Эцэг эхчүүд хүүхдээ ингэж өвчлүүлдэг!

Эцэг эх бүр л хүүхдээ эрүүл саруул, ухаалаг нэгэн болгохыг хичээдэг. Гэхдээ өөрсдийн анзааргагүй байдал, хэнэггүй зангаасаа болж, хүүхдийнхээ эрүүл мэндийг аюулд оруулдаг байна. Тэгвэл бид нийт эцэг эхчүүд, удахгүй ээж аав болох залуусдаа зориулан, өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироож байдаг үйлдлийг танилцуулъя. 

Эцэг эхчүүд хүүхдээ ингэж өвчлүүлдэг!

1 Юу хүүхдийг өвчлүүлэхэд хүргэдэг вэ?

Охин ээждээ хандаж, би цангаад байна гэхэд, ээж нь юу ч бодолгүй хийжүүлсэн ундаа авч өгдөг. Мэдээж энэ нь тэдний биед сөрөг нөлөөтэй гэдгийг ээж мэдэх боловч, ганц нэг уухад асуудалгүй хэмээн буруу таамагладаг байна. Хийжүүлсэн ундаа уусан төдийд хүүхдийн бие хөөж эхлэх бөгөөд ундаанд агуулагдах фруктоз нь жин нэмж, таргалах гол үндэс болдог. 

Юу хүүхдийг өвчлүүлэхэд хүргэдэг вэ?

2 Хийжүүлсэн ундааны хор хөнөөл:

Хийжүүлсэн ундаа нь хортой фруктокоос гадна хүнсний будаг, хүхрийн хүчил, шатаасан элсэн чихэр, бензол, бензойн натри зэргийг агуулдаг байна. 

  • Фруктоз - таргалалтын гол шалтгаан
  • Хүнсний будаг - харшил үүсгэнэ
  • Хүхрийн хүчил - харшил үүсгэж, толгой өвдөнө
  • Шатаасан элсэн чихэр - хорт хавдар үүсгэдэг
  • Бензол - хамгийн хортой бодисын нэг бөгөөд биед хуримтлагддаг
  • Бензойн натри - элэгний циррозыг өдөөнө
  • Хүчил - ясны сийрэгжилттэй болгоно
  • Кафейн - мансууруулах бодис гэж үзэж болно
  • Нүүрстөрөгчийн давхар исэл - устай харилцан үйлчилж, нүүрстөрөгчийн хүчил үүсгэдэг бөгөөд энэ нь ходоодонд сөргөөр нөлөөлдөг.

Эдгээр хорт бодисууд нь хүүхдийн тань уух дуртай хийжүүлсэн ундаанд агуулагддаг гэхээр дэндүү аймшигтай биш гэж үү? Тиймээс та одооноос ч болов хүүхдээ хороор биш, зөв зүйлсээр хооллож, эрүүл мэндэд нь санаа тавьж байгаарай.

Хүүхдэдээ хийжүүлсэн ундаа уулгахын оронд, ус уулгаж хэвшээрэй. Ус нь хүний биед хэчнээн тустай болохыг бид бүхэн сайн мэднэ. Тиймээс хүүхдээ хайрлах нэрийн дор хүссэн бүхнийг нь авч өгөхийн оронд эрүүл хүнс сонгохыг зөвлөе.  

Хийжүүлсэн ундааны хор хөнөөл:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()