Гэрлэлтийн хамгийн жаргалтай болон хэцүү он жилүүд

Сүүлийн үед үл ойлголцол, зөвхөн өөрийгөө гэсэн үзэл бодлоос болж гэр бүл салалт маш хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Энэ бүхний хохирогч нь энхрий бяцхан үрс болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайрыг ижил тэгш хүртэж чадахгүйд хүрдэг билээ. Тэгвэл бид нийт хосууддаа зориулан гэрлэлтийн хамгийн хэцүү он жилүүдийг хэрхэн давж, хайр дурлалаа хамгаалж үлдэх тухай үнэт зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Гэрлэлтийн хамгийн жаргалтай болон хэцүү он жилүүд

1 Гурван жил

Хосуудын харилцаа эхний гурван жил дүрэлзэн асч, мандан цэцэглэдэг. Харин цаашлаад хосуудын маргалдаж муудалцах нь ихсэж, салахад хүрдэг хэмээн ташаа ойлгодог. Гэвч бодит байдал дээр энэ бүхэн эсрэгээрээ байх бөгөөд хосууд нэгнийгээ өөрөөсөө ч илүү мэддэг болж, нэг хүн мэт болж өөрчлөгдөнө. 

Гэрлэлтээс хойш 3 жилд ихэнх хосууд амьдралын утга учир болсон бяцхан үрээ өлгийдөн авч, тэдний харилцаа улам бүр бат бөх болж, аз жаргалыг мэдэрнэ.

Тиймээс гэрлэлтийн эхний гурван жилийн аз жаргал, баяр хөөр хэмээн нэрлэж болно. 

Гурван жил

2 Таван жил

Гэр бүл болсноос 5 жилийн дараа бүрэн утгаараа асуудлууд ундарч эхэлнэ. Хүүхэд нялх байх тул ихэнх тохиолдолд эхнэр нь хүүхдээ харж, гэртээ суух шаардлагатай болдог. Энэ үед гэрийн ажил, хүүхдээ асрах зэргээс болж ядарч туйлдсан эхнэр, нөхрөөсөө хайр халамж хүсч, хардах нь ихэснэ. Харин үүнийг нь нөхөр ойлгож, тэвчээртэй хандахгүй бол хосуудын харилцаанд ан цав суух аюултай.

Таван жил

3 Долоон жил

Хэрвээ хосууд эхний 5 жилийн амьдралаа асуудалгүй, аз жаргалтай өнгөрүүлж чадсан бол санаа зовох зүйлс бага юм. Учир нь хүүхэд хангалттай том болчихсон, хосууд тус тусынхаа ажлыг хийж, нийгэмд эзлэх байр сууриа олж, амьдрал нь тогтвортой болох аж. 

Гэхдээ бүх зүйлс эмх цэгцтэй асуудалгүй болно гэж бодоход арай эртэднэ. Учир нь хүүхэд том болохын хэрээр хэрэгцээтэй мөнгөний хэмжээ өсч, санхүүгийн асуудалд орж мэднэ. Үүнээс болж маргалдаж, нэгнээ гомдоох үгсийг амнаасаа унаган, цаашлаад салахыг үгүйсгэхгүй юм. 

Долоон жил

4 Салалтын ерөнхий шалтгаанууд:

Төсөөлөл: Хосууд өөрсдийн таамаг, төсөөллөөс болж, хайртай нэгнээ гомдоож, цаашлаад салахад хүрдэг. Хэрвээ баттай биш л бол, хайртыгаа гүтгэж, хардах хэрэггүй. 

Чимээгүй асуудал: Нэгэнтэйгээ ярилцахгүй удсанаас болж, үл ойлголцол үүсэх бөгөөд үүнээс улбаалж хосууд бие биедээ чимээгүй гомдож явах нь бий. Сүүлдээ энэ нь салалт руугаа дагуулж, хосуудын харилцааг дуусгадаг аж. Тиймээс хайртдаа гомдсон бол дотроо хадгалах биш хэлж, ярилцаж байгаарай.

Өнөр өтгөн гэр бүлтэй болох: Үр хүүхэдгүй гэр бүлийн харилцаа удаан тогтох магадлал харьцангуй бага байдаг аж. Хүүхэд бол гэр бүлийн утга учир бөгөөд өнөр өтгөн гэр бүл үргэлж баяр бөөр, аз жаргалаар дүүрэн байх төдийгүй эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр, нэгнээ хардаж, муудалцах цаг зав ч гардаггүй гэнэ.

Нэгнийгээ сонсдоггүй: Салалтын шалтгаануудын хамгийн нийтлэг нь нэгнийгээ сонсохгүй, зөвхөн өөрийнхөөрөө зүтгэх хандлага юм. Хэрвээ та ч бас энэхүү авирыг гаргадаг бол одооноос өөрийгөө засаж, хайрттайгаа үргэлж ярилцаж, түүний үзэл бодлыг ч мөн сонсож байгаарай.

Цахим сүлжээнээс хэт хамааралтай: Цахим сүлжээнээс болж жилд хэдэн хос салахад хүрдгийг та мэдэх үү? Бүх зүйлс цахим ертөнцтэй холбогддог болсон энэ цагт тус сүлжээнээс болж маргалдан, нэгнээ хайхрахаа болж, цаашлаад салах хосууд цөөнгүй.

Санхүүгийн асуудал: Хосуудын хооронд мөнгөний асуудал үүсэх нь маш аюултай. Үүнээс болж салах магадлал өндөр байдаг.

Боловсрол: Хосууд адилхан өндөр боловсролтой ухаалаг хүмүүс бол нэг нэгэндээ бууж өгөхгүйг хичээж, цаашлаад эрх мэдлийн зөрчил үүсдэг аж. 

Салалтын ерөнхий шалтгаанууд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()