1
Эмма Стоун (Emma Stone) - "Шувууны хөл"
Оскарын шагналт шаргал үст, үзэсгэлэнтэй бүсгүйн гарыг бугуйн дээр шувууны хөл бүхий шивээс байдаг. Энэ нь түүний хувьд үнэхээр нандин утгатай, эрхэм шивээс ажээ. Шивээсний зургийг алдарт "Битлз" хамтлагийн дуучин, хөгжимчин Пол Маккартни (Paul McCartney) өөрийн гараар зурсан гэдэг. Дуучин бүсгүй эл шивээсээ алдарт хамтлагийн соло уран бүтээл "Blackbird" хэмээх дуунаас санаа авчээ. Мөн сонирхуулахад жүжигчин бүсгүйн эх хорт хавдраа ялан дийлсэн бөгөөд мөн л охинтойгоо ижилхэн шивээстэй байна. Тэгэхээр энэ магадгүй бэрхшээлийн өмнө хэзээ ч битгий бууж өг хэмээх утгыг итгэдэг байхыг үгүйсгэхгүй.
2
Жонни Депп (Johnny Depp) - "Wine Forever"
Далайн дээрэмчний дүрээрээ домог болсон жүжигчин эр биедээ маш олон шивээстэй. Тэднээс хамгийн онцгой нь түүний анхны хайр болох жүжигчин Винона Райдер (Winona Rider)-ийн нэрээр шивүүлсэн шивээс байсан юм. Гэвч хосууд салсны дараа Жонни Депп "Winona Forever" хэмээх шивээсээ далдалж "Wine Forever" болгон өөрчилжээ.
3
Жонни Депп (Johnny Depp) - "Scum"
Түүнчлэн тэрээр салсан эхнэр болох Эмбер Хёрд (Amber Hurd)-д зориулан "SLIM" гэх шивээсээ хийлгэсэн ч, мөн л салсныхаа дараа "SCUM" болгон өөрчилсөн юм. Энэ нь "хог новш" хэмээх утгатай аж.
4
Женифер Лоуренс (Jennifer Lawrence) - "H2O"
Холливуудын шигтгээ болсон үзэсгэлэн төгөлдөр халуухан бүсгүй хүүхэд байхдаа цэвэр усан дээрх H2O тэмдэглэгээг үзгэн балаар гаран дээрээ шивжээ. Энэ нь цаг хугацааны эрхээр арилж H2 хэмээх тоо нь л үлдсэн байна.
5
Кендалл Женнер (Kendall Jenner) - "Цагаан цэг"
Кардашъяаны гэр бүлээр овоглодог залуухан, үзэсгэлэнтэй модель бүсгүй нь гарынхаа дунд хуруун дээр цагаан өнгөөр хос цэгэн шивээс хийлгэжээ. Гэвч түүний нөгөө хос нь чухам хэн дээр байдаг нь өнөөг хүртэл нууцлаг хэвээр байгаа юм.
6
Кара Делевинь (Care Delevegine) - "Bacon"
Өтгөн хөмсөг, өвөрмөц төрхөөрөө танигдсан модель, жүжигчин бүсгүй нь хөлийнхөө улан дээр "гахайн утсан мах" хэмээх этгээт шивээстэй. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа, "Бидний хайр энэрэл мөнхийн мөнхөд байх болно." гэжээ. Энэ нь магадгүй үзэсгэлэнт бүсгүй гахайн утсан маханд үүрд хайртай байх болно гэсэн юм болов уу.
7
Дэвид Бэкхэм (David Bekham) - "Миний хайр"
Алдарт хөлбөмбөгчин эр нь биедээ маш олон шивээстэй. Тэдгээрийн нэг нь тэрээр өөрийн эхнэр Викториа Бэкхэмийн нэрийг санскрит үсгээр шивүүлсэн юм. Гэвч хүмүүс түүнийг нь төдийлөн анзаардаггүй билээ.
8
Пенелопа Круз (Penelope Cruz) - "883"
Испанийн алдарт жүжигчин бүсгүй хөлийнхөө шагайны орчим 883 хэмээх тоог шивүүлсэн байдаг. Хүмүүс түүний энэ шивээсийн учрыг зурхайн ухаан, утасны дугаар, машины дугаартай нь хүртэл холбосон боловч, энэ нууц хэвээр л байсаар байна. Жүжигчин бүсгүй шивээснийхээ нууцыг авсандаа аваад орох болно хэмээн хэлж байсан удаатай гэнэ.
9
Мэган Фокс (Megan Fox) - "Мэрилин Монрогийн хөрөг"
Халуухан, эрч хүчтэй жүжигчин бүсгүй гарынхаа шуун дээр 20-р зууны секс бэлэг тэмдэг хэмээгддэг дуучин, жүжигчин Мэрилин Монрогийн хөргийг шивүүлсэн ч, удалгүй арилгуулсан юм. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа "Миний амьдрал түүнийх шиг өрөвдөлтэй байгаасай гэж хүсэхгүй байна. Тиймээс ч муу бүхнийг зайлуулахыг хүссэн" хэмээжээ.
10
Николь Ричи (Nicole Richie) - "Virgin"
Алдартай загвар зохион бүсгүйн гарын бугуйн дээрээ "цэвэр ариун, онгон" хэмээх утга бүхий шивээстэй билээ. Тэрээр шивээснийхээ тухай олонд хэлж байгаагүй ч, хүмүүс үүнийг нь шууд утгаар нь ойлгож, хүлээн авах нь бий.
11
Жуди Денч (Judy Dench) - "Carpe Diem"
Английн алдарт жүжигчин өдгөө 81 настай Жуди Денч нь гарынхаа бугуйн дээр латинаар "Carpe Diem" буюу англиар "Catch the moment" Хором мөч бүхнийг санах, хэмээх утга бүхий шивээстэй байна.
12
Рианна (Rihanna) - "Isis" бурхан
Барбадосын алдарт дуучин Рианна биендээ 20 гаруй шивээстэй. Эдгээрийн нэг нь таны харж байгаачлан, түүний хөхний дор байрлах эртний Эгипетийн Айсис бурханыг дүрсэлсэн байдаг. Тэрээр энэ шивээсээ эмээдээ зориулан шивүүлсэн бөгөөд, үүгээр түүнийг үргэлж зүрх сэтгэлд нь байх болно хэмээсэн аж.