Нэрнийхээ үсгийнхээ тоогоор өөрийгөө сонжоод үзээрэй!

Эцэг эхээс хайрласан нэрээ өндөрт өргөж явах нь хүн бүрийн хүсэл болов уу? Гэхдээ өдөр бүр сонсдог тэрхүү сэтгэлд дотно, чихэнд ойр нэрээрээ өөрийгөө сонжих боломжтой гэдгийг та мэдэх үү? Нэрнийхээ үсгүүдийн нийлбэр тоогоор өөрийнхөө дотоод мөн чанар болон амьдралын хэмнэлээ харж мэдэж болно. Бид та бүхэндээ нэрийнхээ үсгүүдээр өөрийгөө болон өрөөл бусдыг тодорхойлох боломжийг олгож байна. 

Нэрнийхээ үсгийнхээ тоогоор өөрийгөө сонжоод үзээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гурван үсэг

Гурван үсэгтэй нэртэй охид бүсгүйчүүд эмзэгхэн зөөлхөн, тун ч эмэгтэйлэг байдаг. Тэдэнд бусдыг манлайлан тэргүүлэх чадвар байхгүй ч гэлээ, ямар ч хүнийг өөртөө татаж, дурлуулах чадвартай. Гэрийн ажилд сайн, уяхан зөөлөн тэд хүүхдийн сайн ээж, хүний сайн хань болж чадна. Мөн аливааг эхлүүлсэн бол заавал дуусгаж байж санаа нь амардаг зан чанартай. 

Гурван үсэг

2 Дөрвөн үсэг

Галзуу, эрх чөлөөтэй гэдэг үгсийг тэдэнд л зориулсан мэт... Өөрийн дураар амьдарч, хэнээс ч хараат бус байхыг хүсдэг. Ингэлээ гээд тэд эцэг эхийнхээ өмнөөс сөргөлдөж, бүтэхгүй зүйлс хийж явдаг гэсэн үг биш юм. Харин ч тэд хүмүүжилтэй. Гэхдээ дүрэм журамд баригдаж, нэгэн хэвийн байхыг үзэн яддаг аж. Сонирхолтой гэсэн бүхнийг туршиж үзэн, сонгодог хөгжмөөс илүүтэй доргио аянуудыг тоглуулж, бүжиглэх дуртай. Нээлттэй зан чанартай тэд хэнтэй ч учраа олж, амархан нөхөрлөж чаддаг. 

Дөрвөн үсэг

3 Таван үсэг

Хэрвээ таны нэр 5 үсэгнээс бүтдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бол гэрийн ажилд дургүй, залхуу зан чанартай нэгэн юм. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч, хэн нэгнээс хамааралтай байхыг хүсдэггүй хэнэггүй гэж хэлж болно. Гэхдээ дотроо бол гэнэн цайлган, хөгжилтэй, олон зүйлс бодож толгойгоо өвтгдөггүй хүмүүс байх аж. 

Таван үсэг

4 Зургаан үсэг

Зургаан үсгээс бүтсэн нэртэй хүмүүс сайхан сэтгэлтэй, хүн бүрийн хамгийн сайн найз байж чаддаг аж. Шударга, үнэнч зан чанартай бөгөөд үүрэг хариуцлагаас зугтах дургүй. Гаднаа хэнэггүй, бодлогогүй мэт харагдах боловч, хэнээс ч илүү дотроо бодолтой байж мэднэ. Өөрийнхөө бодолд хэт үнэнч тул тэдний бодлыг өөрчилж, эргүүлнэ гэдэг тун ч бэрх юм. Тэдэнтэй хамт байхад уйдна гэж үгүй!

Зургаан үсэг

5 Долоон үсэг

Яг л бяцхан жаахан охин шиг тэдний аашийг олоход тун ч бэрх. Хүссэн бүхнээ авахын тулд юу ч хийж мэдэх бөгөөд хэдийн насанд хүрсэн ч амьдралын ухаан суулгүй, амар хялбараар амьдрахыг хичээдэг. Тэдний сайн зан чанар нь маш гэнэн, сайхан сэтгэлтэй зэрэг нь юм. Хэчнээн муухай аашилж байлаа ч тэд хэн нэгнийг өрөвдөж хайрлах сэтгэлээ гээсэн юм биш. Ердөө л ганцаардаж, шаналсандаа бусдын анхаарлыг татах гэж төвөгтэй нэгэн мэт аашилдаг ч байж мэднэ. 

Долоон үсэг

6 Долоон үсэг (2 үеэс бүтэх нэр)

Бүхнийг эмх цэгцтэй байлгах дуртай хүмүүс гэж тэднийг л хэлнэ. Эмх замбараагүй байдал бол тэдний үзэн яддаг зүйл. Ажил гэр, амьдралаа бүхнийг л цэгцтэй байлгаж, хатуу дүрэм баримтлах дуртай хүмүүс юм. Нэг дургүй гэсэн хүндээ хэзээ ч сайн болно гэж байхгүй. Тийм бол тийм, үгүй бол үгүй. Энэ бол тэдний мөрддөг зарчим юм. Гаднаасаа хүйтэн мэт харагдах боловч дотроо тун ч зөөлөн, уяхан хүмүүс байдаг. 

Долоон үсэг (2 үеэс бүтэх нэр)

7 Найман үсэг

Бүхнийг эмх цэгцтэй зохион байгуулалттай байлгахыг хүсдэг боловч, санаснаар нь болдоггүй. Ирээдүйгээ төсөөлж, сайхан бүхнийг төлөвлөх боловч энэ нь бүтэлтэй болох нь ховор. Өөрийгөө хангалттай дайчилж, залхуурлаа дийлж чаддаггүй нь тэдний сул тал болдог аж. Гэхдээ тэд өөрсдийгөө дайчилж чадвал хийж чадахгүй зүйл гэж ганц ч үгүй. Хэнээс ч илүү хүчирхэг, ухаалаг болон хувирч чадах бөгөөд энэ нь зөвхөн тэдний өөрийгөө дайчилж байгаа эсэхээс л хамаардаг. 

