Хацар болон нүүрний улааныг хэрхэн арилгах вэ?

Нүүр улайх нь таны арьс ямар нэгэн асуудалтай байгааг илэрхийлнэ. Ихэвчлэн үрэвсэл, харшил, батга, арьс хуурайших зэргээс үүдэж, нүүр улайх бөгөөд халуу оргиж, загатнах шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл нүүр улайсан үед үүнийг хэрхэн эмчилж, хэвийн байдалд оруулах тухай тун хэрэгтэй мэдээллийг танд хүргэж байна.
 

Хацар болон нүүрний улааныг хэрхэн арилгах вэ?

1 Хүйтэн жин тавих

Та нүүрний улайлтыг арилгахын тулд хүйтэн жин тавьж болно. 

  • Мөснүүдийг уутанд хийж, нимгэн алчууранд бооно.
  • Үүнийгээ нүүрэн дээрээ тавьж, 1 минут байлгаарай.
  • Дараа нь 10 минут нүүрээ амрааж, ахин хүйтэн жин тавина.

Анхааруулга: Мөсийг шууд нүүрэн дээрээ тавьж болохгүй. Энэ нь арьсыг гэмтээх аюултай. 

Хүйтэн жин тавих

2 Зуун наст

Нүүрний улааныг арилгахад зуун наст нь онцгой тустай. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй зуун наст нь арьсыг чийгшүүлж, төрөл бүрийн харшлыг намдаах аж.

  • Зуун настын зүсч, гелийг нь гаргаж авна.
  • Үүнийгээ улайлттай хэсэгтээ түрхэж, хатаана.
  • Нүүрээ бүлээн усаар угааж, зөөлөн алчуураар арчаарай.
  • Өдөрт хэд хэдэн удаа давтаж хэрэглээрэй.

Зуун наст

3 Овъёос

2007 онд хийгдсэн нэгэн судалгаагаар овъёос нь арьсыг чийгшүүлж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй болохыг тогтоосон байдаг.

  • 2-3 халбага овъёосыг нунтаг болгож, устай зуурч бэлтгэнэ.
  • Үүнийг нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа бүлээн усаар угаагаарай.
  • Нүүрний тань улаан алга болох хүртэл тус аргыг хэрэглэнэ.

Овъёос

4 Өргөст хэмх

Өргөст хэмх нь үрэвссэн арьсыг тайвшруулж, улайлтыг арилгана.

  • Өргөст хэмхээ нарийн хэрчинэ.
  • Үүнийгээ хөргөгчинд 20 минут байлгана.
  • Тус өргөст хэмхээ улайлттай хэсэгтээ тавьж, 1 минут байлгаад аваарай.
  • Дараа нь ахин өөр өргөст хэмхийг асуудалтай хэсэгтээ сольж тавьна.
  • 15-20 минут нүүрэндээ өргөст хэмхээр жин тавиарай.
  • Өдөрт 2-3 удаа давтаж хийнэ.

Өргөст хэмх

5 Ногоон цай

Ногоон цайны тусламжтайгаар нүүрний улайлтыг хялбар алга болгох боломжтой. 

  • Нэг аяга ногоон цай бэлтгэж, үүнийгээ хөргөгчинд 30 минут байлгаарай.
  • Цайндаа даавуу дүрнэ.
  • Нойтон даавуугаа нүүрэн дээрээ тавьж 5 минут байлгах хэрэгтэй.
  • Тус аргыг өдөрт 2-3 удаа хэрэглэснээр, үр дүнг мэдрэх болно. 

Ногоон цай

6 Гамамелион цэцэг

Гамамелион (witch hazel) нь арьсны доорх судсыг хянадаг бөгөөд энэ нь нүүрний улайлтыг бууруулахад тусладаг.

  • Тус ургамлын шингэн бэлдмэлээс хөвөнд шингээж авна.
  • Хөвөнгөөрөө асуудалтай хэсгээ 5 минут орчим арчих хэрэгтэй.
  • 5 өдрийн турш энэхүү аргыг хэрэглэх бөгөөд өдөрт 2-3 удаа давтаж түрхэнэ. 

