1
Тэрээр еврей бүсгүйд сэтгэл алдарч байсан
Насаараа еврейчүүдийн эсрэг байр суурьтай байсан түүнийг жирийн нэгэн еврей бүсгүйд сэтгэл алдарч байсан гэхэд хэн итгэх билээ. Хэдий тийм ч, бүсгүйн нэрийг Стефани Исак (Stephanie Isak) хэмээдэг байжээ. Агуу удирдагч эр нь бүсгүйчүүдийн тал дээр нилээн бүрэг, ичимхий байсан тул өөрийн сэтгэлийг дурлалт бүсгүйдээ хэзээ ч илчилж байгаагүй гэдэг.
2
Хоол боловсруулах эрхтний асуудал
Тэрээр амьдралынхаа туршид гэдэсний хий өвчин, архаг суулгалт, хоолны дуршилгүй болох зэрэг маш хурц ходоод гэдэсний асуудалтай байжээ. Түүнийгээ хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд төрөл бүрийн өвчин намдаах эм уух, тэрчлэн шингэц муутай махан бүтээгдэхүүнийг хориглодог байв.
3
Нэг төмсөгтэй байсан
Гитлер 1916 онд дэлхийн 1-р дайнд тулалдаж байхдаа хүнд бэртэж, 1 төмсгөө авахуулахаас өөр аргагүйд хүрчээ. Эмч нар түүний амь насыг аврахын тулд аргагүй сонголт хийсэн гэдэг.
4
Санваартан болох хүсэл
Тэрээр 4 настай байхдаа мөсөн голд унаж, үхэх шахахад нь нэгэн санваартан түүний амь насыг амжиж аварчээ. Гитлер тэр явдлаас хойш санваартан болохыг хүссэн ч, бурханд үйлчлэх бус, хүмүүст бурхан мэт хүндлэгдэх замыг сонгосон аж.
5
Сэтгэлтэй бүсгүйтэйгээ нам гүм амьдрахыг мөрөөддөг байсан
Түүний энэ их харгис, түрэмгийллийг сонссон хүмүүс хэрхэвч түүнийг нам жим амьдралд дурлана хэмээн бодохгүй нь лавтай. Хэдий тийм ч тэрээр үргэлж сэтгэлтэй бүсгүйтэйгээ нам жим амьдрахыг мөрөөддөг байжээ. Гэвч түүний сексийн хэт садист байдал нь бүсгүйчүүдийг үргэлж холдуулж, харилцааг нь сайнаар дуусгаж байгаагүй гэдэг. Тэрээр өөрийн зээ дүү болох Гели Раубал (Geli Raubal)-тай дотно харилцаатай байсан бөгөөд бүсгүй түүний дарамтаас болж 23 насандаа амиа хорлосон байна.
6
Жолоо барих айдас
Агуу удирдагч, цэргийн командлагч эрийг жолоо барьж чаддаггүй, тэр тусмаа хүрдний ард суух айдастай болохыг хүмүүс төсөөлөхгүй биз. Тиймээс ч тэрээр үргэлж хувийн жолоочтой явдаг байжээ.
7
Цагаан хоолтон
Дээр дурдсанчлан, Гитлер ходоод гэдэсний цочмог үрэвсэлтэй байсан тул махан хоол иддэггүй байсан. Түүнээс гадна, амьтанд маш хайртай байсан нь түүнийг энэ сонголтыг хийхэд нэг их хүндрэл үүсгээгүй гэдэг.
8
Тамхины эсрэг байр суурьтай нэгэн
Тэрээр хэдийгээр маш залуудаа тамхинд орсон ч, хүмүүсийг хэзээ ч тамхинд уруу татдаггүй байсан бөгөөд хожим тамхины эсрэг компанит ажлыг эхлүүлжээ. Үүнд олон нийтийн газар болон нийтээр зорчих тээвэрт тамхи татаж болохгүй хэмээх заалтыг тусган хэрэгжүүлж байв.