Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүдээр 2,490,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах бөгөөд ХААН Банк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк болон Хас банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, 12 сарын хугацаатай зээлээр авах таатай нөхцөлийг санал болгож байна. Хэрэглэгч ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр сард 207,500 төгрөг төлөөд "Galaxy Note8" утастай болох боломжтой.
Мөн түүнчлэн ХААН Банкны Gold, Glamour болон энгийн кредит карттай хэрэглэгчид, Голомт банкны Amex болон Зэс карттай хэрэглэгчид, Худалдаа Хөгжлийн Банкны Platinum, Gold болон энгийн кредит карттай хэрэглэгчид, Хас банкны кредит карттай хэрэглэгчид тус тус 260,000 төгрөгөөр хямдруулан 2,230,000 төгрөгөөр худалдан авах боломжтойг дуулгахад таатай байна.
1
Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд:
- Тэнгис кино театрын замын урд "СКАЙ ТЕДИ" төвийн 1 давхарт
- "ШАНГРИ-ЛА МОЛЛ" худалдааны төвийн 3 давхарт
- "ЭНКАНТО ОРГИЛ" худалдааны төвийн 1 давхарт
- 3,4-р хорооллын "Номин" худалдааны төвийн зүүн талд байрлах "САНСАР" худалдааны төвийн 1 давхарт
- 3.4-р хорооллын "СОЛО МОЛЛ" худалдааны төвд тус тус байрлаж байна.
- "И-МАРТ" худалдааны төвийн 2 давхарт,
- "МАКС МОЛЛ" их дэлгүүрийн 4 давхарт
Утас: 7701-1818
Фэйсбүүк хаяг: http://facebook.com/samsungmongol/
Galaxy Note8 гар утасны онцлогууд:
2
ИЛҮҮ ТОМ ХЯЗГААРГҮЙ ДЭЛГЭЦ – Томоор сэтгэхэд тань туслана
Дэлгэцээ хуваан нэг зэрэг олон үйлдэл хийх боломжтой. Тогтмол ажилладаг аpp-уудаас сонгон хос цонхоор зэрэг нээх хялбар сонголттой болсон.
3
S PEN – Бусадтай харилцах цоо шинэ хэрэгсэл
S Pen үзэгний тусламжтайгаар өөрийн emoji-г бүтээх, зурган дээр сэтгэгдлээ бичих, гараар бичсэн текст мессэж илгээх зэргээр бусдаас ялгарч өөрийгөө илэрхийлэх бүхий л үйлдлийг хийх боломжтой.
4
КАМЕР – Гэрэл багатай орчинд ч тод, нягтрал сайтай зураг
Galaxy Note8 гар утас нь гэрэл багатай орчинд тод зураг авахад зориулагдсан өргөн өнцгийн дуран болон холоос татаж авахад зориулагдсан телефото дуран бүхий хосолсон дурангаас бүрдсэн үндсэн камертай. Хоёр дуран хоёулаа дүрс тогтворжуулагчтай тул гар утсаа хөдөлгөөнгүй барих боломжгүй нөхцөлд ч тод бас өндөр нягтралтай зураг авах боломжтой.
5
Үндсэн үзүүлэлтүүд
Хэмжээ:
74.8x162.5x8.6 мм (S Pen: 5.8 x 4.2 x 108.3мм, 2.8 гр)
195 гр
Дэлгэц:
6.3" Super AMOLED Quad HD+ (2960x1440) 521ppi
Камер:
Хосолсон дуран бүхий үндсэн камер:
Өргөн өнцгийн дуран: 12 MP Dual Pixel, OIS (F1.7)
Телефото дуран: 12MP AF OIS (F2.4) 2 x optik zoom, 10 x dijital zoom
Нүүрэн талын камер: 8 MP AF (F1.7)
Процессор:
10нм Octa Core (2.3GHZ Quad+1.7Ghz Quad)
Ус болон тоосны хамгаалалт:
IP68 ус болон тоосны хамгаалалт нь 1.5м хүртэл гүн цэвэр усанд 30 минутын турш тэсвэртэй
Сүлжээ:
LTE Cat.16 (Улс болон оператор компаниас хамаарна)
Багтаамж:
Шуурхай санах ой: 6 GB
Дотоод багтаамж: 64GB
256 GB хүртэл MicroSD оролтоор нэмэгдүүлэх боломжтой
Батарей:
3,300 mAh