1
Муурны элс
Муурны элс нь яг л шавар шиг, шингэн зүйл асгах, эсвэл усанд хийх үед нягтаршиж, хоорондоо барьцалддаг. Тиймээс угаалтуур, эсвэл суултуур руу хийж урсгах үед хоорондоо барьцалдаж, бохирыг бөглөх өндөр эрсдэлтэй.
Тиймээс та муурны бохирдсон элсийг гялгар уутанд хийж, хогийн цэг дээр гаргаж хаяарай. Мөн дашрамд дуулгахад муурны ялгадас, шээсэнд тун аюултай вирус агуулагддаг тул нялх хүүхэд хүрэх газраас хол тавих нь зүйтэй.
2
Нойтон салфетка
Ариун цэврийн цаасыг суултуур руу хийхэд амархан задарч, усанд уусдаг бол нойтон салфетка нь бохирын хоолойг бөглөх аюултай.
3
Хүүхдийн живх
Зарим хүмүүс хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг суултуур руу хийснээс болж, бохирын хоолой бөглөрч, ноцтой асуудал үүсдэг. Живхний доторх шингээгч давхарга нь усанд ормогч хөөж, бохирын хоолойг шууд л бөглөдөг байна.
4
Кофены шаар
Кофены шаар ч мөн бохирын хоолойнд тээглэж, тунадас үүсгэдэг тул бөглөрөлийн явцыг түргэсгэдэг.
5
Чих ухдаг хөвөн
Хэрэв та чихээ ухсаны дараа иштэй хөвөнгөө шууд л угаалтуур, цорго руу хийдэг бол энэ нь нэмэгдсээр бохирын хоолойг бөглөх бас нэгэн шалтгаан болдог юм.
6
Өөх, тос
Хоолны тос, өөхыг тосгуур руу хийвэл, хэсэг хугацааны дараа царцаж, угаалтуур, бохирын хоолойг бөглөх эрсдэлтэй. Тиймээс та тостой бохирдлыг урсгасны дараа араас нь заавал халуун ус урсгаарай!