1
Байшингийн тухайд...
236 шоо метр хэмжээтэй уг байшин нь 4 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, зочны өрөө, хоолны өрөө, гал тогооны өрөө, хүүхдийн өрөө, ажлын гээд нийт 12 өрөөтэй. Байшингийн гадна талбайд тохилог усан сан, зочид байрлах жижиг байшин, цэцгийн мандлууд гээд аль болох тухтай бөгөөд дулаан мэдрэмжийг төрүүлэхээр бүтээсэн юм.
Мэрилиний амьдарч байсан гэх нэрээр овоглуулсан уг байшин, түүнээс хойш хэд хэдэн хүний гараар дамжсан ч, хаалга, цонх, дээвэр, ил зуух зэрэг ихэнх зүйлийг нь тэр хэвээр нь хадгалжээ.
Уг байшин нь Калифорнийн, Брэнтвүүд (Brentwood)-д байрладаг. Амьдрах орчны хувьд гайхалтай тайван, чимээгүй хэсэгт багтдаг юм.
Дотоод заслын шийдлээ тухайн үед Мэрилин өөрөө захиалж хийлгэсэн юм. Тэрээр байшиндаа нүүж орсныхоо дараахан "Life" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа байшиндаа өөрийн хүссэн зүйлсийг олохын тулд Мексикрүү явж, зарим тавилга болон материалаа авчирсан гэжээ. Дотоод заслыг хийсэн ажилчид түүний хүссэн бүхнийг биелүүлэх ямар ч боломжгүй байсан гэж хошигножээ.
Мэрилин Монро энэ байшинд нүүж ирснийхээ дараа тун ч сэтгэл хангалуун байсан хэдий ч, ердөө 4 сар амьдраад, 1962 оны 8 дугаар сарын 5-нд унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм.
Тэрээр уг байшингаа 1962 оны эхээр, 90 мянган доллараар худалдан авч байсан бол өдгөө эл байшин 7,25 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
2
Түүний зарим зургуудаас