Уран зураг авахын ашиг тус

Уран зураг бол бидний амьдралын нэг хэсэг. Уран зургаас хол хөндий ойлголтоо юуны өмнө өөрчлөх хэрэгтэй. Уран зураг гэдэг зөвхөн ихэс дээдсийн, баячуудын хэрэглээ гэдэг хандлага бол өнгөрсөн үе. Эрх чөлөөт, орчин цагт бидний хэн нь ч уран зураг эзэмшиж, урлагийн сайхныг таашаах эрхтэй болсон.

Уран зураг авахын ашиг тус

Урлагийн дээд бүтээл болсон уран зураг хүн бүрт ойр байвал үнэхээр сайхан. Хэрэв та уран зургийн талаар тийм ч сайн мэдэхгүй, уран зургийг таалдаг ч хэрхэн хэрэглээ болгохоо мэдэхгүй, эсвэл уран зураг сонирхдог ч яг ямар ач холбогдолтойг нь мэдэхгүй байвал анхаарлаа хандуулаарай! Уран зураг авч, гэртээ байршуулах нь ямар ач холбогдол, давуу талтайг та бүхэнд хүргэж байна.

 

1 Зураачийг шууд дэмждэг

Уран зураг худалдан авах нь юуны өмнө уран бүтээлчийг шууд дэмжиж өгдөг. Зураачид бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулан, хүч хөдөлмөр зарцуулдаг. Үүнийг нь та худалдаж авснаар гэрийн хогшлоо арвижуулахаас гадна зураачдыг дэмжиж буй сайн талтай.

Зураачийг шууд дэмждэг

2 Уран зураг бодитоор мэдрэгддэг

Уран зургийг тэмтэрч, мэдэрч болдог. Зургийн гадаргуу зотон даавуу, мод, усан будгийн цаас гээд ямар ч материал байсан жинхэнэ оргинал зураг хүрч, мэдрэхэд өндөр чанартай байдаг бол хэвлэсэн зураг хэзээ ч жинхэнэ зураг шиг будгийн хээ гадаргууг мэдрүүлэхгүй. Яг л номноос цаас үнэртдэг шиг зургийн эд материал давтагдашгүй,  сэтгэл булаах чанартай.

Уран зураг бодитоор мэдрэгддэг

3 Энэ бол жинхэнэ “handmade”

Уран зураг бол гараар бүтээгдсэн бүтээл. Гэрийн эд хогшлын дийлэнх нь үйлдвэрийн бүтээгдэхүүн байдаг. Гараар хийгдсэн магадгүй нэхмэл бүтээлэг, ваар, зарим нэг сандал ширээ байж болох ч уран зураг шиг цор ганц “handmade” бүтээгдэхүүн танай гэрийн үнэ цэнэтэй хогшил үеийн үед байсаар байх болно.

Энэ бол жинхэнэ “handmade”

4 Байр түрээслэгчдэд тохиромжтой

Уран зураг нь заавал гоёмсог, том гэрт зориулагдаагүй, харин байр түрээслэн амьдрагчдад маш сайн тохирдог. Өөрийн гэсэн өмчит байргүй, байр түрээслэн амьдардаг хүмүүс өөрийн гэсэн хувийн орон зайг үүсгэн тохижуулах амаргүй байдаг. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгчийн гэрийг өөрийн хүссэнээр засч янзлан, ханын өнгийг нь ч өөрчлөх эрхгүй байх тохиолдол бий. Тэгвэл өөрт таалагдсан хэдэн зураг өлгөхөд “зөвхөн миний” гэсэн орчныг үүсгэж чадна. Тавилга зөөж явах хэцүү байдаг бол уран зураг нүүлгэхэд хялбараас гадна ямар ч тавилга, интерьерт зохицох ухаалаг сонголт байх болно.

Байр түрээслэгчдэд тохиромжтой

5 Интерьерийг тодорхойлогч

Уран зургийг тухайн өрөөг өөрчлөх ид шидтэй. Уран зургийг өрөөнд байрлуулахад тухайн өрөөний хамгийн их анхаарал татах цэг болж хувирдаг. Байгалийн, сонгодог, орчин үеийн хийсвэр зураг аль н ч байсан уран зураг тухайн өрөөний хэв маяг, уур амьсгал, өнгө дизайныг өөр ямар ч тавилга чимэглэлээс илүү голлон тодорхойлж чаддаг.

Интерьерийг тодорхойлогч

6 Гэрийн зүрх болдог

Уран зураг байрыг жинхэнэ гэр болгодог. Тодорхой хугацаанд эзэмшиж ирсэн зураг тань яг л сайн найз шиг чинь болдог. Танил тэр зургаа гаргаж ирээд ямар ч орон зайд байрлуулсан байгаа газрыг тань яг л гэр шиг дотно мэдрэмжээр дүүргэнэ. Ялангуяа ээж аав, эмээ өвөөгөөс өвлөсөн зураг бол илүү их гэр бүлийн дурсамжийг дамжуулна.

Гэрийн зүрх болдог

7 Сэтгэл сэргээх энерги ялгаруулдаг

Уран зураг бол урам зориг. Уран зураг харахад яг л сүнсээ сэргээж байгаа юм шиг. Өөрийн бахдаж биширдэг зургийг өдөр бүр хараад эрч хүч, урам авч, өөрийгөө сэргээх сайхан биш гэж үү?

Сэтгэл сэргээх энерги ялгаруулдаг

8 Энэ бол гоо зүйн хэмжүүр

Уран зураг таны гоо зүйн чиг баримжаа болж чадна. Та тосон будаг, усан будаг, байгалийн уран зураг, хөрөг зураг гээд уран зургийн аль нэг төрөлд илүү татагддаг байж болно. Магадгүй та дуртай төрлөөрөө бяцхан цуглуулгатай болж, өөрийн гэсэн хувийн галерейн эрхлэгч болно шүү дээ. Таны галерей гэдэг гоо зүйн үзэл баримтлал, үнэлэмж, мэдлэг боловсрол, хандлага гээд таны дотоод мөн чанарыг илэрхийлэх онцгой шийдэл мөн.

Энэ бол гоо зүйн хэмжүүр

Эх сурвалж: https://www.facebook.com/ArtistBaySaa

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()