Арьсны бүх асуудлыг шийдэх шидэт маск

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн билээ. Мөн таны дотор эрхтний толь учир, та арьсан дээр илэрсэн шинж тэмдгүүдээр өөрийгөө оношилж болдог. Харин зарим үед дотоод эд эрхтнүүд хэвийн ажиллаж эрүүл байсан ч арчилгаа дутагдсан үед үрчлээ, нөсөө толбо, батга гэх мэт арьс харшлын гаралтай өвчнүүд илрэх нь бий. Одоо зааж өгөх гэж буй уг маск нь эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, арьсыг нөхөн төлжүүлэх онцгой чадвартай билээ. 

Арьсны бүх асуудлыг шийдэх шидэт маск

Орц:

  • 1 цайны халбага цэвэр зөгийн бал (арьсны хуурайшилтаас хамааран 2 халбагыг хийж болно)
  • ½ цайны халбага  задь
  • 1 цайны халбага лимоны шүүс 
  • ½ цайны халбага синнамон

Хэрхэн бэлтгэх вэ?:
Жижиг аяганд задь болон синнамоноо хийж хооронд нь сайтар холино. Үүнийхээ дараа зөгийн бал, лимоны шүүсээ хийж нэгэн цул зуурмаг болтол холино. 

Хэрхэн хэрэглэх вэ? :
Маскаа тавихын өмнө арьсаа сайтар угааж, ямар нэг нүүр будаг болон тослогийн үлдэгдэлгүй, хуурай болгох хэрэгтэй.  Үүний дараа уруул болон зовхиноос бага зэрэг зайтай маскаа жигд түрхээрэй. Маскаа хатаахдаа дээшээ харж хэвтвэл илүү үр дүнтэй. Хэвийн эсвэл тослог арьстай бол 30 минут, эмзэг, хуурай арьстай бол 40 минут хатаагаарай. Маскаа тавьсны дараа таны арьс чимчгэнэж, бага зэрэг загатнах, таталдах мэдрэмж төрж болно. Энэ нь тун удахгүй арилах учир  санаа зоволтгүй. Маскаа цэвэрлэхдээ бүлээн усанд булхуулж угаагаарай, үрж болохгүй шүү. Ингээд арьсаа цэвэр алчуураар арчиж хатаасны дараа чийгшүүлэгч эсвэл Кокосын тос түрхэж болно. 

Энэ маск нь гэрийн аргаар үрчлээнээс салж, шахаж болдоггүй жижиг хар батга болон нөсөө толбыг арилган, нөхөн сэргээх хамгийн шилдэг арга юм. Маскаа 7 хоногт 2 удаа тавьж болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()