“Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийн шинэхэн бүтээл

Зах зээлд хэдийн өөрсдийн үнэнч хэрэглэгчидтэй Жем драфт амьд шар айрагны үйлдвэр шинэхэн бүтээлээ зах зээлд танилцуулаад байна. 2007 оноос хойш жинхэнэ амьд шар айргийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байсан тус үйлдвэр нэр төрлөө нэмэгдүүлэн Крафт нэртэй цоо шинэхэн шар айргийг бүтээгээд байгаа юм. 

“Жем Драфт” амьд шар айрагны үйлдвэрийн шинэхэн бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус үйлдвэр нь Дэлхийн олон оронд дэлгэрээд байгаа шар айргийн шинэ урсгал Крафтыг Монголд дэлгэрүүлэх тал дээр онцгой анхааран, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өвөрмөц орц бүхий шар айргийг ийнхүү гаргажээ. Крафт шар айраг нь өөрийн гэсэн тусгай жор, амтаар бусад энгийн шар айрагнаас ялгарч байдаг. Крафт шар айраг нь зах зээлд гарсан цагаасаа хүмүүсийн болон жинхэнэ шар айраг сонирхогчдын таашаалыг хүртээд байгаа юм.

“Крафт” нь гар урлал гэсэн утгатай бөгөөд бусдаас содон урласан, нарийн хийц технологитой, урт хугацааны хүч хөдөлмөр шингэсэн гар урлалын бүтээлийг нэрлэдэг аж. Энэхүү нэр томъёо нь анх АНУ-аас үүссэн бөгөөд жижиг бие даасан цөөн тооны шар айргийн үйлдвэрлэлийг ийнхүү нэрлэж иржээ. Цөөн тоогоор, өвөрмөц жорын дагуу бүтээгддэг Крафт шар айраг нь манай зах зээлд шар айрагны бас нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.