1
Менендес ахан дүүс
Хамгийн алдартай ихэр гэмт хэрэгтнүүд бол яахын аргагүй Менендесийн ахан дүүс юм. Лайле болон Ерик Менендес нь Холливуудын алдартай хосууд болох Хосе болон Китти Менендес нарын хүүхдүүд юм. Харин нэг өдөр Хосе болон Китти Менендесийн цогцос гэрээсээ олдсон бөгөөд цагдаа нар тэднийг бусдын гарт амиа алдаж, буудуулсан болохыг олж тогтоожээ. Харин тус хэргийн сэжигтнээр ах дүү Менедесийг татаж, байцаасан байна. Тухайн үед Лайле 21, Ерик 18 настай байжээ. Тэд хэргээ хүлээж, эцэг эх нь тэднийг тамлаж, үргэлж дарамталдаг байсан тул тэсгэл алдаж, хөнөөсөн хэмээн мэдэгдсэн аж. Харин цагдаа нарын үзэж байснаар бол, тэд баян эцэг эхээ хөнөөж, эд хөрөнгийг нь өөрийн болгох хүсэлтэй байсан гэнэ. Ямартай ч эцэг эхийнхээ аминд хүрсэн ах дүүс бүх насаараа хоригдох ял авсан байдаг.
2
Ахыгаа гэх хайр
Эмили Томпсон өөрийн хагас ах болох Маттью Дэвид Тэтчерд дурлаж, гэмт хэрэгтэн ахтайгаа хамсаж, аймшигт хэрэг үйлддэг байжээ. Тэд 16-аас доош насны 3 хүүхдийг хулгайлан тамлаж, хүчирхийлдэг байсан бөгөөд азаар нэг хохирогч нь зугтаж, цагдаад мэдэгдсэнээр, тэдний яргалал зогсоход хүрсэн байна. Цагдаа нар тэднийг баривчилж, Маттью Дэвид Тэтчерд 26 жилийн, Эмили Томпсонд 12 жилийн хорих ял ноогдуулжээ.
3
Бизнесийн хамтрагч эгч дүүс
Делфина болон Мариа де Жесюс Гонзалес нар нь Гиннесийн номонд бичигдсэн хамгийн аймшигтай гэмт этгээдүүдийн нэг юм. Тэд 1950-1960-аад оны хооронд нийтдээ 91 хүний аминд хүрч, яргалан тамлахын зэрэгцээ хүний наймаа, хар тамхины хэрэгт гар дүрч, олон бохир ажил хийж явжээ. Тэд бага насны охидыг хулгайлж, тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлэн хар тамхи заруулдаг байсан төдийгүй өвчтэй болж, өнгө зүс нь гундсан охидыг тэр дор нь хөнөөдөг байсан гэнэ. Үүнээс гадна хөрөнгө чинээ ихтэй баян үйлчлүүлэгчдээ ч мөн хөнөөж, мөнгийг нь хулгайлдаг байсан нь илэрч, цагдаа нар тэднийг мөрдөж эхэлжээ. Бүх хэрэг ил болсны дараа тэд тус бүр 40 жилийн хорих ял авсан байдаг.
4
Хадан хавцлаас унасан ихрүүд
Александриа, Анастасиа Дувал ихрүүд нь Нью Йорк хотод өөрсдийн студитэй бөгөөд тэндээ хүмүүст йогийн хичээл зааж, мөнгө олдог байжээ. Тэд үйлчлүүлэгчдийнхээ төлбөрийг урьдчилан их хэмжээгээр авч, ажилчдынхаа цалин өгөлгүй, нэрээ өөрчлөн Хавай арал руу зугтсан байна. Харин тэднийг эрэн сурвалжлан мөрдөх явцад ихэр эгч дүүс хадан хавцал дээрээ унаж, Анастасиа амиа алдаж, Александриа бэртсэн болох нь тогтоогджээ. Тус хэргийн мөрдлөгийн явцад эгч дүүс тун ч таарамжгүй харилцаатай байсан төдийгүй нэгнийгээ алах гэж оролдож байсан удаатай хэмээгдэж байсан аж. Тиймдээ ч тэд хадан хавцал дээр муудалцаж, доош унасан байж болзошгүй хэмээн дүгнэжээ.
5
Гэмт хэрэгтэн ихрүүд
Стефан, Роберт Брюс Спахалск нар ихэр ах дүүс юм. Стефан нь ердөө ахлах сургуулийн сурагч байхдаа хүн амины хэрэг үйлдэж шоронд хоригдох болсон байна. Харин Роберт 4 хүний аминд хүрсэн бөгөөд хийсэн хэрэг нь илэрч, мөн л шоронгийн хаалга татсан аж. Тэд адилхан овогтой, ижил төрхтэйгээс гадна сэтгэхүй, ааш араншин ч мөн ижил байсан гэдэг.
