Таныг хүсч буй бүсгүйн 12 шинж

Эмэгтэйчүүдийн бодлыг тайлж унших тун ч бэрх байдаг. Тэдний "үгүй" гэсэн нь "тийм", "үгүй" гэсэн нь "үгүй", заримдаа "магадгүй" гэх утгыг илэрхийлдэг. Тэгвэл бүсгүйчүүдийг үгнээс нь илүүтэй үйлдлээс нь ойлгож, бодлыг нь тайлж унших хялбар байдаг ажээ. Бид нийт эрчүүддээ зориулан таныг хүсч буй бүсгүйн 12 шинжийг танилцуулж байна. 

Таныг хүсч буй бүсгүйн 12 шинж

1 Хүүхэн хараа нь томорно

Та тухайн бүсгүйн нүд рүү нь ширтэж, хүүхэн хараа нь томорч байгаа эсэхийг ажиглаарай. Мэдээж харц тулгарах нь тухайн хүмүүсийг хооронд нь холбож, хачирхалтай мэдрэмж төрүүлдэг.

  • Бүсгүйн нүд рүү ширтэхэд тэр ичингүйрч, харцаа буруулж байвал: та түүнд таалагдаж байгаа гэсэн үг.
  • Түүний нүд рүү ширтэхэд, бүсгүйн хүүхэн хараа томорвол: тэр танд татагдаж, хүсч байгаагийн илрэл юм.

Хүүхэн хараа нь томорно

2 Хөлний байрлал

  • Хоёр хөлөө сөөлжүүлж буюу нэг хөлөөр нөгөө хөлөө хааж байрлуулах нь: тэр биеэ барьж байгаа, магадгүй түүнд тухгүй байгааг илтгэж болно.
  • Хоёр хөлөө салгаж, задгай суух нь: түүнд тухтай байгаа, таны тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна гэж ойлгоорой. 

Хөлний байрлал

3 Ойртох гэж хичээнэ

  • Хэрвээ бүсгүй тань руу ойртож, бага зэрэг ичингүйрч айлгүйтвэл, та өөрийгөө түүнд таалагдаж гэж ойлгож болно.
  • Харин тэр таниас зайгаа барьж, ойртож дөхөхөд тань дөлж байвал муугийн дохио юм. Магадгүй та түүний сэтгэлд нийцээгүй байж болох аж. 

Ойртох гэж хичээнэ

4 Нуруугаа цэх болгож, цээжээ төвийлгөнө

Ямар ч бүсгүй тухайн залуу таалагдсан тохиолдолд өөрийгөө сайхан, дур булаам харагдуулах гэж хичээдэг. Хэрэв таны уулзсан бүсгүй нуруугаа хотойлгож, цээжээ түрж, төвийлгөж байвал, тэр танд таалагдах гэж хичээж байгааг нь ойлгоорой. 

Нуруугаа цэх болгож, цээжээ төвийлгөнө

5 Гараараа нүүрээ оролдоно

Илүү эрхэмсэг, ялдам харагдахын тулд бүсгүйчүүд эрүүн доороо гараа байрлуулж, өөрсдийгөө гайхуулдаг. Тухайн бүсгүй ч мөн тань руу байн байн инээмсэглэж, хамгийн халуухан байдлаараа харагдах гэж хичээж байвал, тэр таныг сонирхож байгаагийн илрэл аж.

Гараараа нүүрээ оролдоно

6 Таны хөдөлгөөнийг дуурайна

Тухайн бүсгүй яг л таны тусгал мэт үйл хөдлөлийг тань дуурайж, ярианд тань уусан шингэж, ертөнцөөс тасарсан мэт санагдаж байвал өөрийгөө азтайд тооцоорой. Учир нь та түүнд таалагдсан, тэр таныг илүү их мэдэж, хамт байхыг хүсч байгаагийн илрэл нь энэ юм. 

Таны хөдөлгөөнийг дуурайна

7 Хөлөөрөө тоглох

Хөлөө савлаж, гутлаа хагас өмсөн айлгүйтэх бүсгүйд та таалагдсан нь гарцаагүй. Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдийн уян налархай байдал, зөөлөн дөлгөөн ааш зан нь таалагддаг тул бүсгүй өөрийнхөө давуу талыг харуулж, таныг татах гэж оролдож байгаагийн нэгээхэн хэлбэр бол хөлөөрөө тоглох аж. 

Хөлөөрөө тоглох

8 Үс болон хувцсаараа оролдох

Таны болзоот бүсгүй цаг тутам үсээрээ оролдож, хувцсаа засаад байна уу? Тэгвэл та тэрэнд таалагдсан, харин бүсгүй яаж танд таалагдахаа мэдэхгүй сандрахдаа үсээ янзалж, хувцсаа засч байгаа хэрэг юм. Мөн тэр танд илүү сайхан харагдах юмсан хэмээн сэтгэж, аль болох дур булаам болохыг хичээхдээ өөрийгөө засдаг байна. 

Үс болон хувцсаараа оролдох

9 Урууландаа хүрэх

Уруулаа зөөлөн илбэж, харцаа таниас үл салгах бүсгүй таньтай хамт байхыг, харилцаагаа лавшруулахыг хүсч байгаагаа үйлдлээрээ үзүүлж байна гэж ойлгоорой.

Харин бүсгүй ойр ойрхон уруулаа долоож байвал энэ нь түүний зуршил байж болохыг анхаараарай. 

Урууландаа хүрэх

10 Ойр ойрхон толинд харах

Ямар бүсгүй таалагдсан залуудаа төгс харагдахыг хүсэхгүй байх билээ. Энэ бол тэд нарын гэм биш зан юм. 10 минут тутамд өөрийгөө тольдож, өө сэвээ далдлах бүсгүйн толгойд зөвхөн та бодогдож, чин зүрхээ өгчихсөн гэж ойлгож болно. 

Ойр ойрхон толинд харах

11 Гарын байрлал

Та тухайн бүсгүй гараа хэрхэн байрлуулж байгааг ажиглаарай. Хэрэв тэр гараа сөөлжүүлж барьсан байвал, "үгүй" гэх үгийн илэрхийлэл юм. 

Харин гараа урдаа барьж, хөхөө аль болох том харагдуулах гэж хичээж байвал, ногоон гэрэл аслаа гэсэн үг. Та түүнд тун ч их таалагдсан хэмээн өөртөө итгэл дүүрэн байж болно. 

Гарын байрлал

12 Үсээрээ оролдох

Бүсгүйчүүд айлгүйтэж, ичихдээ үсээ оролдож, хуруугаараа эргүүлдэг зуршилтай. Хэрвээ таны болзоот бүсгүй үсээрээ тоглож, өөдөөс тань мишээж байвал, та түүнд таалагдсан гэж ойлгоорой. 

Үсээрээ оролдох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()