1
Спорт
1. Хэт өөрийгөө зовоох дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй
Өдөр бүр ядартлаа дасгал хийх нь таны богино хугацаанд үр дүнд хүргэж, тураана гэх бодлоосоо салаарай. Ядартлаа дасгал хийж, хөлсөө урсгах хүмүүс болон өдөрт хэдхэн цагийг өөртөө зориулан хөнгөн дасгал хийх хүмүүсийн шатаасан калорын хэмжээ адилхан байдаг аж. Тиймээс өөрийгөө зовоож хэт их дасгал хийх шаардлагагүй юм.
2. Дасгал хөдөлгөөнийг ял шийтгэл биш, амьдралын хэвшлээ болго
Дасгалыг ял шийтгэл мэт хүлээж авах нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Хэрэв танд фитнес төв төвөгтэй санагдаж, эрч хүч өгөх биш залхааж байвал, өөр аргуудыг туршаад үзээрэй.
Ингэхдээ усан спортоор хичээллэж, явган аялал хийж, бүжгийн дугуйланд ч хамрагдаарай. Энэ мэтчилэн сонирхолтой байдлаар хөдөлгөөн хийх нь жинг богино хугацаанд бууруулах аж.
3. Жингээ тогтмол үзэх
Та боломжтой бол өдөр бүр, эсвэл нэг өнжөөд жингээ үзэж байгаарай. Энэ нь танд урам зориг өгч, турах хүслийг улам бүр нэмэгдүүлнэ.
2
Хооллолт
1. Пробиотиктой хоол хүнс хэрэглэх
Бүх төрлийн пробиотик нь турахад туслахгүй гэдгийг санаж яваарай. Илүүдэл жинтэй хүмүүсийн хоол боловсруулах систем бусдаас өөр байдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Харин энэхүү ялгааг нь "Lactobacillus rhamnosus" гэх бодис агуулсан хоол хүнс өөрчилж чадах аж. Тиймээс та хоолны цэсэндээ сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж, "Lactobacillus rhamnosus"-ийг биедээ хуримтлуулаарай.
3
2. Шош, вандуй, сэвэг зарамыг хэрэглэх
Хоолны цэсэндээ вандуй, шош, сэвэг зарам зэргийг нэмээрэй. Энэ нь турахад нөлөөлөх төдийгүй жингээ барихад тусална.
3. Уурагнаас бүү татгалз
Уургаар баялаг хоол хүнснээс татгалзах шаардлагагүй. Энэ нь таны эрч хүчийг нэмэгдүүлж, турахад томоохон тус хүргэх аж. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг уураг, өөх тос, нүүрс ус хангаж өгдөг билээ. Тиймээс тохирох хэмжээгээр уурагтай хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй.
4
Сав суулга
1. Жижиг тавганд хоолоо хийж идэх
Хоол иддэг аяга, тавагныхаа хэмжээг багасгаарай. Ингэснээр идэх хоолны хэмжээ, авах калорын хэмжээ ч багасах аж.
2. Тод өнгийн ширээний бүтээлэг эсвэл таваг хэрэглэх
Та болж өгвөл тод өнгийн ширээний бүтээлэг эсвэл таваг ашиглаж, хоолоо идээрэй. Энэ нь хоолны дуршлыг бууруулж, бага идүүлэх төдийгүй хоолыг илүү их харагдуулдаг байна.
5
Хяналт
1. Калороо тооцоолох
Өдрийн тэмдэглэл эсвэл гар утасны аппликейшн ашиглаж, өдөрт авч байгаа калороо тооцоолж байгаарай. Энэ нь таныг жингээ хянаж, турахад туслана.
2. Танилцуулгыг унших
Та идэх гэж байгаа хоол хүнснийхээ танилцуулгыг уншиж, калорыг тооцоолж байгаарай. Мөн идэх хоолоо зөв сонгох хэрэгтэй.