Долоо хоногт хэдэн удаа секс хийхэд тохиромжтой вэ?

Та долоо хоногт хэдэн удаа секс хийдэг вэ? Хүн хүн насны онцлогоосоо хамаарч долоо хоногт секс хийх ёстой давтамж байдаг аж. Энэ нь эрүүл мэнд төдийгүй хосуудын харилцаанд чухал байр суурийг эзлэх тул тоолгүй өнгөрч болохгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ судлаачдын батлан гаргасан долоо хоногт хийх ёстой сексийн давтамж болон энэ нь биед ямар нөлөө үзүүлдэг тухай тун ч сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгээлээ. 

Долоо хоногт хэдэн удаа секс хийхэд тохиромжтой вэ?

1 Нас: 18-29

18-29 насны эрчүүд болон бүсгүйчүүд долоо хоногт хамгийн багадаа 2-3 удаа буюу жилд 112 удаа секс хийх ёстой. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, даралтыг бууруулахын зэрэгцээ стресс бухимдлаас хол байлгах тустай юм. Үүнээс гадна бүсгүйчүүдийн царай төрх шингэрч, их хэмжээний калор шатаах төдийгүй тогтмол сексийн харилцаанд орж байх нь сэтгэл гутралыг эмчлэхэд ч чухал нөлөө үзүүлдэг. Харин эрчүүдийн тухайд сайн унтаж амрах, эрч хүчтэй байхад ихээхэн тустай. 

Нас: 18-29

2 Нас: 30-39

30-39 насны хүмүүс жилд 86 удаа буюу долоо хоногт 1-2 удаа секс хийж, 20 настай үеэ бодвол давтамж нь буурдаг байна. Гэсэн хэдий ч энэ тоо нь идэр насны залууст хангалттай бөгөөд тэдэнд шаардлагатай эрч хүчийг нь нөхөж, эрүүл энх, стрессгүй амьдрахад нь тусладаг аж. 30-39 насны хүмүүс ихэнх нь гэр бүлтэй болсон байх төдийгүй сексийн амьдрал нь харьцангуй тогтвортой болсон байдаг. Хосууд харилцаатай гал халуун хэвээр нь байлгахын тулд долоо хоногт 1-2 удаа секс хийхэд хангалттай аж. 

Нас: 30-39

3 Нас: 40-49

40-49 насны хүмүүс жилд 69 удаа буюу долоо хоногт 1 удаа сексийн харилцаанд орох хэрэгтэй гэж үздэг байна. Олон жил хамт амьдарсан хосууд нэгнээсээ уйдаж, секс хийх давтамж нь буурах хандлагатай байдаг. Гэвч энэ нь хэн хэндээ тустай зүйл огтхон ч биш юм. Секс байхгүй бол хосуудын харилцаа бага багаар хөндийрч, халуун дотно зүйлс нь алга болдог талтай. Тиймээс секс хийхээс татгалзахын оронд харилцаагаа сэргээж, илүү халуухан мэдрэмжийг хэн хэндээ өгөхийг хичээх хэрэгтэй юм. 

Нас: 40-49

4 Гэрлэсэн хосууд долоо хоногт хэдэн удаа секс хийдэг вэ?

Гэр бүл болсон хосуудын сексийн амьдрал тогтвортой байдаг. Эхэн үедээ хосууд нэг нэгнийгээ хүсэн шунаж, тун ч идэвхтэй байдаг бол цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр тэр их шунал хүсэл нь багасаж байдаг аж.

Нийт гэрлэсэн хосуудын 45 хувь нь сардаа 4-5 удаа, 34 хувь нь долоо хоногт 2-3 удаа, 13 хувь нь жилдээ 5-6 удаа секс хийдэг гэх тоо баримт бий. Тэгвэл та бүхэндээ тогтмол секс хийдэг болох хийдэггүй хосуудын ялгааг танилцуулъя. 

Гэрлэсэн хосууд долоо хоногт хэдэн удаа секс хийдэг вэ?

1. Долоо хоногт 3-4 удаа секс хийдэг хос

2004 онд хийгдсэн нэгэн судалгаагаар илүү олон удаа секс хийдэг хүмүүс ямар ч бухимдал, стрессгүй, эрч хүчтэй амьдардаг болохыг баталсан байдаг. Харин долоо хоногт 3-4 удаа секс хийдэг хосуудын тухайд энэ нь хамгийн тохиромжтой давтамж юм. Хосуудын харилцааг улам бүр гал дүрэлзсэн болгохоос гадна хэн нэгэн нь гэр бүлээс гадуурх харилцаатай болох магадлал харьцангуй буурдаг аж. 

2. Долоо хоногт 1 удаа секс хийдэг хос

Сексийг бүрэн амталж чадвал тэр таныг аз жаргалтай болгож, амьдралын хамгийн сайхан амтыг мэдрүүлж чадна. Долоо хоногт нэг удаа секс хийх нь тийм бага тоо биш ч гэлээ, хосуудын харилцааг гал халуун хэвээр хадгалахад багадаж мэднэ. Та дор хаяж долоо хоногт 2 удаа хайрттайгаа энгэр зөрүүлж, ханашгүй таашалыг мэдэрч байх хэрэгтэй. 

3. Огт секс хийдэггүй хосууд

Гэрлэсэн 50 хос тутмын 4 нь огт секс хийдэггүй гэх хачирхалтай судалгаа байдаг. Гэхдээ эдгээр хосуудын ихэнхийг нь 51-58 насны хүмүүс эзэлж байсныг дурдах нь зүйтэй болов уу. 51-58 настай хүмүүсийн дунд явуулсан судалгаараа тэдний 35 хувь нь секс хийхгүй амьдрах нь сайхан хэмээсэн бол 65 хувь нь секс чухал гэж үзжээ.

Хамгийн гол нь огт секс хийдэггүй хосуудын харилцаа хөрсөн, хөндийрсөн байх бөгөөд тэд хүүхэд, босгосон амьдралаа нураахгүй гэсэндээ нэгнээ тэвчиж амьдрах нь бий. Нөгөөтэйгүүр сексийг чухалчилж үздэггүй боловч нэг нэгнийгээ хайрлаж энхийрэх хосууд гэж бий. Гэвч тэд тун ч цөөхөн байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()