1
Хэрэг болох зүйлс
Та зурагт харуулсан материалуудыг бэлтгэж тавиарай. Зүүд манагчийн дугуй төмөр ямар ч хэмжээтэй байж болно. Дээрх материалуудын өнгийг та өөрийн хүслээр сонгоно.
Мөн таны ашиглах даавуунууд болж өгвөл төрөл бүрийн хээтэй бол зүүд манагч илүү өвөрмөц, содон харагдана. Өдний тухайд дэлгүүрээс 1 том багц эсвэл 2 жижиг багцыг худалдаж аваарай. Үүнээс гадна зүүд манагчаа чимэглэх шүр сувд авахаа мартуузай.
2
Цагирагаа хэрхэн чимэглэх вэ?
Та өөрийн хүссэн өнгийн даавуугаа сонгож, нарийн зүсээрэй. Үүгээрээ цагирагаа тойруулан ороож, төгсгөлийг нь цаавуугаар нааж тогтооно.
3
Дотор хээг хэрхэн гаргах вэ?
Та аль болох зузаан утас сонгож авна. Үүнийгээ цагирагийн гол хэсэгт сайтар уяж тогтооно. Дараа нь тухайн хэсгээс 7-8 см-ийн зайд хажуу тийш утсаа татаж, цагирагандаа тогтоогоорой. Энэ маягаар цагирагаа тойруулан утсаа тогтоож эхний тойргоо дуусна.
4
Дотор хэсгийг хэрхэн битүүлэх вэ?
Утсаар эхний тойргоо явуулсан бол дотор хэсгийг сүлжиж битүүлэх хэрэгтэй. Ингэхдээ утсаа эхний тойргийн утасны голоор оруулж, зурагт үзүүлсэнтэй адил сүлжиж битүүлээрэй.
5
Хэрхэн чимэглэх вэ?
Чимэглэх даавуугаа сонгож, нарийн зүсч бэлтгэнэ. Аль болох тод өнгөтэй, хээтэй даавууг сонгоорой. Зүссэн даавуугаа цагирагийн доод хэсэгт зурагт үзүүлсэнтэй адил зүүнэ. Та зүүд манагчийнхаа хэмжээнээс хамаарч даавуугаа зүүх бөгөөд доод хэсгийг дүүргэж уях хэрэгтэй.
6
Зүүсэн даавуугаа чимэглэх
Та зүүд манагчинд зүүж байгаа даавуундаа шүр, сувд шигтгэн чимэглэж болно. Энэ нь таны зүүд манагчийг улам бүр сүртэй, гайхалтай харагдуулах аж.
7
Өдөө хэрхэн тогтоох вэ?
Та өднүүдээ багцалж утсаар уяж тогтоогоорой.
Өднийхөө дээд хэсэгт өөрийн сонгосон гоёл чимэглэлийг тогтооно. Үүнийгээ
8