Зүүдэндээ аймшигт хэрэг хийсэн хүмүүс

Хүн бүр зүүдэлдэг. Гэхдээ зүүдэндээ явдаг, ярьдаг хүмүүс харьцангуй цөөн бизээ. Тэд өөрийн мэдэлгүй ийш тийш явж, өөрийгөө болоод өрөөлийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Энэхүү эмгэгийг "Зүүдэн өвчин" гэж нэрлэдэг бөгөөд хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаанаас болж унтсан хойно ч тархи амрахгүй байх эмгэг юм. Ингээд та бүхэнд зүүдэндээ явж байгаад аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн цочирдом түүхүүдийг хүргэе. 

Зүүдэндээ аймшигт хэрэг хийсэн хүмүүс

1 Жосеф Митчел (Joseph Mitchell)

Жосеф Митчел нь ажлаасаа халагдаж, сэтгэл санааны хямралд оржээ. Үүнээсээ болж унтаж байхдаа босч явдаг өвчтэй болж, шөнө ердөө ганц цаг л унтдаг болсон байна. Нэгэн шөнө тэрээр 4 настай хүү болон 13 настай охиноо унтаж байхад нь толгой дээр нь дэр тавьж хөнөөсөн бөгөөд 10 настай хүүгээ хөнөөхийг завдахад тэрээр хашхирч, гэрийнхэн нь сэрж, Жосефийг болиулсан байна. Цагдаа нар түүнийг баривчилж, хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхэд дуудаж, зохих ёсны ял шийтгэлийг оноосон аж. 

Жосеф Митчел (Joseph Mitchell)

2 Айви Когдон (Ivy Cogdon)

Австралийн Мельбурн хотын оршин суугч Айви Когдон хэмээх нэгэн эмэгтэй хар дарж зүүдлэхээрээ мөн л бодит амьдарлаа зүүднээсээ ялгаж чаддаггүй байжээ. Тэрээр хар дарах бүртээ охиныхоо өрөөнд орон дээрээс нь дарж унан утгагүй үйлдлүүдийг хийдэг байж. Гэхдээ тухайн үедээ охины биед ямар нэгэн бэртэл учруулдаггүй байсан болохоор охин нь ч төдийлөн тоодоггүй байсан гэнэ. Гэвч 1950 оны 8-р сарын 11-ны нэгэн өдөр 50 настай Айви Когдон хар дарж, охиныхоо өрөөнд орон толгой руу нь сүхдэн амийг нь хөнөөжээ. Тэрээр энэ талаараа мөрдөгчдөд хэлэхдээ "Солонгосчууд Австрали руу дайрч, манай гэрт орж ирэн охиныг минь алах гэж оролдсон" гэсэн байна. 

Айви Когдон (Ivy Cogdon)

3 Брайн Томас (Brian Thomas)

Брайн Томас болон түүний эхнэр Кристина нар амрахаар Миннесота хотыг зорьжээ. Тэд машинаа зогсоолд байрлуулаад, амралтын өрөөндөө орж унтахаар хэвтсэн байна. Гэтэл шөнө хэн нэгэн тэдний машиныг сүйтгэж байгаа чимээ гарч Брайн өнөөх залууг хашираахаар гартаа таарсан том төмрийг авч гарчээ. Харин нэг сэрээд харахад түүний эхнэр амьсгалахгүй орондоо хэвтэж байв. Залуу зүүдэлсэн гэдгээ сая ухаарч, 999 дуудаж, мэдээлэл өгчээ. Түүнийг эхнэрээ хөнөөсөн хэргээр 10 сар шоронд хорьж, хэд хэдэн удаа шинжилгээ хийсний эцэст, 2-р зэргийн нойрны өвчтэй болохыг нь тогтоож, эмчилгээ хийлгэхийг зөвлөж, сулласан байдаг.

Брайн Томас (Brian Thomas)

4 Симон Фрейз (Simon Fraser)

Симон Фрейзыг унтаж байхад гэрт нь аймшигт том араатан орж ирэн, бага хүүг нь авч явахыг оролдов. Тэрээр яаран босч, араатанг түлхэж, хананд савуулжээ. Энэ үед Симоны эхнэр чангаар хашгирч, залуу зүүднээсээ сэржээ. Залуу гайхан харахад тэрээр 18 сартай хүүгээ орноос нь авч, хананд савж, хөнөөчихсөн байв. Цагдаа нар түүнийг баривчилж, байцаахад тэрээр "Би буруугүй. Би юу хийж байгаагаа ч мэдээгүй. Зүүдэндээ л ийм зүйл хийчихсэн байна" хэмээн мэдүүлэг өгсөн юм. Өмнө нь тэрээр ах болон эгчийгээ зүүдэндээ гэмтээж байсан удаатай. Ямартай ч төрсөн үрээ хөнөөсөн түүнд шүүхээс шоронд хорих ял оноосон байна. 

Симон Фрейз (Simon Fraser)

5 Кеннет Экотт (Kenneth Ecott)

26 настай Кеннет Экотт шөнийн цэнгээний газарт найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна. Тэд шөнийн цэнгээний газраас гарч, найзынхаа гэрт очиж, архи ууж үргэлжлүүлэн хөгжилджээ. Харин өглөө 15 настай охины архи нь гарч сэрэхэд Кеннет Экотт түүнийг хүчирхийлж байв. Охин хашгирч, залуус бүгд сэрж, цагдаа ирэн Кеннетийг баривчлав. Түүнээс хэргийн тухай асуухад залуу юу ч санахгүй байна гэж хариулсан бөгөөд түүний биеийн байдлыг шалгаж үзээд, зүүдэндээ өөрөө ч мэдэлгүй үйл хийдэг нэгэн болохыг нь тогтоож, ялыг нь хөнгөрүүлсэн байдаг. 

