Гэртээ кимчи дарж сурцгаая!

Идэх дуртай кимчигээ үргэлж дэлгүүрээс худалдан авах нь эдийн засгийн хувьд ч мөн амт чанарын хувьд сэтгэлд хүрэхгүй байх нь бий. Харин түүний оронд өөрийн гараар хямд өртгөөр илүү их кимчиг, хүссэн хэмжээгээрээ идэхийг хүсэж байна уу. Та бидний танилцуулах жорын дагуу дуртай кимчигээ бэлтгэн амтархан зооглоорой.

Гэртээ кимчи дарж сурцгаая!

Орц:

  • Хагас кг кимчиний байцаа
  • Ногоо сонгино 6 салаа
  • 1/4 цайны аяга давс
  • 5-6 хумс сармис
  • 1 цайны халбага цагаан гаа
  • 1 цайны халбага сахар
  • 2-3 цайны халбага паста 
  • Улаан перц амталгаагаар

Хэрэг болох зүйлс:

  • Хүнсний бээлий
  • Кимчи хутгах том сав
  • Бэлэн болсны дараа хийх тагтай сав

Орц:

Хийх арга:

  1. Кимчиний байцаагаа шоо дөрвөлжин байдлаар том том хэрчинэ.
  2. Хэрчсэн байцаагаа бэлдсэн том савандаа хийгээрэй. Бээлийгээ өмссөний дараа байцаан дээрээ давсаа хийж, сайн базаж өгнө. Үүний дараа байцаагаа далд ортол хүйтэн ус хийж, 1-2 цаг орчим байлгах хэрэгтэй.
  3. Цаг нь болсны дараа байцаан дахь давстай усаа асгаж, 2-3 удаа цэвэр усаар хөнгөн зайлна. Ийнхүү 15-20 минут сэврээж хатаана. 
  4. Харин одоо дээр дурдсан цагаан гаа, сармис, сахар, паста, улаан перецээ жижиг саванд хийж, хооронд нь сайтар холино. 
  5. Хатааж эврээсэн байцаан дээрээ, бэлдсэн зуурмагаа хийж, бээлийтэй гараараа сайтар хутгаж өгнө.
  6. Ингээд урьдаас бэлдсэн тагтай савандаа бэлэн болсон кимчигээ хийж, таглаарай. Ингэхдээ савнаасаа 2.5 см орчим зайтай байлгах нь чухал.
  7. Та дарсан кимчигээ тасалгааны температурт 2-3 өдөр байлгаж, бага зэрэг исгэх хэрэгтэй. 
  8. Бэлэн болсны дараа хөргөгчиндөө хийнэ.

Хийх арга:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()