1
Транс өөхтэй хоол хүнс их хэрэглэдэг
Шарж хуурсан, түргэн хоол, чипс зэргийг их хэмжээгээр тогтмол идэх нь үр тогтоход сөргөөр нөлөөлдөг. Тус төрлийн транс өөхтэй хоол хүнсийг хэрэглэснээр, хүүхэд тээх боломж 73 хувиар буурдаг болохыг та мэдэх үү? Тиймээс одооноос ч болов хооллолтын дэглэмээ өөрчилж, гадил, бүйлсэн самар, жимстэй тараг, бүхэл үрийн талх зэргийг идэж байгаарай.
2
Хэт их дасгал хөдөлгөөн хийдэг
Дасгал хөдөлгөөн хийх нь таны үр тогтоох чадварыг сайжруулна. Гэхдээ та өөртөө таарах зөв дасгалыг, тохирох хэмжээгээр хийх шаардлагатай. Хэт их дасгал хийж, биедээ ачаалал өгөх нь эсрэгээрээ эрч хүчийг алдагдуулж, үр тогтооход сөргөөр нөлөөлдөг байна. Иймд та дасгалын хэмжээгээ тохируулж, өөрийгөө хэт ядраахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
3
Биеийн жингийн индекс тань бага
Байх ёстой хэмжээнээсээ бага биеийн жингийн индекстэй байх нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Та хамгийн түрүүнд биеийн жингийн индексээ тооцоолж сураарай.
Хэрхэн тооцоолох вэ?:
Хэрэв та 170 см өндөртэй, 65 кг жинтэй бол:
65: (1.7 * 1.7) = 22.5 гэж тооцоолно. Эрэгтэй хүнийх 19-25, эмэгтэй хүнийх 19-24 гэсэн хэмжээнд байх ёстой.
Таны биеийн жингийн индекс байх ёстой хэмжээнээс бага байвал уураг шим тэжээлээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Харин их байвал эрүүл зөв хооллолтын дэглэм баримтлаарай.
4
Хамтрагч тань стресс бухимдал ихтэй байх
Судалгаанаас үзэхэд, эрчүүдийн үр тогтоох чадвар нь стресс бухимдал, ажлын ачаалал, гэр бүлийн тогтворгүй харилцаа зэргээс үүдэж, буурдаг байна.
5
Буруу тосыг ашигладаг
Та жирэмсэн болох магадалалаа нэмэгдүүлэхийн тулд, зөв тосыг сонгон хэрэглэх шаардлагатай. Зөв тосыг сонгосноор, эр бэлгийн эсийн ялгарах тоо нь нэмэгдэх аж. Тоснууд нь өөртөө магнийн ион, кальциг агуулах бөгөөд энэ нь үр тогтоход тусална. Хүүхдийн тос нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж, сексийн үеэр ашиглахад тохиромжтой болохыг судалгаагаар тогтоосон юм.
6
Өдөр хоногоо зөв тооцоолдоггүй
Календар ашиглаж, жирэмсэн болох магадлалтай өдрөө тооцоолох төвөгтэй байдаг. Харин та "Flo Period Tracker" гэх аппликейшнийг утсандаа суулгаж, ямар ч алдаагүйгээр, жирэмслэх боломжтой өдрөө тооцоолж чадна. Мөн та жирэмсэн болсныхоо дараа тус аппликейшний "жирэмсэн" цэсийг идэвхжүүлж, хүүхдийнхээ өсөлтийн явцыг тэмдэглэж болно.