ядаргаанд оруулж, дасгалаас залхах шинжтэй болгож мэднэ. Өөрийнхөө турахыг хүсч байгаа хэсэгтээ тохирсон дасгал хөдөлгөөн хийж, биеийн онцлогоос хамаарч, дасгалуудаа тохируулж хийгээрэй.

Бидний сайн танил болсон жүжигчин Крис Хэмсворт (Chris Hemsworth) нь 6 сарын хугацаанд булчингаа хөгжүүлж, эрүүл зөв хооллохын зэрэгцээ өөрт тохирох дасгалыг мэргэжилтний заавартайгаар хийсний үр дүнд хүн бүрийн анхаарлыг татах халуухан биетэй болж чаджээ. 

Өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг сонгох

10 Өдөрт дор хаяж 15 минут дасгал хийх

Та үргэлж дасгал хөдөлгөөн хийх боломжгүй бол өдөрт дор хаяж 15 минут дасгал хийж байгаарай. Энэ нь танд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирч, тураах болно. 

Дасгал хийхээс өмнө болон хийсний дараа 0.5 литр ус уух хэрэгтэй төдийгүй өглөөний цайгаа алгасч огт болохгүй.

Их Британийн дуучин, жүжигчин Келли Осборн (Kelly Osbourne) нь ямар ч их ажилтай байлаа гэсэн өдөрт 15-20 минутыг дасгал хийхэд зориулдаг байна. Мөн түргэн хоол, чихэр, амттанаас татгалзасны эцэст тэрээр хүссэн бие галбирыг өөртөө цогцлоож чадсан юм. 

Өдөрт дор хаяж 15 минут дасгал хийх

11 Эслэг ихтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэх

Таны идэж байгаа хоолонд дор хаяж 5 гр эслэг агуулагдаж байх ёстой. Эмэгтэй хүн өдөрт 25 гр, эрэгтэй хүн 38 граммын эслэгийг биедээ хуримтлуулж байх хэрэгтэй аж.

Нэгэн үе дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэмээгдэж байсан нэрт жүжигчин, мисс Айшвария Рай (Aishwarya Rai) нь хүүхдээ төрүүлсний дараа багагүй жин нэмсэн. Харин буцаад хэвийн жиндээ очихын тулд эслэгээр баялаг овъёос, хивэг, бүх төрлийн самар, загас зэргийг өдөр тутамдаа хэрэглэж байжээ. 

Эслэг ихтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэх

12 Эрүүл зөв хооллолт

Бид үргэлж богино хугацаанд эрүүл болоод шим тэжээлтэй хоолыг бэлтгэж чаддаггүй. Харин энэ тохиолдолд шим тэжээл, витаминаар баялаг жимс болон ногоог хольж, смүти бэлтгэж уух боломжтой. Үүнээс гадна овъёос зуурч идэх, ногоо чанаж идэх гэхчлэн маш олон сонголт байгаа юм. 

Хүн бүрийн хайрлаж хүндэлдэг дуучин Адель (Adele) нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллолтын дэглэмийг баримталснаар, богино хугацаанд турж чаджээ. Түүний дэглэмд сахар болон нүүрс устай хоол багтдаггүй бөгөөд тэрээр үргэлж витаминаар баялаг ногоог сонгон иддэг байна. 

Эрүүл зөв хооллолт

13 Орноосоо босолгүй дасгал хийх

Өглөө сэрсэн даруйдаа яаран босч, ажилдаа гүйдэг хэвшлээ өөрчлөөрэй. Үүний оронд та эртхэн сэрж, хэвтэж байхдаа дасгалаа хийж, илүү их үр дүнг мэдрээрэй. Дээш харж хэвтэн, гэдэсний таталт хийж, тааз хэсгээ хоёр тийш эргүүлэх гэхчлэн төрөл бүрийн дасгалыг хийж болох юм. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, өглөө бүрийг эрч хүчтэй угтахад туслах аж.

Дуучин Жанет Жейксон (Janet Jackson) нь богино хугацаанд биеийн галбираа гайхалтай өөрчилж чадсан юм. Тэрээр долоо хоногт 5 удаа 45 минутаар дасгал хөдөлгөөн хийж, өглөө бүрийг биеийн чөлөө гаргах дасгалаар угтдаг гэнэ. 

Орноосоо босолгүй дасгал хийх

14 Хоолны калор тооцоолох

Өдөр бүр идэж байгаа хоолныхоо калорыг тооцоолж, зөв хооллолтын дэглэмийг баримтлах ёстой аж. 

"Bridget Jones Diary" кинонд тоглосны дараа жүжигчин Рени Зеллегерер (Renee Zellweger) нь огцом жин хасч, хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн билээ. Тэрээр өдөрт 2 литр ус ууж, өглөө эртлэн босч гүйдэг төдийгүй хооллолтондоо маш ихээр анхаарал хандуулж, калороо тооцоолдог байна. 

Хоолны калор тооцоолох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()