1
Гэрлэх саналыг заавал алмазан шигтгээтэй бөгжтэй тавих ёстой
Үнэн: Ямар ч бөгжийг сүй тавихдаа өгч болно.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: "Diamonds Forever" гэх компани нь бүтээгдэхүүнээ борлуулахын тулд гэрлэх санал тавихдаа алмазан шигтгээтэй чамин бөгж өгч байгаа хэсгийг тодотгон гаргаж, хүн бүхний анхаарлыг татаж чадсан юм. Тэр цагаас хойш эрэгтэй хүн бүр гэрлэх санал тавихдаа хайртай бүсгүйдээ алмазан шигтгээтэй бөгж өгөх ёстой гэх бодол тархинд нь суусан байна.
2
Зурвасыг заавал бэлэгтэй хамт өгөх ёстой
Үнэн: Зурвас өгч байгаа тохиолдолд, заавал бэлэг өгөх шаардлагагүй.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: 20-р зууны эхэн үе хүртэл ил захидлыг хүмүүс нэг нэгэн рүүгээ шуудангаар явуулж, баярын мэндчилгээ дэвшүүлдэг байв. Харин "Hallmark"-ийн сурталчилгааны компани ил захидлыг зүгээр нэг бэлэгтэй хамт өгдөг, цаас болгож өөрчилсөн юм. Тэдний сурталчилгаа маш олон хүнд хүрч, ил захидлыг энгийн нэг цаас болгон хувиргаж, бэлгэнд дагуулах мэндчилгээ хэмээн ойлгоход хүргэжээ.
3
Шүдний оо-г сойзон дээр дүүртэл нь түрхэх ёстой
Үнэн: Сойзон дээр "вандуй"-тай ижил хэмжээтэй оо түрхэхэд хангалттай.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Шүдний оо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ илүү их борлуулахын тулд, сурталчилгаандаа оо-г сойзон дээр уртаас урт түрхэж байгаагаар харуулдаг. Энэ нь хүмүүсийн нүдэнд таатай харагдаж, худалдаж авах сэдлийг төрүүлдэг байна. Мөн сонирхуулахад шүдийг эрүүл бат бөх байлгахад, шүдний оо-ноос илүүтэй, хэрхэн угаах арга барил чухал болохыг анхаараарай.
4
Исгэлэн жимснүүд хамгийн их С витамины агууламжтай
Үнэн: 100 гр нохойн хошуунд 650 мг, 100 гр улаан чинжүүнд 250 мг, 100 гр үхрийн нүдэнд 200 мг С витамин агуулагддаг байна. Харин 100 гр исгэлэн жимсэнд ердөө 60 мг С витамин агуулагддаг байх юм.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: 1908 онд жүрж жимсний борлуулалт маш муу байжээ. Харин тэр үед зар сурталчилгааны чадварлаг мэргэжилтэн, бизнесмэн Альберт Ласкер (Albert Lasker) жүржийн борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд цитрусын төрлийн буюу исгэлэн жимснүүд нь С витаминаар баялаг, эдгээрийн шүүсийг өглөөний цайндаа уухад хамгийн тохиромжтой болохыг хүмүүст дуулгаж, сурталчилсан юм. Тэр цагаас хойш хүмүүс жүрж, нимбэг зэрэг жимсийг С витамины эх ундарга гэж харах болжээ.
5
Санта Клаусын зургийг Кока Кола гаргасан
Үнэн: Бидний сайн мэдэх Санта Клаусын зургийг 19-р зуунд Томас Наст хэмээн зураач зурж байжээ.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: 1931 онд Кока Кола компани өвлийн улиралд ч мөн хийжүүлсэн ундааныхаа борлуулалтыг өндөр байлгах гэсэндээ Санта Клаусыг ашиглаж, сурталчилгаа бүртээ багтаах болжээ. Энэ нь хүмүүст яг л Санта бол Кока Колагийн өмч мэт ойлгогдох болсон юм. Кока Коланий сурталчилгаанд харагдах Сантаг Хаддон Самблом гэх эрхэм зурсан бөгөөд энэ нь хамгийн анхны Сантагийн зураг биш боловч, хамгийн их амжилтыг дагуулж чадсан билээ.