Кеннет Экотт (Kenneth Ecott)

6 Жоан Кигер (Joan Kiger)

15 настай Жоан Кигер нь гэртээ унтаж байгаад буун дуу сонссон байна. Тэрээр орноосоо босч, буун дуу гарсан чигт очихдоо аавынхаа бууг авч явжээ. Харин охин нойрноосоо сэрэхэд тэрээр 6 настай дүү, унтаж байсан аав, ээжийгээ хөнөөчихсөн, гартаа буу барин сууж байв. Цагдаа нар хэргийн газарт ирж, гэр бүлийнхнээ хөнөөсөн охиныг баривчилж, шүүхээс түүнд цаазаар авах ял оноосон байна. 

Жоан Кигер (Joan Kiger)

7 Кеннет Паркс (Kenneth Parks)

Кеннет Паркс хэмээх Канад эр 20 насандаа ажлаасаа халагдаж, их хэмжээний өрөнд орсноос болж нойргүйдэх өвчин тусчээ. Гэтэл тэрээр 1987 оны 5-р сарын 23-ны шөнө унтаж байснаа гэнэт босч машинаа жолоодон, 20 гаруй км газар явж, хадмындаа очсон байна. Унтаж байсан хадам ээжийгээ хөнөөж, хадам аавыгаа хутгалж бэртээсэн бөгөөд өөрөө цагдаагийн газар явж очсон аж. Тэрээр цагдаагийн газар очсоноо ухаан орж, юу болж байгааг ойлгон, “Би хүн алчихлаа, би өөрийн хоёр гараар хүн алчихлаа” хэмээн орилж хашгиран, уйлж байсан гэдэг. Уг нь тэрээр хадмуудтайгаа сайн харилцаатай байсан боловч зүүдэндээ алхаж яван ийм үйлдэл хийсэн байна.

Кеннет Паркс (Kenneth Parks)

8 Эстер Григгс (Esther Griggs)

1859 онд Эстер Григгс орондоо унтаж байгаад 5 настай хүү нь гэр шатаж байна гэж хэлэхийг сонсжээ. Бүсгүй орилж, сандарсандаа бүгд шатаж дуусах нь гэж бодоод 18 сартай хүүхдээ цонхоороо гаргаж шидсэн байна. Харин энэ бүх замбараагүй байдлыг харсан цагдаа яаран ирж, бүсгүйгээс юу болсныг асуухад тэрээр "Хүүхэд минь хаана байна? Би түрүүхэн та хэд рүү явуулсан" хэмээжээ. Цагдаа нар бяцхан хүүг яаран олж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар хүүгийн биеийн байдал харьцангуй сайн байсан аж. Бүсгүйг яагаад ийм хэрэг үйлдсэн болохыг нь байцааж, хэсэг хугацаанд саатуулсан боловч, түүнийг суллах шийдвэр гаргасан юм. 

Эстер Григгс (Esther Griggs)

9 Даниел Гудино (Daniel Gudino)

13 настай Даниел Гудино нь унтаж байхдаа босч явдаг аж. Нэгэн үдэш түүнийг унтаж байхад дээр нь хоёр сүүдэр гэнэт гарч ирэн, хүүг айлгасан байна. Хүү яаран босч аавынхаа шүүгээнээс гар бууг нь авч, тэдгээр сүүдрүүдийг 3 удаа буудсан аж. Дараа нь хүү гал тогооны өрөө рүүгээ орох үед ээж нь түүнийг сэрээж, хашгичин орилж байжээ. Даниел ухаан орж, юу болоод байгааг ажиглахад тэрээр 9 настай дүүгээ буудан хөнөөсөн байв. Цагдаа нар түүнийг баривчилж, хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд 5 жил хорих ял оноожээ. 

Даниел Гудино (Daniel Gudino)

10 Антонио Нето (Antonio Nieto)

Антонио Нето нь нэгэн удаа цацагт хярууланд хөөгдөж байна гэж зүүдэлжээ. Тэрээр гэрээсээ том алх, сүх авч, цацагт хяруулыг барьж авахаар араас нь гүйсэн байна. Залуу угтаа бол өөрийг нь айлгасан тэрхүү шувууг хашрааж, хөнөөх зорилготой байсан боловч, өглөө сэрээд харахад хадам ээж болон эхнэрийнхээ аминд хүрчихсэн байсан гэдэг. Зөвхөн хадам ээж, эхнэр ч биш, өөрийнхөө хоёр хүүхдийг ч мөн хүнд гэмтээсэн гэх аймшигт хэрэг гарсан юм. Тэрээр том алхаар охиноо хэд хэд цохисон боловч, азаар охин амьд үлдэж чадсан аж.

Гэр бүлийнхнийхээ аминд хүрсэн залууд 70 жилийн хорих ял оноосон боловч, түүнийг санаандгүйгээр хэрэг үйлдсэн үндэслэлээр ялын хэмжээг 10 жил болгож бууруулжээ. Түүнийг хүүхдүүдээс 500 метрийн зайд байх ёстой хэмээн шүүхээс заасан бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд 171,000 еврогийн нөхөн төлбөр өгөхийг шаардсан байна. 

Антонио Нето (Antonio Nieto)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()