“Эрдэнэт”-ээс зувчуулсан мөнгө эргэж ирэх үү?

2017-10-05, 10:47
2,990
“Эрдэнэт”-ээс зувчуулсан мөнгө эргэж ирэх үү?

“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдад  халуун хоолоор үйлчилж  байсан “Монголиан Катеринг” компани гэрээ дуусахаас өмнөх гурван сарын төлбөр гэж 318,3 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсанаас хамаг хэрэг үүдэв. Нэхэмжлэлийн дагуу Эрдэнэтийнхэн тооцоогоо нарийвчлан нягтлахад харин ч “Монголиан Катеринг”-ээс авлагатай болж таарав.  

2012 онд “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн Үндэсний Аудитын газрын шалгалтын акт, нягтлан бодох бүртгэл, шилжүүлсэн мөнгөний баримтаар 2,5 тэрбум төгрөгийг “Монголиан Катеринг”-д илүү төлсөн нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл хоол үйлдвэрлэгч үйлчилгээ үзүүлсэн 21 сард ажиллагсдын идээгүй хоолны мөнгийг зувчуулан уурхайчдын үйлдвэрийг   хохироосон байна.  

Аваагүй үйлчилгээ, хэрэглээгүй зүйлийн төлөө  төлсөн мөнгөө эргүүлж авах нь шударга ёсонд нийцэх нь ойлгомжтой. Тэрчлэн “Эрдэнэт” энэ мөнгийг “Монголиан катеринг”-аас нэхэмжилжээ. Маргаан үргэлжлэн “Монголиан Катеринг” Үндэсний Аудитын газрын актыг илт хууль бус гэж үзэн, Захиргааны шүүхэд гомдол гаргасан байна. Энэхүү маргааныг таслах хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр болох юм байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()