Бөөр өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

Бие эрхтний тогтолцоог хэвийн байлгадаг эрхтэн бол бөөр юм. Түүнчлэн бөөр нь, хорт бодис болон илүүдэл шингэнийг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Мөн цусыг цэвэршүүлж, "электролит"-ын хэмжээг тэнцвэржүүлж, биед хэрэгтэй хүчилтөрөгчөөр хангаж, ясыг бэхжүүлдэг билээ. Иймд бөөрний үйл ажиллагаа доголдохоос ямагт сэргийлэх хэрэгтэй бөгөөд бид таны эрүүл мэндэд зориулан бөөр өвчлөх үед илрэх түгээмэл 12 шинжийг дуулгахаар бэлтгэлээ. 

Бөөр өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

1 Толгой эргэнэ

Хүчилтөрөгч биед дутагдсанаар, толгой эргэх нь бий. Магадгүй юм амархан мартаж, төвлөрч чадахгүйд хүрэх тохиолдол ч гардаг. Харин үүнийг хэвийн болгохын тулд "антиоксидант"-аар баялаг ногоон цай болон ус ууж байгаарай. 

Толгой эргэнэ

2 Арьс үрэвсэнэ

Бөөр өвчилж, үйл ажиллагаа нь доголдож эхлэхэд арьс хамгийн ихээр өвчилдөг. Загатнах, юм туурах, хуурайших шинжүүд илэрнэ. Энэ нь цусыг бохирдуулж буй илүүдэл шингэнийг бөөр гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой юм.

Арьс үрэвсэнэ

3 Даралт ихсэнэ

Бөөр өвчилснийг илтгэх нэгээхэн шинж тэмдэг бол даралт ихсэх юм. Хэрэв шалтгаангүйгээр даралт тань ихсэж байвал эмчид хандах нь зүйтэй. 

Даралт ихсэнэ

4 Амьсгалахад хүндрэлтэй болох

Амьсгал тасалдаж, үе үе амьсгалахад хүндрэлтэй болох нь цус багадалт, бөөр өвчлөх үед илрэх шинж тэмдэг аж. 

Амьсгалахад хүндрэлтэй болох

5 Хөл өвдөх

Хачирхалтай хэдий ч хөл өвдөх нь бөөрний үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг юм. Хөл өвдөхөөс гадна нуруугаар хатгуулж өвдөж болно. 

Хөл өвдөх

6 Хавагнах

Хэрвээ хүний хөлрөх нь багасч, шээх тоо нь цөөрвөл бөөр муудсан байдаг. Бие организмд их хэмжээний ус агуулагддаг билээ. Иймд бөөр илүүдэл шингэнээ гадагшлуулж чадахгүй болох үед үе мөч болон нүүр царай хавагнах нь бий.

Хавагнах

7 Даарах

Бие зарсхийж, үргэлж даарах нь бөөртэй холбоотой болохыг та мэдэх үү? Энэ нь мөн л цус багадалтаас үүдэлтэй. Эрүүл бөөр нь цусны улаан эсийг дэмжиж, хангалттай боловсрох боломжийг олгодог бол асуудалтай бөөр нь тус үүргээ гүйцэтгэж чадалгүй биеийг өвчилхөд хүргэдэг. 

Даарах

8 Хоолны дуршил буурах

Гэнэт хоолны дуршил буурч, юм идэхээс ч дургүй хүрч байвал, бөөрний үйл ажиллагаандаа санаагаа чилээж, эмчид үзүүлэхэд буруудах зүйлгүй.

Хоолны дуршил буурах

9 Амнаас эвгүй үнэр гарах

Бөөр өвчлөх нь амтлах эрхтнийг өөрчлөлтөнд оруулдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч зүйл идсэн ихэнх тохиолдолд аманд металь амтагддаг байна. Мөн амнаас эвгүй үнэр гарч эхэлнэ.

Амнаас эвгүй үнэр гарах

10 Шээхэд хүндрэлтэй болно

Хэрэв таныг шээх үед хүндрэл үүсч, өвдөлт мэдрэгдвэл мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Шээсний өнгө, гаралтын хэмжээ зэргээс хамаарч, бөөрний үйл ажиллагаа ямар байгааг мэдэх боломжтой аж. 

Шээхэд хүндрэлтэй болно

11 Ядаргаанд орно

Эрүүл бөөр "эритропоэтин" гэх гормонийг ялгаруулдаг. Энэ нь цусны эсийг хүчилтөрөгчөөр хангадаг байна. Харин ингэж чадахгүй болсон үед хүний бие сульдаж, ядрах нь бий. Мөн тархи толгой хэт их ачааллаж, булчин чилж өвдөнө. Хамгийн аюултай нь цус багадалттай болох эрсдэлтэй юм.

Ядаргаанд орно

12 Дотор муухайрна

Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаар, биеэр хорт бодисууд тархаж, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг байна.

Дотор муухайрна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()