1
Цэвэрхэн, нямбай хоёрын ялгаа
Хэрвээ та богино хугацаанд амжуулан гэрээ цэвэрлэхийг хүсч байвал, тарсан зүйлсийг шүүгээнд хийж, бүхнийг цэгцтэй болгоход хангалттай. Яарсан үед хивсэнцрийн тоосыг соруулалгүй үлдээж болно шүү дээ. Үүнийг сүртэй асуудал гэж харалгүй, өнгөц харагдах хэсгүүдийг цэвэрлэж, дараа дараагийн ажилдаа анхаарч болно.
2
Хэрэггүй зүйлсийг хаях
Гэрээ цэвэрлэх хялбар аргуудын нэг бол хэрэглэхээ больсон зүйлсийг хаях юм. Хэн ч хэрэглэхгүй атлаа тоосонд дарагдаж, гэрийн өнгө үзэмжийг гундаах эдлэл хэрэгслээ хаяарай. Мөн цаашдаа гэрт тань байгаа зүйлсийг ахин нэмж худалдаж авахгүй байх хэрэгтэй. Энэ нь гэрийг тань замбараагүй харагдуулах сөрөг талтай.
3
Бүхнийг хийж болохуйц сав бэлтгэх
Яарч сандарсан үед гэрээ цэвэрлэх нь төвөгтэй санагдаж, хамаг цаг үрдэг. Харин та гэрээ хэдхэн хормын дотор цэвэрлэхийг хүсч байвал, томхон хайрцаг бэлтгэж, үүндээ тараасан эд зүйлсээ хийж, нэг удаадаа гэрээ цэмцийлгэж болно.
4
Гэрээс гарахдаа цэвэрлэх
Та гэрээсээ гарч явахдаа хөглөрсөн зүйлсээ бүгдийг нь авч, байх ёстой газруудад нь тавиарай. Энэ нь цаг бага үрж, гэрийг тань цэвэрхэн харагдуулна. Заавал бүгдийг нь төгс байлгах гэж хичээлгүй, хальт цэвэрлээд л өнгөрөхөд болно шүү дээ.
5
Гэр цэвэрлэхийг хобби болгох
Ажлаа тарж ирээд стресс бухимдал ихтэй байгаа бол шууд хэвтэхийн оронд гэрээ цэвэрлэж, бухимдлаа тайлж болно. Энэ нь толгойд эргэлдэх бодлоо цэгцэлж, муу муухай бүхнийг бодохгүй байхад туслах аж.