“LG Electronics”-ийн ухаалаг гар утсыг мэргэжлийн засвар үйлчилгээний төвд засуулж болхоор боллоо

2017-09-15, 13:00
2,182

Ухаалаг гар утасны албан ёсны засвар үйлчилгээний төв Улаанбаатар хотод нээгдлээ. Монголд хамгийн анхны LG Electronics-ийн ухаалаг гар утасны албан ёсны засвар үйлчилгээний төв байгуулагдлаа. Энэхүү засвар үйлчилгээний төв нь Улаанбаатар хотын төвд буюу Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлйин гудамж, Эм Си Эс Плаза-д байрлах бөгөөд ажлын өдрүүдэд өглөө 9:00-с орой 18:00 цагийн хооронд ажиллах юм.

“LG Electronics”-ийн ухаалаг гар утсыг мэргэжлийн засвар үйлчилгээний төвд засуулж болхоор боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус засвар үйлчилгээний төвд гар утасны механик гэмтэл болон програм хангамжийн гэмтлийг засварлах боломжтой. Засвар үйлчилгээний төвийн мэргэжилтэн таны утсыг засахаас гадна өөрийн нууц үгээ мартсанаас болж түгжигдсэн утсыг нээж өгөх, шинэчлэгдсэн програм хангамжийг суулгаж өгөх зэрэг үйлчилгээг танд үзүүлэх болно.  

Энэхүү засвар үйлчилгээний төв нь таны утсанд үүссэн гэмтлийг шуурхай түргэн оношилж өгөх бөгөөд шаардлагатай засвар үйлчилгээг цаг алдалгүй хийж өгөх болно. Хэрэв таны утсанд тохирох сэлбэг хэрэгсэл бэлэн байгаа тохиолдолд таны утсыг ердөө 20 мин дотор засаж өгөх бөгөөд энэхүү засварын ажлыг та өөрийн нүдээр харж биечлэн шалгах боломжтой. Учир нь тус төвийн мэргэжилтнүүд хамгийн сүүлийн үеийн засвар үйлчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан ба мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн болно. Тийм ч учраас тус засвар үйлчилгээний төвд хандсан үйлчлүүлэгч танд шуурхай бас найдвартай үйлчилгээ үзүүлэх болно.

LG Electronics-ийн ухаалаг гар утсыг албан ёсны борлуулагчаас худалдан авсан хэн бүхэн тус засвар үйлчилгээний төвд хандан үйлчлүүлэх боломжтой бөгөөд хэрэглэгч тус төвд хандахдаа худалдан авсан баримт болон борлуулагчаас олгосон баталгааны хуудсыг авчрах шаардлагатай. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.