1
Шигтгээтэй, гялалздаг гутал
Намар өвлийн улиралд хөнгөн бударсан цасан дээр гялалздаг гутал өмсөөд явбал зөрсөн хүн бүр тань руу харц унагах нь гарцаагүй билээ.
2
Ковбой стилийн гутал
Энэ жилийн намар өвлийн трэндэд ковбой стилийн өвөрмөц гутал ирсэн байна. Магадгүй танд хуучны иймэрхүү гутал байдаг бол энэ жил өмсөхөд үнэхээр мэдрэмжтэй сонголт байх болов уу.
3
Бичигтэй, өвөрмөц гутал
Этгээд, ер бусын хувцас, чимэглэлд дуртай охид бүсгүйчүүд маань анхаарлаа түр нааш нь хандуулна уу. Энэ жил эрээн, бичигтэй гутал хүч түрэн орж иржээ.
4
Улаан өнгийн, урт түрийтэй гутал
Халуухан, басхүү эмэгтэйлэг байдлын тод илрэл болсон өнгө бол яалтчгүй улаан билээ. Тэгвэл та ийм өнгийн урт түрийтийг өмсөөд өөртөө итгэлтэй, харц дээгүүр алхаарай!
5
Өвөрмөц өсгийтэй гутал
Гутлын өсгий яагаад заавал нэгэн хэвийн уйтгартай байх ёстой гэж? Нэгэн хэвийн биш, ер бусын этгээд өндөр өсгийтүүд энэ жил таны хувцаслалтыг тодотгох болов уу.
6
Үдээстэй чөлөөт загварын гутал
Ялангуяа өвлийн улиралд иймэрхүү чөлөөтэй, хайнга, олон үдээстэй гутал охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байна.
7
Цагаан өнгийн урт түрийтэй гутал
Улаан гуталны ижил цагаан гутал ч мөн эрэлт ихтэй байгаа дуулгахад таатай байна. Өндөр, нам гээд ямар ч төрлийн байсан, цагаан өнгө нь энэ жил таныг үнэхээр цэмцгэр харагдуулах болно.
8
Хоёр өнгийн оруулга бүхий гутал
2- 3 өнгийн оруулгыг хослуулсан өвөрмөц гутал энэ жилийн загварын шоунд хүч түрэн орж иржээ. Олны танил алдартай эрхмүүд хүртэл хэдийн өмсөөд эхэлсэн гэнэ шүү.
9
Үслэг гадаргуутай гутал
Өвлийн улиралд үсэрхэг гадаргуутай, өнгө өнгийн гоёмсог гутлууд моодонд орж байна. Та ч гэсэн дулаахан, хөнгөн, өвөрмөц гутлаар хөлөө гоёорой!