“payWave” технологи нь Ази тивд явагдаж байгаа Visa картын шууд гүйлгээний 28 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапур улсад 52 хувь, Шинэ Зеланд улсад 62 хувь, Австрали улсад 84 хувийг эзэлж байгаа нь энэхүү технологийн хэрэглэхэд хялбар шинж чанарыг харуулж байна.
Энэхүү технологийг нэвтрүүлснээр төлбөр тооцоо урьд урьдынхаасаа илүү шуурхай хийгдэж, нэгж гүйлгээний хугацаа багасах, дараалал ихтэй үйлчилгээний байгууллагуудын ачаалал багасах ач холбогдолтойгоос гадна Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид дэлхийн хаана ч очсон Visa payWave технологиор худалдан авалтаа хийх боломж, гарцыг нээж өгч байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, Монголд ирсэн гадаадын иргэд ХХБанкны карт уншигч машинтай аль ч худалдаа, үйлчилгээний газарт payWave технологи ашиглан өөрийн картаараа худалдан авалтаа хийх боломжтой. Энэ нь Монгол улсын төлбөр тооцооны технологийн хөгжлийг дахин нэг шат урагшлуулж буй нэр хүндтэй үйл явдал болж байна. Энэ ч үүднээс Visa International байгууллага 2017 оны “Бүтээгдэхүүний Шилдэг Инноваци” шагналаар Худалдаа, хөгжлийн банкны Visa payWave технологийг шингээсэн Алтан кредит картыг шалгарууллаа.
Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк, Visa International байгууллагатай 1992 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25-н жилийн ой тохиож буйг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк Visa International байгууллагад “Шилдэг түншлэлийн” шагналаа гардууллаа.
Худалдаа, хөгжлийн банк нь орчин үеийн дэлхийн чиг хандлагад нийцсэн дэвшилтэт, найдвартай үйлчилгээг харилцагчиддаа хүргэхийг үргэлж зорин ажиллаж ирсэн билээ.
Тухайлбал, Visa International байгууллагатай хамтран 2001 онд Олон улсын виза картыг зах зээлд нэвтрүүлж, 2005 онд “Verified by Visa - Acquiring” төслийг хэрэгжүүлэн Монголын интернэт худалдаа эрхлэгчдийнхээ найдвартай байдлыг хангаж байсан гээд дурдвал олон амжилттай төслүүдийг эдгээр он жилүүдэд хэрэгжүүлж ирсэн тухай нэрлэж болохоор байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.