6
Дисбактериоз бол өвчин
Үнэн: Дисбактериоз нь өвчин биш бөгөөд ашигтай нян болон ашиггүй нянгийн харьцаа алдагдах юм.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Зүүн Европын улс орнуудад дисбактериоз өвчин хэмээж, эмчлэх эм гарган худалдаалдаг байна. Гэвч энэ нь ердөө л эмний борлуулалтаа нэмэгдүүлэх гэсэн арга юм.
7
Муу ургамлын тос холестрингүй байдаг
Үнэн: Ямар ч ургамлын тосонд холестрин агуулагддаггүй.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Нэгэн компани бүтээгдэхүүнээ сурталчилахдаа "Энэхүү ургамлын тос нь холестрины найрлагагүй" гэж хэлж байснаас болж, хүмүүс холестрингүй тос эрүүл мэндэд тустай гэж боддог болсон. Гэвч үнэн хэрэгтээ ямар ч ургамлын тосонд холестрин агуулагдаггүй аж.
8
Шар айраг, чихэртэй ундаа нь цангахыг болиулдаг
Үнэн: Хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа нь цангах явцыг өдөөдөг.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид сурталчилгаандаа "Та эдгээр ундааг ууснаар, зуны халуунд сэргэхээс гадна цангаагаа тайлах боломжтой" хэмээдэг. Харин бодит байдал дээр цангааг тайлах увидастай цор ганц зүйл нь ус юм. Хийжүүлсэн ундаа нь эсрэгээрээ улам ихээр ам цангуулдаг.
9
Гахайн шарсан мах, өндөг бол төгс өглөөний хоол
Үнэн: Гахайн мах, өндөг нь өглөө идэхэд тийм ч тохиромжтой хоол биш юм.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: 1920 онд Эдвард Бёрнтс (Edward Burnays) гахайн махны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор, гахайн махыг шарсан өндөгтэй хамт өглөөний цайндаа идэх нь эрүүл мэндэд тустай болохыг судалгаагаар тогтоосон хэмээн худал мэдэгдэж, сурталчилгаа хүргэж байжээ. Тухайн цаг мөчөөс эхлэн хүн бүхэн өглөөний цайндаа заавал шарсан гахайн мах, өндөгтэй идэх ёстой гэх үзлийг тархиндаа суулгасан аж.
10
Өвчин намдаах эм эмэгтэйчүүдэд зориулагдсан
Үнэн: Өвчин намдаах эм, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм зэргийг эрэгтэй, эмэгтэй гэлгүй хүн бүхэн хэрэглэж болно.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Сарын тэмдгийн өвдөлт нь эмэгтэй хүн бүрт тулгардаг хүндхэн асуудал билээ. Харин бизнесмэнүүд үүн дээр нь дөрөөлөн, эмнүүдээ борлуулах нэгэн арга сэдэж, сурталчилгаа хийжээ. Сурталчилгаандаа аналгин, парацетамол, цитрамон зэрэг өвчин намдаах үйлчилгээтэй эм нь сарын тэмдгийн өвдөлтийг бууруулна хэмээж, олон хүнд зөвхөн сарын тэмдэг ирсэн үед уух ёстой гэх бодлыг төрүүлсэн юм.
11
Резинен чихэр нь жимсний найрлагатай
Үнэн: Резинен чихэрний найрлаганд элсэн чихэр, өнгө орлуулагч зэрэг багтах боловч, ямар ч жимсний найрлага байдаггүй.
Цуурхал хэрхэн гарч ирсэн бэ?: Хүн болгон жимсэнд дуртай. Тиймдээ ч жимстэй чихэр, жимсний найрлагатай бүхнийг авч идэхийг хичээдэг. Харин энэхүү бодлыг нь ашиглаж, бизнесээ өргөжүүлсэн хүмүүс бол резинэн чихэр үйлдвэрлэгчид юм. Тэд чихэр нь жимстэй гэхчлэн сурталчилж хүмүүсийн тархийг угааж чадсан билээ.