1
Зөвхөн бугалгандаа анхаарлаа хандуулах хэрэггүй
Мэдээж бид ганцхан хэсгээрээ онцгойлон турна гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс зөвхөн бугалгаараа турчих юмсан гэж бодох хэрэггүй. Бүх биеэрээ турж байж л, таны бугалганы илүүдэл өөх ч, мөн арилах тул хэт сэтгэлээр унаж, турахгүй байна гэж бодох шаардлагагүй юм. Мөн та эхлээд зорилтот бус хэсгээрээ турж, цаашлаад бугалгаагаар турах тул хэт яарч үр дүнг хүсч хүлээх хэрэггүй.
2
Гантил өргөх
Эмэгтэйчүүд хүнд жинтэй гантил өргөхөөс эмээж, хэт булчин суучихна хэмээн дургүйцдэг. Гэхдээ гантиль өргөлөө гээд бүсгүйчүүдийн булчин эрчүүдийнх шиг хөгжихгүй бөгөөд энэ нь тестостерон дааврын ялгаруулалттай холбоотой юм. Тиймээс бүсгүй та айж санаа зовох зүйлгүй гантил өргөж, бугалганы илүүдэл өөхнөөсөө салаарай. Ингэхдээ та өөрийн жинд таарсан хэмжээтэй гантилийг нэг удаа 8-15 удаа өргөх нь тохиромжтой.
3
Өдөрт 100-200 калор авах
Та өдөрт 100-200 калор авч, хооллолтондоо анхаараарай. Эхлээд хоол хүнснийхээ калорыг тооцоолж, өдөрт идэх хоолныхоо цэсийг гаргаж бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр та бага идэж, эрүүл хооллохын зэрэгцээ илүүдэл жингээсээ салж чадна.
4
Өдөрт 25-35 гр уураг авах
Булчингийн массаа хадгалах, өөх тосыг шатаах үүрэгтэй термогенизацийг хурдасгах зорилгоор, өдөрт 25-35 гр уургийг биедээ хуримтлуулах шаардлагатай.
5
Суниах
Та илүү их суниаж, гартаа ачаалал өгснөөр, бугалга, гараараа турж, унжсан махаа чангалж болох юм. Энэ нь таныг бугалгаар турахаас гадна хэвлийн өөхийг чангалах болно.
6
Долоо хоногт 3 удаа дасгал хийнэ
Гүйх, харайх гэхчлэн хурд хүч шаардсан дасгал нь калорыг их хэмжээгээр шатааж, хурдан турахад тусалдаг. Та долоо хоногт 3 удаа хөлсөө гартал гүйж, илүүдэл өөхөө шатаагаарай. Тус төрлийн дасгалыг нэг удаа хийсэн байхад 24 цагийн турш бодисын солилцоог дэмжиж, биед эрч хүчийг хуримтлуулна.