1
Шөнийн камер тохируулах
Та ЭНД дарж, тус аппликейшнийг татаж, харанхуйд ч камераараа гайхалтай зургийг дарах бомложтой юм. Үүнээс гадна та шөнийн камераа гар чийдэнгийн оронд ашиглаж, бүхнийг тод харж чадна.
2
Папарацци хийх
Гар утасныхаа дууг чангалах товчлуур дээр дарж зураг авч болно. Хэрвээ зураг авах үед ямар нэгэн чимээ гаргахыг хүсэхгүй байвал, утсандаа чихэвчээ зүүх хэрэгтэй. Ингэснээр та хэнд ч мэдэгдэлгүй зураг авч, папарации хийж чадна. Гэхдээ энэ нь зөвхөн iOS үйлдлийн системтэй утсанд тохирох аж.
3
Хяналтын камер
Та энэхүү аппликейшны тусламжтайгаар, гар утсаа хяналтын камер болгоорой. Ердөө л wi-fi-д холбогддог, хамгийн хямдхан ухаалаг утас худалдан авч, камер болгох боломжтой. Үүнийг мөн л iOS үйлдлийн системтэй утсанд ашиглаж болно.
4
Хутга уу, кредит карт уу?
Гэнэтийн тохиолдолд бидэнд хутга хэрэг болох нь бий. Гэхдээ үргэлж биедээ хутга тээж явах нь боломжгүй шүү дээ. Харин та "ebay"-ээс хутга болдог кредит картыг худалдан авч, утсандаа нааж тогтоон хэрэглээрэй. Тус кредит картыг нугалж, хутга болгон ашиглана.
5
Компьютерийн дэлгэцээ удирдах
Энэхүү аппликейшнийг утсандаа суулгаснаар, компьютерийн дэлгэцээ хүссэнээрээ удирдаж чадна.
6
Илбэ үзүүлэх
Та 5 настай дүүгээ хуурч, илбэчин мэт харагдахыг хүсч байвал, тус аппликейшнийг татаж аваарай. Ингэснээр та утсандаа хүрэлгүйгээр, ердөө л дээгүүр нь гараа хөдөлгөөд л, дуудлага хүлээн авч, цоожийг нь тайлах аж. Хэрэв та Андройд үйлдлийн системтэй ухаалаг утас хэрэглэдэг бол ЭНД дарж, аппликейшнээ татаж аваарай.
7
Нууцлал бий болгох
Гар утсаа нууцлалтай болгож, яг л тагнуулч шиг хэнд ч мэдэгдэхгүй байхыг хүсч байна уу? Тийм бол ЭНД дарж, бүртгүүлэн, гар утсаа аюулгүй болгоорой. Та өөрийн улсаа сонгож, шинэ IP үүсгэх хэрэгтэй.
8
Миний утсанд бүү хүр!
Ердөө л энэхүү аппликейшнийг утсандаа суулгаад л, утсаа эзэнгүй орхихоос айх аюулгүй болох юм. Хэрэв хэн нэгэн таны утсанд хүрч, мессежийг уншихыг оролдвол, утасны тань дохиолол дуугарах болно.
9
Хоёр дахь дугаар
Хэрвээ танд ахин нэг утасны дугаар хэрэгтэй болвол, заавал өөр сим эсвэл гар утас худалдан авах шаардлагагүй. Ердөө л энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгаж, хоёр дахь дугаараа оруулахад хангалттай юм.