Үүнийг уугаад унтвал, шөнийн турш бат бөх нойрсож, өглөөг эрч хүчтэй угтах болно!

Гар утас, компьютер хэмээх цахилгаан соронзон орны нөлөөллөөс болж, бид өдрийн ачаалал, алжаал ядаргаагаа шөнө нь тайлж чадахгүй байх нь бий. Шөнө амар амгалан унтаж амарвал, өглөөг эрч хүчтэй эхлүүлж, түүнийг дагаад таны ажлын бүтээмж ч мөн дагаад өсөх болно. Бидний танилцуулах энэхүү жорыг ууснаар та шөнийн турш амгалан нойрсож чадна.

Үүнийг уугаад унтвал, шөнийн турш бат бөх нойрсож, өглөөг эрч хүчтэй угтах болно!

1 Орц:

  • 1 цайны халбага кокосын тос
  • 1/4 цайны халбага зөгийн бал
  • 1/8 цайны халбага далайн давс

Эдгээр 3 найрлага нь таныг шөнийн турш амгалан, бат бөх нойрсоход туслах учиртай. Түүнчлэн стрессийг бууруулж, гормоны тэнцвэрийг хадгалах, кортисолын хэмжээг багасгана.

Хийх арга: 

Юун түрүүнд, та кокосын тос болон зөгийн балыг жижиг аяганд хийж, дээр нь давсаа хийх хэрэгтэй. Орцуудаа хооронд нь сайтар хутгана. Ингээд бэлтгэсэн зуурмагаасаа унтахаас өмнө 1 цайны халбагаар ууж, араас нь ус уугаарай. 

Эсвэл:

Кокосын тосон дээрээ давсаа хийж хутгасны дараа, араас нь зөгийн балтай ус уусан ч болно.

Хэрэв шөнө дунд гэнэт сэрээд унтаж чадахгүй байвал, бэлдмэлээсээ ахин 1 халбагыг ууж, араас нь багахан ус уугаарай. 

Орц:

2 Бэлдмэл хэрхэн үйлчилдэг вэ?

Кокосны тос: Биеийг эрч хүчээр тэтгэж, шөнийн турш тайван амгалан нойрсоход тусална. Мөн өлсөх мэдрэмжийг дардаг тул шөнө өлсвөл 1 цайны халбагаар багаханыг уугаад унтаж болно. Түүнчлэн энэ нь цусан дахь сахарын түвшин ихсэх, нойргүйдэлтэй эрчимтэй тэмцдэг.

Зөгийн бал: Мөн л шөнө тайван амгалан унтаж амрахад тусалдаг. Элгэнд ирэх ачааллыг багасгаж, стрессийг бууруулна. 

Давс: нь стрессийн гормоний хэмжээг бууруулдаг. Мөн тайвшруулах үйлчилгээтэй тул дээрх орцуудыг дэмжиж ажилладаг.

Бэлдмэл хэрхэн үйлчилдэг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()