6
Ээжийнхээ аминд хүрсэн охид
Ээжийгээ өөрөөсөө ах эртэй хамт амьдрахаар шийдэж, явсны дараа Жасмин болон Тасмиа Вайтхиад ихрүүд нь эмээтэйгээ хамт амьдрах болжээ. Тэд ээжтэйгээ маш ховорхон уулздаг байсан төдийгүй охидыг 13 нас хүрэхэд ээж нь өөр дээрээ авахаар болсон байна. Гэтэл ээж болон хойд аав нь бяцхан охидоо үргэлж зодож, тамлах болсон төдийгүй тэвчихийн аргагүй болгожээ. Харин энэ бүхнийг тэвчиж чадахааргүй болсон охид 16 насандаа төрсөн ээжийгээ хөнөөж, 30 жилийн хорих ял авсан байна.
7
Вүүлпит-ийн хүүхдүүд
Английн Вүүлпит гэх тосгонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд амьдардаг байжээ. Тэд ногоон арьстай төдийгүй хэний ч ойлгохгүй хэлээр ярьдаг байв. Хэн ч тэднийг хаанаас ирснийг мэддэггүй байсан бөгөөд хүү нь шинэ орчиндоо дасч чадалгүй өвчний улмаас амьсгал хураасан аж. Харин охин нь өсч томрон англи хэл сурч, өөрийн түүхээ бусдад ярьж өгсөн байна. Түүний хэлж байгаагаар охин бүрхэг тэнгэртэй, өргөн голтой газраас ирсэн гэх бөгөөд ахтайгаа хамт төөрч Вүүлпитэд ирсэн гэнэ. Энэхүү түүх итгэхэд бэрх ч гэлээ, Вүүлпитийн оршин суугчид үүнийг бодит мэт ярьсаар ирсэн гэдэг.
8
Бодит амьдрал дээрх "Game of Thrones"-ийн эгч дүүсийн харилцаа
Европид Лена болон Том гэх хосууд байдаг. Тэдний харилцаа Ленаг өсвөр насны охин байхдаа найз залуугаасаа салснаас хойш эхэлсэн гэх бөгөөд хамтдаа 20 гаруй жилийн өнгөрүүлжээ. Хамгийн хачирхалтай болоод гайхшрал төрүүлэм зүйл бол тэд төрсөн ах дүүс юм. Тэд харилцаагаа найз нөхөд болон хүмүүсээс нууж байсан гэдэг. Учир нь Герман улсад ах дүүс хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болох нь хууль бус төдийгүй хуулийн хариуцлага тооцдог байна. Хосууд одоогоор хүүхэдтэйгээ амар жимэр амьдардаг аж.
9
Ажилдаа дургүй байсан Папины эгч дүүс
Кристин болон Леа Папин нар нь 1930-аад оны үед ядуу гэр бүлд төрж өсчээ. Тэд Францын нэгэн баян айлд үйлчлэгч хийж, мөнгө олдог байсан гэдэг. Олон жилийн турш тэд дарамт доромжлол дунд ажиллаж байсан бөгөөд сүүлдээ тэр бүх хараал зүхэл, хүчирхийллийг тэвчихээ больж, гэрийн эзэгтэйгээ хөнөөсөн байна. Эгч дүүс баян айлын эзэгтэйг зүгээр ч нэг хөнөөгөөгүй бөгөөд амьдаар нь тамлаж, олон өдрийн турш тарчлаасны эцэст амийг нь хороосон гэдэг.
10
Дэндүү адилхан ихэр ах дүүс
Стюарт, Кирил Маркус хоёр нь ихэр ах дүүс бөгөөд 1960-аад оны үед хамтдаа байр түрээслэн амьдардаг байжээ. Тэд гаднаасаа бусадтай л адил энгийн харагддаг байсан боловч, дотроо аймшигт нууцыг агуулж байсан гэж хэн таах билээ. Ихэр ах дүүс бүх зүйлсээ хуваалцдаг байсан төдийгүй найз бүсгүйчүүд, өмсөх хувцас, ажлын байр гэхчлэн бүх зүйлсээ нэг нэгэндээ өгч амьдардаг байв. Мөн тэд ижил хар тамхинд донтсон бөгөөд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгэн зэрэг амиа алдаж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
11
Чимээгүй ихрүүд
Жүйн (June) болон Женнифер Гиббонс (Jennifer Gibbons) нар нь ихэр эгч дүүс юм. Тэд Уэльсд цагаач эцэг эхийнхээ хамтаар амьдарч байсан бөгөөд сургуульд ормогцоо хүүхдүүдэд шоглуулж, ердөө л өнгөт арьстай, аялагатай ярьдаг гэдгээсээ болж, гадуурхагдаж эхэлжээ. Тиймээс аав ээж нь тэднийг өөр сургуульд шилжүүлэн суулгасан боловч мөн л тэднийг доромжилж байв. Сүүлдээ охид зөвхөн өөрсдийн мэдэх хэлээр ярих болж, өөр хэнтэй ч харилцаа үүсгэхгүй, чимээгүй байх болсон юм. Иймд аав ээж нь охидоо салгаж, тус тусад нь сургуульд явуулсан ч үр дүнгээ үзүүлээгүй байна. Охид сүүлдээ өөрсдийн хэлэхийг хүссэн зүйлсээ зохиол, шүлэг болгон бичиж, авьяасаа хөгжүүлж эхэлсэн байдаг.