Найман үсэг

8 Найман үсэг (2 үеэс бүтэх нэр)

Завгүй амьдралын хэв маяг танд таалагддаг. Тиймдээ ч өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, шинэ зүйлс сурч авахыг эрмэлздэг, тууштай, шаргуу хүмүүс юм. Өөрийгөө хөгжүүлэхэд хэт их хугацаа зарцуулдаг тул гэрийн ажил, бусад зүйлсэд төдийлөн анхаарал хандуулдаггүй, хэнэггүй мэт зан чанартай. 

Мөн өөрийнхөөрөө байж, бусдаас ялгарч чаддаг гэдгээрээ онцлог. Хүн бүхнээс онцгой өөр байх нь тэдний тэдний давуу чанар юм.

Найман үсэг (2 үеэс бүтэх нэр)

9 Есөн үсэг

Урлагийн өндөр мэдрэмжтэй, хэрхэн хөгжилдөж зугаацах вэ? гэдгээ тун ч сайн мэддэг хүмүүс юм. Өөрийн гэх ертөнцдөө амьдардаг, бусдаас ямагт ялгарч чаддаг бөгөөд тэд өөрсдийн сонирхолтой ертөнцдөө хэнийг ч дурлуулж чадна. Гэр орны ажил, хоол хийх бол тэдний сонирхол огт биш төдийгүй зан чанарт нь тохирохгүй. Бүхнийг өвөрмөц нүдээр харж чаддаг тэд асуудлаас ч сайн талыг нь олж, адал явдалтай амьдардаг. 

Есөн үсэг

10 Есөн үсэг (2 үеэс бүтэх нэр)

Бүхнийг төлөвлөж, үүнийгээ дагаж мөрддөг тун ч сүрхий хүмүүс юм. Хэзээ ч өөрийнхөө төлөвлөгөөг зөрчиж, амьдралынхаа хэмнэлийг өөрчлөхгүй аж. Гэрийн сайн эзэгтэй, хүүхдийн сайн ээж болох боломж тэдэнд хангалттай их бий. Бусдыг халамжлахдаа гаргууд сайн бөгөөд хэзээ ч бусдыг гомдоох зүйл хийдэггүй яг л сахиусан тэнгэр шиг хүмүүс аж.

Есөн үсэг (2 үеэс бүтэх нэр)

11 Арван үсэг

Бүх зүйлс нь замбараагүй, хэзээ ч эмх цэгцэнд орох боломжгүй амьдралтай хүмүүс юм. Олон найз нөхөд, танилтай байх бөгөөд бүх зүйлсэд хошуу дүрж, хэт их мэдэмхийрч явах нь бий. Тэдэнд өөрийн гэх дүрэм журам байдаг. Харин тэр журам нь ямар ч дүрэмд баригдахгүй зүгээр хүслээрээ амьдрах юм. Зан ааш сайтай тэд хэнтэй ч амархан нөхөрлөж, хаана ч хөлөө олох чадвартай. Хэдийгээр замбараагүй мэт боловч, шаардлагатай нөхцөл байдалд хэт зарчимч болохыг үгүйсгэхгүй. 

Арван үсэг

12 Арван нэгэн үсэг

Арван нэгэн үсэгнээс бүтсэн нэртэй хүмүүс бүтээлч, төрөлхийн урлагийн авьяас чадвартай юм. Адал явдлын хойноос хөөцөлдөж амьдрах дуртай бөгөөд хэзээ ч хэн нэгний хэлсэн үгийг тусгаж аван өөрийн замаа заалгахгүй хүмүүс. Харин тэдний гэр хамгийн замбараагүй, бохир байж мэднэ. Учир нь тэд бохир зүйлсийг цэвэрлэхээс илүүтэй бодсон зүйлсээ амилуулж, сонирхолтой зүйлс хийх дуртай. 

Арван нэгэн үсэг

13 Арван хоёр үсэг

Насандаа баймгүй ухаалаг, бас чадварлаг хүмүүс. Тэдэнд хэчнээн хүнд бэрх зүйл тохиолдож байсан ч уйлаад суух биш, урагш зүтгэж тэмцэхийг хичээдэг юм. Найз нөхдийнхөө үлгэр дууриалал болж, үргэлж тэргүүн эгнээнд явдаг аж. Нэг ёсондоо та бол жинхэнэ хүчирхэг эмэгтэй!

Арван хоёр үсэг

14 Арван гурван үсэг

Тэдэнд амьдралдаа мөрддөг дүрэм журам болоод өөрийн гэсэн үзэл бодол гэж бий. Гэсэн хэдий ч заримдаа өөрийгөө гаргуунд нь гаргаж, юу ч хийхгүй хэвтэх дуртай. Тэднийг хэн ч өөрчилж, цэгцтэй, ажилсаг нэгэн болгож чадахгүй л болов уу. Зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг хийж, хэн нэгний удирдлага, заавар дор байх тун ч дургүй. 

Арван гурван үсэг

15 Арван дөрвөн үсэг

Нэрний үсгүүдийн нийлбэр нь 14 үсгээс бүрдсэн хүмүүс эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй байдаг. Өөрийн карьерын төлөө тууштай зүтгэдэг тэд өөр бусад зүйлсэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Үргэлж бусдын толгойд байж, манлайлан удирдагч байж чаддаг. 

Арван дөрвөн үсэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()