Зөвхөн чадварлаг жолооч нарын мэддэг 9 нууц

Өнөөгийн нийгэмд машин барьж чаддаггүй тэрчлэн, унах унаагүй хүмүүс ховор болжээ. Айл бүр л амьжиргаагаа залгуулах том жижиг, ачаатай, ачаагүй гэх мэт төмөр хүлгийг эзэмших болсон шүү дээ. Тиймээс бид нийт жолоочиддоо зориулан зөвхөн чадварлаг жолооч нарын мэддэг 9 нууцыг хүргэе! Та эдгээр техникийг мэдэж авснаар аваар осол гаргахаас сэрэмжлэхээс гадна, цаг хэмнэж чадах юм.

Зөвхөн чадварлаг жолооч нарын мэддэг 9 нууц

1 Жолооны курст явах

Хэдийгээр та практикаар машин барьж сурсан ч, заавал мэргэжлийн сургалтанд сууж, дүрмийн мэдлэгээ ч мөн зузаатгах шаардлагатай. Ингэж байж л чадварлаг жолооч болоход нэг алхам бус, нилээд алхамаар ойртож чадна. Суралцангаа амьдрах нь тийм ч муу санаа биш шүү.

Жолооны курст явах

2 Зүүн хөлөөрөө "тормоз" гишгэх

Анхлан машин барьж сурах үеэсээ л та энэ дадлыг өөртөө суулгаж өгвөл, дараа дараагийн тулгарах бэрхшээлийг төвөггүйхэн давж чадна. Учир нь та зүүн хөлөөрөө тормоз гишгэж сурснаар, яаралтай үед маш түргэн эргэлт хийж чадна. Яагаад гэвэл, машин эргэлт хийх үед та цаг алдахгүйгээр тормос гишгэж, жолооны хүрдийг шаламгай залах юм.

Зүүн хөлөөрөө "тормоз" гишгэх

3 Урсгалыг дагасан хурд

Энэхүү дүрмийг хэдийгээр жолооны дамжаанд заадаг боловч, хэрэгжүүлдэг жолооч нар тун цөөн гэнэ. Урсгалаас хэт удаан эсвэл хурдан хөдлөх нь осолд орох магадлал их тул, аюултай. Урт үргэлжилсэн урсгалын хурд өөрөө удаан байдаг тул энэ хурдыг дагаад явахад алзахгүй аж.

Урсгалыг дагасан хурд

4 Хүрдээ зөв барьж сурах

Хуучин цагт жолооны багш нар жолооны хүрдийг 10:00 болон 14:00 цаг дээр байхаар гараа байрлуулна хэмээн заадаг байсан. Харин сүүлийн үеийн багш нар, 9:00 болон 15:00 эсвэл 8:00 болон 16:00 цаг дээр байхаар гараа байрлуулахыг зөвлөжээ. Ингэснээр холын замд явахад хөдөлгөөнийг хянах, тэрчлэн гарыг ядраахгүй байх давуу талтай гэнэ.

Хүрдээ зөв барьж сурах

5 Эргэлтийг хянах

Замаас гарах эсвэл дотогшоо орох үед машины урд дугуйны барьцалдах чанар багасдаг учраас осол гаргах магадлал өндөр. Мөн цас, бороо орсны дараа машин барих бол аль болох удаан, жигд хэмнэлээр яваарай. Энэ нь эргэлт хийх үед замаас гарах эрсдлээс сэргийлнэ.

Түүнчлэн эргэлтийн үед тормоз эсвэл хаазыг огцом нэмж болохгүй ажээ.

Эргэлтийг хянах

6 Зогсоолд зөв зогсох

Та зурган дээрх аргачлалаар машинаа зогсоолд байршуулж чадвал, зам дагуух ямар ч зогсоолд машинаа асуудалгүй байрлуулж чадна. Бас арын ухрах үйлдлийг ч сайн хийх юм. Ингэхдээ зогсоолын дохиог өгөх нь ардах болон урдах машинд хэрэгтэй.

Зогсоолд зөв зогсох

7 Эргэлт хийхдээ гар тормоз ашиглах

Энэ нь зүүн хөлөөр тормозлох техниктэй ижилхэн таниас ихээхэн туршлага, ур чадварыг шаардах болно. Гэвч үүнийг хэрэгжүүлснээр өвлийн хальтаргаатай замд тормослох, яаралтай үед хэрэг болох юм. Жирийн үедээ аль болох тус аргыг хэрэглэхгүй байсан нь таны дугуйны эдэлгээнд тустай.

Эргэлт хийхдээ гар тормоз ашиглах

8 Тормос гишгэхдээ өлмийгөө ашиглах

Ялангуяа өсгийтэй гутал өмсдөг бүсгүйчүүдэд энэ нь ихээхэн тохиромжтой. Ингэснээр та араагаа хурдан солих, шилжилт хийхэд илүү хялбар болгодог.

Тормос гишгэхдээ өлмийгөө ашиглах

9 Харагдахгүй бүсийг харахаар толио тохируулах

Хэрэв таны арын толинд сул орон зай их харагдаж байвал, та толио 100% бүрэн ашиглаж чадахгүйн илрэл юм. Арын толийг бүрэн тохируулахын тулд дараах зүйлсийг мөрдөөрэй!:

  • Жолоочийн толинд өөрийн арын хэсэг бүтэн харагдахаар тохируулна.
  • Зорчигчийн хажуугийн толинд ч мөн арын хэсэг харагдаж байх 
  • Дунд толь нь арын шил яг голд нь харагдаж байх ёстой.

Харагдахгүй бүсийг харахаар толио тохируулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()