Ухаалаг утасны цэнэгийг 5 хоног хадгалах нууц аргууд

Өнөөгийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхөд ч бэрх билээ. Мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, ном зохиол, кино бичлэг, тоглоом, цахим ертөнц гээд энэ бүхнийг нэг цогц болгож өгсөн гар утас бол хүн бүхний дотны анд нөхөр юм. Харин гар утсыг ердөө ганц өдөр ашиглахад л цэнэг нь дуусч, ахин дахин цэнэглэхэд хүргэдэг. Тэгвэл танд гар утасны цэнэгийг 5 өдөр барих гайхалтай нууцуудыг дэлгэж байна. 

Ухаалаг утасны цэнэгийг 5 хоног хадгалах нууц аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэнэглэгчнийхээ оролтыг цэвэрлэх

Та утасныхаа цэнэглэгчний оролтыг цэвэрлэхээ мартаж болохгүй. Зөвхөн утасныхаа дэлгэц бус, цэнэглэгчний оролтыг хөвөнтэй модоор арчиж, цэвэрлэнэ. 

Цэнэглэгчнийхээ оролтыг цэвэрлэх

2 Утасныхаа дэлгэцэн дээр бараан зураг тавих

Бид цаг харж, мессеж шалгах, дуудлага хүлээж авахдаа утасныхаа дэлгэцийг хардаг. Харин тод гэрэлтэй, өнгөлөг зураг дэлгэцэн дээрээ тавих нь утасны цэнэгийг хурдан дуусгадаг аж. Үүний оронд та утсан дээрээ хар цагаан зураг тавиарай. Энэ нь цэнэгийг хэмнэх тустай. 

Утасныхаа дэлгэцэн дээр бараан зураг тавих

3 Автоматаар дэлгэц эргэхийг болиулах

Хэрэв шаардлагагүй бол автоматаар дэлгэц эргэхийг болиулах хэсгийг унтрааж байгаарай. Учир нь энэхүү хэсгийг асааснаар, цэнэг илүү хурдан барагддаг байна. 

Автоматаар дэлгэц эргэхийг болиулах

4 Хэрэглэсэн цонхнуудаа хаах

Инстаграм, мессенжер болон бусад аппликейшнийг хэрэглэсний дараа тухайн аппликейшнийг бүрэн гаргадаггүй. Үүнээс болж утас гацах, цэнэг амархан дуусах зэрэг асуудал гарч болзошгүй. Харин энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд хэрэглэсэн цонхнуудаа хааж байх хэрэгтэй. 

Хэрэглэсэн цонхнуудаа хаах

5 Утсаа халаасандаа хийх

Утсаа байнга гартаа барьж явж болохгүй. Гарнаас ялгарах дулаан нь утсыг халааж, цаашлаад цэнэг нь амархан хорогдоход хүргэдэг. Тиймээс утсаа ямагт гартаа барихаас татгалзаж, халаасандаа авч яваарай. 

Утсаа халаасандаа хийх

6 Дэлгэцний гэрлээ багасгах

Та өрөөнд байхдаа дэлгэцний гэрлээ 30-40 хувиар бууруулж байгаарай. Утасны арын гэрэл нь дэлгэц дээрх бүх мэдээллийг харахад хангалттай байдаг тул заавал гэрлийг эцэст нь хүртэл асаах шаардлагагүй. Энэ нь утасны цэнэгийг маш хурдан бууруулдаг аж. 

Дэлгэцний гэрлээ багасгах

7 Утсаа чичиргээн дээр тавьж болохгүй

Утасны дуудлагаа чичиргээн дээр тавих нь баттерейний зарцуулалтыг нэмэгдүүлж, цэнэггүй болгодог. Шаардлагагүй нөхцөлд утасныхаа чичиргээг болиулж, зөвхөн дууг нь хааж байгаарай.

Утсаа чичиргээн дээр тавьж болохгүй

8 Авто цоожлогчийг асаах

Та ухаалаг утасныхаа дэлгэцийг автоматаар унтрах цаг тохируулаарай. Ингэхдээ хамгийн богино хугацаан дээр тохируулах хэрэгтэй. Энэ нь утасны цэнэгийг хэмнэх нэгээхэн арга юм.  

Авто цоожлогчийг асаах

9 "Bluetooth" болон "Wi-Fi"-аа унтраах

"Bluetooth" болон "Wi-Fi"-аа хэрэглээгүй нөхцөлд унтрааж байгаарай. Энэ нь утасны цэнэгийг амархан бууруулдаг тул аль болох "Bluetooth" болон "Wi-Fi"-аа унтрааж байх шаардлагатай. 

"Bluetooth" болон "Wi-Fi"-аа унтраах

10 Утсаа унтраах

Батерейг удаан хугацаагаар цэнэгтэй байлгахын тулд шөнө гар утсаа унтрааж байгаарай. Энэ нь батерейг хөргөж, үйл ажиллагаа нь доголдохоос сэргийлэх төдийгүй цэнэгээ хадгалахад тусална. 

Утсаа унтраах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()