Тэдний хэнтэй ч ярьдаггүй байдал хэвээр байсан тул 14 жилийн турш сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийсэн юм. Харин нэг өдөр тэд хэн нэгэн нь түрүүлж үхэх юм бол, үлдсэн нэг нь нийгэмшиж, бусадтай ярилцаж болно байх хэмээн бодсон байдаг. Удалгүй ихэр эгч болох Женнифер нь гэнэт зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд түүний биеэс ямар ч хор, эм олдоогүй нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ. Ердөө 29 насандаа нас барсан бүсгүйн үхэл, ихэр дүү болох Жүйнийг нь ярьж, нийгэмтэй хөл нийлүүлэн алхахад тус болсон гэдэг.
12
Сэтгэцийн эмгэгтэй эгч дүүс
Шведийн ихрүүд болох Урсула, Сабина нар нь Ирландаас Лондон орох автобусанд явж байхдаа хүмүүстэй муудалцаж, шуугиан тарьсан байна. Харин үүнд бухимдсан жолооч, тэднийг хурдны зам дээр хаяад явсан аж. Ихрүүд хурдны замаар алхаж яваад машинд мөргүүлж, хөнгөн бэртсэн бөгөөд цагдаа нар ирж хэргийг мөрдөх явцад Сабина гэнэт хашгичан цагдаа руу дайрч бэртээсэн байна. Ямартай ч хэрэг явдал нааштайгаар дуусч, ихрүүд чимээгүйхэн амьдрах болжээ. Харин удалгүй Сабина хамт амьдарч байсан залуугийнхаа амийг хөнөөсөн бөгөөд шүүхээс түүнийг сэтгэц мэдрэлийн өвчтэй гэх шалтгаанаар шалтгаанаар 5 жилийн ял оноосон байдаг. Цагдаа нарын үзэж байгаагаар Сабина болон Урсула нь адил сэтгэцийн эмгэгтэй ба тэрхүү сэтгэл хөөрлөөсөө болж юу ч хийж болзошгүй гэж дүгнэсэн аж.
13
Ихэр тавилантай ихрүүд
Ихрүүд төрөөд хэдхэн долоо хоног болсныхоо дараа хувь тавилангийн эрхээр салцгааж, өөр өөр айлд үрчлэгджээ. Ихрүүд 39 нас хүрсэн хойноо л бие биенийгээ олсон бөгөөд, өөрсдийнхөө талаар ярилцаад маш их гайхсан байна. Учир нь, ихрүүдийг өргөж авсан гэр бүлүүд хоёуланд нь Жэймс (Жим гэж дууддаг) хэмээх нэр өгсөн бөгөөд хоёулаа Линда хэмээх бүсгүйтэй гэрлэж, харин дараа нь ахин Бетти гэдэг ижил нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Түүгээр ч барахгүй, хоёулаа Жэймс Алан нэртэй хүүтэй болсон байна. Үүнийг л ихрүүдийн холбоо гэдэг байх даа.
14
Халуухан ихрүүд
Хорват улсад амьдардаг ихрүүд болох Сара Гркович болон Даяана нар нь өсөх ирээдүйтэй, авъяаслаг загвар өмсөгчид бөгөөд загварын ертөнцөд хоёул хөл тавьсан цөөн ихрүүдийн нэг юм. Гэвч нэг өдөр охид найз залуучуудтайгаа гэртээ наргисан бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ихрүүд хоорондоо хэн нь илүү хөөрхөн талаар маргалдаж, сүүлдээ нэгнийхээ аминд хүрэх шахсан хэрэг гарчээ. Гркович уурандаа хутга авч, Даяанагийн гэдсэн тус газар нь хутгалсан бөгөөд азаар амь насаа алдалгүй, яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Гркович хийсэн хэргийнхээ хариуд цагдаа нарт баривчлагджээ.
15
Ихрээ дагзандаа тээсэн эр
Эдвард Мордрейк (Edward Mordake) хэмээх 19-р зууны Английн язгууртан айлын өв залгамжлагч нь дагзандаа эмэгтэй хүний нүүртэй байжээ. Тэрхүү нүүр нь хоол идэж, ярьж чаддаггүй байсан боловч инээж, уйлдаг байсан гэнэ. Улмаар Эдвард эмч нараас тэрхүү давхар нүүрийг нь авч өгөхийг хүссэн боловч, түүний амь насанд хэтэрхий аюултай, боломжгүй тул хүсэлтээс нь татгалзжээ. Тэрээр 23 насандаа амиа егүүтгэн нас барсан гэдэг.