“Oktoberfest” шар айрагны баяр өндөрлөлөө

Монголын хамгийн том OKTOBERFEST Намрын шар айрагны баяр 12 дах жилдээ ИХ МОНГОЛ ресторанд болж өндөрлөлөө.

“Oktoberfest” шар айрагны баяр өндөрлөлөө

Баярын дуудлага худалдаанаас олсон нийт орлогыг Номин-Эрдэнэ охины эмчилгээнд хандивлалаа. 

Шар айрагны зөв боловсон хэрэглээ, соёлыг түгээх зорилготой энэхүү баяр уламжлал ёсоороо жил болгон дуудлага худалгааг явуулж цугларсан мөнгийг Монгол улсын ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд зориулан хандивладаг сайхан уламжлалтай билээ.

Энэ удаагийн баярын дуудлага худалдаагаар цугларсан 3,000,000 төгрөгийг 3-р эмнэлэгт Зүрхний хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж буй Номин-Эрдэнэ охины нөхөн сэргээх эмчилгээний зардалд хандивлалаа.

 

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.