Гамамелион цэцэг

7 Зөгийн бал

Антиоксидантаар баялаг зөгийн бал нь үрэвслийн эсрэг шинж чанартай билээ. Энэ нь батга болон үрэвслээс үүдэлтэй нүүр улайлтыг эмчлэх аж. 

  • Зөгийн балнаас багахан хэмжээтэйг авч нүүрэндээ түрхэнэ.
  • 15-20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.
  • Дараа нь нүүрэндээ бага зэрэг чийгшүүлэгч түрхэх хэрэгтэй.
  • Өдөрт нэг удаа энэхүү аргыг хэрэглэхэд хангалттай. 

Зөгийн бал

8 Алимны цуу

Хэрвээ таны арьс үрэвсэл, харшил зэргээс үүдэж, улайсан бол алимны цууг хэрэглэж болох юм. 

  • Ижил хэмжээтэй ус болон алимны цууг холиорой. Үүнийгээ хөвөнд шингээж, улайсан хэсгээ арчина. 10 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана. Өдөрт нэг удаа хэрэглээрэй.
  • 2 халбага алимны цуу, 1 зөгийн балыг 1 аяга усанд хийж хутгана. Өдөрт 2 удаа тус амталсан усыг ууж, арьсны улайлтыг эмчлэх боломжтой. 

Алимны цуу

9 Кокосын тос

Хуурайшилтаас үүдэлтэй нүүр улайлтыг арилгахад кокосын тос тохиромжтой. 

  • Кокосын тосыг хөвөнд шингээж, асуудалтай хэсгээ арчаарай. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угаана. 5 долоо хоногийн турш, өдөр бүр энэхүү аргыг хэрэглэж, арьсаа чийгшүүлэн эмчлээрэй.
  • 2-3 дусал цайны модны тос, 1 халбага кокосын тосыг хольж, нүүрэндээ түрхэнэ. 15-20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаагаарай. Өдөрт 2-3 удаа энэхүү аргыг хэрэглэнэ. 

Кокосын тос

10 Аспирин

Та аспиринийг ашиглаж, арьсны улайлтаа эмчлээрэй.

  • 1-2 ширхэг аспиринийг нухаж бэлтгэнэ.
  • Үүнийгээ бага зэрэг устай хольж зуураарай.
  • Зуурмагаа улайлттай хэсэгтээ түрхэнэ.
  • 10 минутын дараа бүлээн усаар нүүрээ угаана.
  • Өдөрт 2 удаа давтан хэрэглээрэй. 

Аспирин

Нэмэлт зөвлөмж

  • Арьсандаа үл тохирох саван хэрэглэхгүй байх
  • Шинээр арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авахдаа орцыг нь ажиглаж, таны арьсанд харшил өгөх эсэхийг хараарай.
  • Нүүрээ угаасны дараа үргэлж чийгшүүлэгч түрхэж байх хэрэгтэй.
  • Орой бүр унтахынхаа өмнө нүүрний будгаа арилгаарай.
  • Нүүрэндээ бохир гараараа хүрч болохгүй.
  • Наранд гарахдаа нарны тос түрхэж, арьсаа хамгаалах хэрэгтэй.
  • Стресс бухимдлаас хол байх нь арьсны улайлтыг дарахад тусладаг.
  • Шингэний дутагдалд орохоос сэргийлж, их хэмжээний ус ууж байгаарай.
  • Лууван, алим, цоохор майлз, өргөст хэмх, тоор, бууцай, брокколи зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх шаардлагатай.
  • Халуун ногоотой хоол, согтууруулах ундаа, кафейн зэргээс татгалзаарай.
  • Хэрвээ арьсны улайлт арилахгүй, амьсгалахад хүндрэлтэй болж, нүүр хавагнах шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()