Эм уусан ч толгойн өвдөлт намдахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...

Толгойн өвчин нь олон зүйлсээс шалтгаалдаг. Хэт их ачаалал стресс, нойргүйдэл зэрэг нь эдгээр шалтгааны нэг юм. Зарим үед бид дур мэдэн парацетамол, цитрамон гэх мэт хүчтэй эм хэрэглэж өвчнөө намдаадаг. Эдгээр эмүүд нь тухайн үеийн хурц өвдөлтийг зогсоох  ч, таны толгой ахин өвдөхгүй гэсэн баталгаа өгч чадахгүй. Тиймээс толгой өвдөж байвал эхний ээлжинд цэвэр агаарт гарах, бүлээн цай уух, нойтон алчуур тавих зэрэг арга хэмжээ аваарай. 

Эм уусан ч толгойн өвдөлт намдахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...

Толгойны өвдөлтөнд хамгийн сайн үйлчилгээтэй амин дэмүүд бол магни болон К витамин юм. Хэрэв та зав чөлөө багатай байдаг бол мэргэжлийн эмчтэй зөвлөн, витамины бэлдмэл хэрэглэж болно. Гэхдээ хамгийн шилдэг арга бол хоол хүнсээр дамжуулан, биеэ эрүүлжүүлэх гэдгийг мэдэж байх хэрэгтэй шүү. 

 

1 Магни

Давуу талууд: 

  • Магни нь хүний биеийн 300 гаруй химийн урвалд оролцдог. Хоол хүнсийг энерги болгон задлах, уураг болон амино хүчлийн үүсэлд гол үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс стрессийн мэдрэмжийг бууруулж, уур бухимдлыг багасган, ядаргаанд орохоос сэргийлнэ. 
  • Магни нь толгой өвдөхөөс урьдчилан сэргийлэх, тэр ч бүү хэл архаг толгойн өвчнийг эмчлэхэд тустай. Хэрэв биед энэ витамин дутагдвал, серотонин дааврын түвшинг бууруулснаар, судас агшиж, мэдрэлийн дамжуулагчдын үйл ажиллагаанд нөлөөлснөөр толгой ихээр өвддөг ажээ. 
  • Бие дэх магни багассанаар мэдрэлийн гүн ядаргаа болон нойргүйдэлд хүргэдэг байна. 

Насанд хүрсэн хүмүүс буюу 19-30 насны эрэгтэйчүүд өдөрт 400 мг, 30-аас дээш насныхан 420 мг; харин 19-30 насны эмэгтэйчүүд өдөрт 310 мг, 30-аас дээш настай бол өдөрт 320 мг-ийг хэрэглэх шаардлагатай. 

Магнигаар баялаг хүнснүүд:

  • Бууцай
  • Самар
  • Бор будаа
  • Талх (бүхэл үрийн)
  • Загас
  • Мах
  • Авокадо

Эдгээрийг өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж заншвал толгойн өвчин, стресс, нойргүйдэл зэргээс хол байж чадна. 

Магни

2 Витамин К

Давуу талууд: 

  • Цусны бүлэгнэлт, нөхөн төлжилтөнд шаардлагатай уургийг К витамин нийлэгжүүлдэг. Хэрэв дутагдвал арьсан дор цус амархан харвах, цус алдах, хамраас цус гардаг болно. 
  • Шинжлэх ухааны хувьд бүрэн нотлогдоогүй ч, витамин К нь артерийн судас болон хавхлагуудын шохойжилтоос сэргийлж, Алцгеймерийн өвчин, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.
  • Д витаминтай нийлэгжсэн К амин дэм нь ясыг бэхжүүлж, ясны цууралт, хугаралтаас сэргийлнэ. 

Өдөрт хэрэглэх К амин дэм нь нас, хүйс, жингээс хамаарч өөр өөр байдаг. Насанд хүрэгчид биеийн жингийн 1 кг тутамд 0.001мг витамин К хэрэглэх нь хамгийн зохистой. 

К витаминаар баялаг хүнсэнд: 

  • Базилик, сэйж (sage), ганга өвс, парсли, үсүү (coriander), майоран (marjoram), гогод өвсөнд ихээр агуулагддаг. 
  • Ногоон навчлаг хүнсний ногоо болох буржгар байцаа, бууцай, гичний навч, бөөрөнхий байцаа, хүрэн манжингийн навч, шар манжингийн навч зэрэгт агуулагдана. 
  • Салатны ногоон навчлаг ургамлууд болох ногоон сонгино, радикокио (radicchio), усны кресс (water cress), цоохор майлз, салатны навчинд ихээр агуулагддаг юм. 
  • Бүх төрлийн байцаа : Бөөрөнхий, брокколи, цэцэгт, хүрэн гэх мэт...
  • Зарим төрлийн халуун ногоонд: Улаан чинжүү, паприка, нунтаг чили, карри гэх мэт...
  • Эдгээрээс гадна: Хэрээний нүд, ногоон гоньд, жууцай, окра, даршилсан өргөст хэмх, вандуй, оливын тос, хатаасан жимсэнд ихээр агуулагдана. 

Хэрэв та хоол хүнсийг бус витамины булдмэл хэрэглэх гэж байгаа бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Учир нь таны ууж хэрэглэдэг эмтэй харшлах магадлалтай шүү. 

Витамин К

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()