Жингээ хасаж буй хүмүүст тохиромжтой өглөөний хоолнууд

Хэрэв та жингээ хасаж байгаа бол өглөөний цайгаа хэзээ ч мартаж болохгүй. Өглөөд илчлэг багатай өег зууш, зутанг идэх нь бодисын солилцоог сайжруулахаас гадна, биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Таны амралтын өдөрт зориулан бид жингээ хасаж байгаа хүмүүст тохиромжтой өглөөний хоолны жоруудыг танилцуулахаар бэлтгэлээ...

Жингээ хасаж буй хүмүүст тохиромжтой өглөөний хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрдэнэшиштэй шарсан өндөг

Өндөг нь уураг, өөх тосыг тэнцвэртэй хэмжээгээр агуулдаг учраас өдрийн туршид цатгалан мэдрэмж төрүүлнэ. Та өглөөний цайндаа өндөг идэхдээ нүдэлж шарах, эсвэл эрдэнэшиш, броколли байцаа, шанцай зэрэгтэй хольж шарж болно. Ингэснээр амт чанараар илүү баялаг болох юм. 

Орц:

  1. 2 ширхэг өндөг
  2. Чимх давс
  3. Лаазалсан эрдэнэшиш эсвэл органик эрдэнэшиш 30 гр
  4. Оливийн тос
  5. Ногоон сонгино 1 салаа

Хийх арга:

  1. Оливийн тосноос багаханыг хийж, хайруулын тавгаа сайтар халаана.
  2. Шилэн аяганд өндгөө хагалан хийж, дээр нь давс болон ногоон сонгиноо хэрчиж хийгээд сайтар хутгана.
  3. Хэрэв лаазалсан эрдэнэшиш сонгосон бол шүүсийг нь асгаж, цэвэр усаар зайлах хэрэгтэй.
  4. Үүний дараа шүүж тавина.
  5. Халаасан хайруулын тавгандаа өндгөө жигд тарааж шарна.
  6. Өндөг бүрэн шарагдаагүй байх үед эрдэнэшишнээс хийж тараана.
  7. Ингээд өндгөө эргүүлж, хагас болгосны дараа таваглан идээрэй!

Эрдэнэшиштэй шарсан өндөг

2 Овъёосны зутан

Орц:

  1. Ус - 400 гр
  2. Овъёос - 50гр
  3. Сүү - 100 гр
  4. Нэрсний чанамал - 1 цайны халбага

Хийх арга:

  1. 400 гр усаа буцалгана.
  2. Овъёосоо буталж, нунтаглана.
  3. Буцалсан усандаа урьдчилан бэлдсэн овъёосоо нэмж 3-5 минут дахин буцалгана.
  4. Сүүгээ нэмж бага зэрэг халаагаад дээр нь 1 цайны халбага нэрсний чанамал хийж идэхэд илүү амттай болно.

Тус зутан нь тураахаас гадна, цусан дахь холестериний хэмжээг багасгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 

Овъёосны зутан

3 Жимсний коктейль

Амттай, ашигтай энэ коктейль илүүдэл өөхийг хайлуулдаг. Мөн өглөө уухад тун зохимжтой.
Орц:

  1. 100 гр гүзээлзгэнэ жимс
  2. 2 зүсэм нимбэг (хальстай хамт)
  3. Яншуй 1 багц эсвэл 7-10 мөчирхөн (сүүлийг тайрна)
  4. Гааны ургамал (мята, батраш) 6-8 мөчирхөн
  5. 100 мл цэвэр, хийжүүлээгүй ус
  6. 1-2 цайны халбага зөгийн бал (саахар огт болохгүй)

Хийх арга:
1. Гүзээлзгэнэ жимсийг ишнээс нь цэвэрлэж, блендерт хийнэ. 
2. Дээрээс нь нимбэг, яншуйгаа нэмж өгөөрэй.
3. Ингээд гааны навчийг нэмж хийн, хүсвэл зөгийн бал хийгээрэй.
4. Ус нэмээд бүхнийг маш сайн нунтаглаж, холино.
5. Ингээд л аягалаад уухад бэлэн болох юм.

Жимсний коктейль

Та сайхан хооллоорой!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()