1
Англи - Зул сарын баярын өдөр жигнэмэг идэх нь хориотой
1644 онд Английн цэргийн жанжин, удирдагч Оливер Кромвелл (Oliver Cromwell) зул сарын баярыг тэмдэглэхийг хориглож байжээ. Ингэхдээ баярын өдөр амтат жигнэмэг идэж болохгүй гэж хуулиндаа заасан байдаг. Тиймдээ ч өнөөдөр Англи улсад зул сарын баярын өдрөөр жигнэмэг идэх нь хууль бус гэж үздэг төдийгүй хууль дүрмийг зөрчвөл хариуцлага хүлээдэг аж.
2
Англи - Халиманд хүрч болохгүй
Тус улсын халим, халим загас болон дельфин зэргийг хатан хааны загас хэмээн үздэг байна. Анх 13-р зуунд II Эдвард хаан үүнийг батлан зарлаж байсан гэдэг. Хэрэв тус загасыг агнахыг хүсвэл заавал зөвшөөрөл авах ёстой байдаг төдийгүй хулгайгаар барих, зарах, тэр бүү хэл хүрэхийг хуулиар хориглосон байдаг.
3
Хятад - Живж байгаа хүнийг аварч болохгүй
Хятад улсад нэгэн хачирхалтай хууль дүрэм байдаг нь усанд живж байгаа хүнийг аварч болохгүй аж. Энэ нь тус улсын хүн амын бодлоготой холбоотой бөгөөд үхэж байгаа хүнийг тэр чигээр нь үхүүлэх хэрэгтэй гэж үздэг байна.
4
Франц - Галт тэрэгний буудал дээр үнсэлцэж болохгүй
Франц болон Англи улсад дурлалт хосуудыг галт тэрэгний буудал дээр үнсэлцэхийг хориглодог байна. 1910 онд Франц улсад дурлалт хосууд нэгнээ гаргаж өгөх гэж галт тэрэгний буудал дээр ирээд, үнсэлцэж, явах цагаасаа үргэлж хоцордог байжээ. Харин энэхүү байдлыг зогсоохын тулд галт тэрэгний буудал дээр үнсэлцэхийг хориглож, үнсэлцэх тусгай газрыг гаргасан байдаг.
5
Итали - Тагтаа хооллож болохгүй
Итали улсад тагтааг хооллохыг хориглодог байна. Хэрэв хууль зөрчвөл торгууль төлөх ёстой болох аж. Харин чухам яагаад энэхүү хуулийг баталсан шалтгаан нь тагтаа үнэтэй дурсгалт хөшөөнүүд дээр сангасаа хаяж, бохирдуулдагтай холбоотой юм.
6
АНУ - "Kinder Surprise"
Хүүхэд бүрийн идэх дуртай алдартай "Kinder Surprise" өндгөн шоколадыг АНУ-д идэхийг хориглодог байна. Учир нь шоколаднаас гарах жижиг тоглоомуудыг хүүхдүүд амандаа хийж, хахах явдал ихээр гарч байсан тул засгийн газраас тус шоколадыг идэхийг хуулиар хориглосон аж. 2013 онд тэд хуулиа зөөллөж, өндгөн шоколад дотор том хэмжээтэй тоглоом хийж, худалдаалахыг зөвшөөрчээ.
7
Канад - Зоосоор тооцоо хийж болохгүй
Канад улсад наймаа тооцоог зоосоор хийхийг хориглодог байна. 1985 онд дан зоосоор тооцоо хийхийг хориглож, зөвхөн худалдаж авсан барааны үнэ 10 Канад доллар давсан тохиолдолд зоос оролцуулж болно хэмээн хуулиндаа тусгасан байдаг.
8
Самоа - Эхнэрийнхээ төрсөн өдрийг мартах
"Самоа" гэх жижиг арал нь яг л диваажин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрийн мартахыг хориглосон байдаг аж. Нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хянадаг гэнэ.
9
Япон - Шивээсээ харуулж болохгүй
Япон улсад Язука гэх зэрэг гэмт хэргийн бүлэглэлүүд шивээсээр өөрсдийгөө тодорхойлж, бусдаас ялгардаг. Харин тус улсын зарим зочид буудал, фитнес заал, олон нийтийн халуун ус, саун зэрэгт шивээстэй хүмүүс оруулахыг хориглодог байна.
10
Тайланд - Мөнгөн тэмдэгт дээр гишгэх
Аялал жуучлал ихээр хөгжсөн тус улсын баримталдаг сонирхолтой нэгэн хууль нь мөнгөн тэмдэгт дээр гишгэхийг хориглодог аж. Учир нь эрт үеэсээ л ёс заншлаа дээдэлж, ахмад настанаа хүндэтгэж ирсэн тус улсын иргэд мөнгөн дэвсгэртээ ч мөн хайрлаж, дээдэлдэг байна. Хэрэв та Тайландад аялж яваад санамсаргүй газар унасан мөнгөн дэвсгэрт дээгүүр алхах юм бол эхний удаад сануулаад өнгөрөх ч, хоёр дахь удаад улсаас хөөж явуулах хүртэл арга хэмжээг авдаг ажээ.