Эрчүүд бүсгүйчүүдээс юу нуудаг вэ?

Ихэнх бүсгүйчүүд эрчүүдийн талаар тийм ч ихийг мэддэггүй. Тэдний юунд дуртай, ямар үг хэлэхэд аз жаргалтай болдог талаар асуувал хөл бөмбөг үзэх дуртай, чухал царайтай, сахал ургуулбал илүү дур булаам харагддаг гэдгээс илүүг хэлж чадахгүй л болов уу. Тэгвэл бид танд эрчүүдийн дотроо бодож явдаг ч, найз охин эсвэл хайртай бүсгүйдээ хэзээ ч хэлдэггүй 6 нууцыг дэлгэхээр шийдлээ. 

Эрчүүд бүсгүйчүүдээс юу нуудаг вэ?

1 Тэд заримдаа юу ч хийлгүй зүгээр байхыг хүсдэг

Тэд зарим үед ч болов чухал шийдвэр, хариуцлага, манлайлах үүргээс холдож зүгээр л чимээгүй орчинд тайван байхыг хүсдэг. 

Тэд заримдаа юу ч хийлгүй зүгээр байхыг хүсдэг

2 Эрчүүд жижиг зүйлсийг анзаардаггүй

Эрчүүд жижиг зүйлсэд огтхон ч анхаарал хандуулдаггүй. Тэд илүү том ерөнхий зүйлсийн талаар л бодох дуртай. Эмэгтэйчүүд жижиг зүйлсд хэтэрхий их анхаарал хандуулснаасаа болоод сэтгэл санаа нь тавгүйтэх тохиолдол ч бий. Тиймээс энэ занг нь суралцахад буруудахгүй. 

Эрчүүд жижиг зүйлсийг анзаардаггүй

3 Эрчүүд юу боддог вэ?

Эрчүүд зарим үед бодлогоширч, дуугаа хураадаг. Энэ үедээ тэд зээлээ хэрхэн төлөх вэ?, дэлхийг хэрхэн аврах вэ?, гэр бүлээ хэрхэн сайхан амьдруулах вэ? гэх зэрэг томоохон асуудлын талаар боддог гэж эмэгтэйчүүд төсөөлдөг. Харин тэд заримдаа утгагүй эсвэл тийм ч чухал биш зүйлсийг бодож, тархиа амраах дуртай байдаг гэнэ шүү. 

Эрчүүд юу боддог вэ?

4 Тэд баатар шиг байдаг ч заримдаа айдаг

Эрчүүд гэртээ супер баатар шиг л байдаг. Гэрлийн шил сольж, усны эвдэрсэн хоолой, хувцасны индүү гээд жижиг зүйлсийг засаад л.. Үүнээс болж эмэгтэйчүүд тэднийг бүхнийг чаддаг хэмээн боддог. Гэвч үнэндээ тэд мэргэжлийн цахилгаанчин, засварчин биш учир зарим үед дотроо эргэлздэг ч хайртай бүсгүйдээ сайхан харагдах гэж өөртөө итгэлтэй дүр үзүүлдэг ажээ. Үнэхээр өхөөрдөм биш гэж үү? 

Тэд баатар шиг байдаг ч заримдаа айдаг

5 Эрчүүд сайхан бүсгүйг харахгүй өнгөрч чаддаггүй

Энэ хэдий бухимдмаар байдаг ч эрчүүдийн төрөлхийн араншин учир засах гэж хичээж эсвэл тэднийг буруутгаад хэрэггүй. Таны хайртай залуу олон сайхан бүсгүйчүүд дундаас таныг л сонгож, таньтай хамт байгаа бол хааяа өөр эмэгтэйг харахад нь зэмлэх хэрэггүй шүү дээ. 

Эрчүүд сайхан бүсгүйг харахгүй өнгөрч чаддаггүй

6 Тэдэнд ч бас сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй

Стресс хүйс ялгадаггүй. Зөвхөн эмэгтэйчүүд шаналж, гутардаг гэж ойлгож болохгүй. Эрчүүд ч мөн заримдаа бухимдаж, хэн нэгний дэмжлэг, халуун дулаан үгс хэрэг болдог аж. Гаднаа чанга хатуу мэт харагдах боловч, тэд дотроо хэчнээн уяхан зөөлөн, хүүхэд шиг гэж санана. Тиймээс бүсгүй та хайртай залуугаа халамжаар дутаалгүй, хэрэгтэй үед түүний сонсогч нь байж, сэтгэлийг нь дэмжээрэй. 

Тэдэнд ч бас сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()