Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү тэмцээн нь Ази тивийн хөгжлийн бэрхшээлтэй оуютнуудыг Мэдээлэл Технологийн салбарт хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Улаанбаатар хот, 2017 оны 9-р сарын 25-ний өдөр ― Мэдээллийн технологийн салбар нь нас, хүйс, тодруулбал бие бялдрын чадавхиар хүний хөдөлмөрийн боломжийг хязгаарладаггүй гэдгийг ойлгуулахад LG Элекроникс (LG) идэвхтэй дэмжин ажиллаж байна.
Үүний нэг тод илрэл болж, LG Электроникс нь Солонгосын Олон Улсын Нөхөн Сэргээх газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах мэдээлэл технологийн олон улсын тэмцээн”-ийг 9-р сарын 19-21-ний өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотод зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Солонгос улсын Харилцаа холбоо, мэдээлэл технологи болон шинжлэх ухааны яам, UNESCAP, RI Korea, Солонгосын нийгэмлэгийн сан хамтран ивээн тэтгэж Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн сайд болон LG Электроникс нь амжилттай удирдан зохион байгуулсан юм. Монгол улс, БНХАУ, Энэтхэг, Индонези, Тайланд, Малайз, Казахстан, Узбекистан, Филиппин зэрэг Ази тивийн 16 улсаас дунд болон ахлах сургуулиудын хөгжлийн бэрхшээлтэй 100 сурагчид нь мэдээлэл технологийн төрлүүдээр уралдаанд оролцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улс болон Вьетнам Улсын дипломат харилцааны 25 жилийн ой тохиосноор тэмцээний зохион байгуулагч орноор Вьетнам улс сонгогдсон юм.
Монгол улсыг төлөөлж А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, Г.Цолмон-Од нар амжилттай оролцон тэмцээний e-Tool төрөлд Алтан медаль, e-Life map төрөлд Мөнгөн медаль хожсон бөгөөд урлагийн үзүүлбэрт 3-р байрыг эзэлжээ. Түүнчлэн “Шилдэг шийдэл, хэрэгжүүлэлттэй улс (Best Practice Country)” сэдвээр Монгол улсын баг нь илтгэл тавьж 6 шигшээ баг дундаас 1-р байранд шалгарч амжилтанд хүрлээ.
Оролцогчдын цахим хуваагдлыг багасгах, тодруулбал харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэдлэг, ашиглалт болон хэрэглээний эрх тэгш байдлыг дэмжиж ач холбогдолтой ажил мэргэжил олох боломжийг өсгөх зорилгын хүрээнд 2011 оноос хойш энэхүү тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Үүнээс гадна, залуу хүнийг өөртөө итгэлтэй, илүү том мөрөөдөлтэй байлгахад энэ тэмцээн нь ихээхэн түлхэц үзүүлдэг юм. Үүний илрэл “Миний хувьд энэ тэмцээн нь их сургуульд суралцаж зургийн редактор болох хамгийн эхний шат юм” гэж Ханой хотын иргэн 17 настай Нгүен Доан Ан хэлсэн байдаг.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Солонгос улсын шилдэг болох Сөүлийн Улсын Их Сургуулийн Компьютер Инженерийн тэнхимийн төлөөлөгчид, LG-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төв болон IT мэргэжилтнүүд оролцсон юм. Сурагчид маань орчин үеийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглан хэрхэн бүтээлчээр сэтгэж асуудлыг шийдэж байгаа чадвараар нь үнэлж дүгнэсэн юм. Оролцогчид нь үнэлшгүй туршлага хуримтлахаас гадна ялагчид нь ирээдүйн боловсролдоо хөрөнгө оруулах мөнгөн шагналаар шагнууллаа.
LG Электроникс-ийн Вьетнам дахь Ерөнхийлөгч Ким Ёнг-Лак:”Ази дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлууд нэг өдрийн дотор шийдэгдэхгүй. Гэхдээ зөв хандлага болон сургалтын тусламжтайгаар IT салбарт ажилд орох нь илүү нээлттэй болно. LG нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ боломжийг таниулах, өөрийн чадавхийг нээж гаргах үндсэн суурийг бүрдүүлж буй юм. Энэхүү тэмцээний дараа сурагчид маань ирээдүйд ямар ч амжилтанд хүрэх боломжтой юм байна гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ.
LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани бол гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологиудын зохион бүтээгч бөгөөд дэлхийн шилдэг нь юм. 2016 оны байдлаар авч үзэхэд LG нь дэлхий даяар 118 офистой бөгөөд LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 47.9 тэрбум ам.доллар байсан (55.4 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance ба Air Conditioning & Energy Solution гэсэн дөрвөн салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LEDтелевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
LG цахим хуудсууд:
http://www.lg.com
https://www.facebook.com/LGElectronicsMongolia
https://www.instagram.com/lgmongolia/
https://twitter.com/lg_mongolia
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.